ХҮҮХДИЙН БАЯРААР ХААНА, ЮУ ҮЗЭХ ВЭ?

5-р сарын 30, 2018 9:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 45
IMG_7926

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ долоо хоногийн Баасан гаригт  тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөрНийслэлийн ЗДТГаас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтранХүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-наас зургадугаар сарын 2-ны хооронд тэмдэглэх юм байнаИнгээд зургаадугаар сарын 1-нд хаана, юу болох талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

 

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД:

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хамгийн том арга хэмжээМонгол хүүхэдсэдвийн хүрээнд зургадугаар сарын 1-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Энэ үеэр багачуудад зориулсанОньсон наадгай”, “Ша­гайн наадгай”, “Хөлөгт наадгай” , “Ээдрээ тайлах наадгайгэсэн 15 төрлийн 3000 гаруй үндэсний уламжлалт тоглоом наадгайг хүүхдүүдэд танилцуулах юм. Мөн төв талбайд эрүүл мэндийн үзлэг хийгдэж, эмч нар зөвлөгөө өгнө.Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэ­лэн худалдаа гарна. Хүүх­дийн байгууллагууд үйл ажиллагаагаа танил­цуулна.

 

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД:

Энэ  сарын 29-нөөс зургадугаар  сарын 4-ны өдрүүдэд  “Гайхамшигт долоо хоногарга хэм­жээг  зохион байгуулна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн насны ангил­лаар олон төрлийн тэмцээн уралдааныг зо­хионо. Тухайлбалхөг­жилтэй цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэм­цээн, уралдаан  болно. Оройн хөтөлбөрт, хамт­лаг, дуучдын тоглолттой.

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД:

Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэдЦэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүдарга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

 

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ:

Тус театрын хамт олон багачуудад зориулсан бэлгийн багцаа эртнээс задлаад байна. Тэд энэ  сарын 25-наас  зургадугаар  сарын 1-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудадГайхамшигт хайрцаг-2” буюуАлтан залаат азарган тахиа”, “Бүлтэйхэй Дэгдээхэй хоёр”, “Долоон дэлбээт цэцэг”, “Том хамарт одойжүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *