“Хүүхдээ хэнээр харуулах вэ?”

10-р сарын 31, 2012 12:53 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 284

Э.ОРХОНСҮРЭН

“Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч ажилд авна” гэсэн зар сонины хуудас, телевизийн зарын сувгаар нэлээд элбэг харагддаг. Энэ тухай амьтан хүнд зарлаад сүйд болдоггүй ч таньдаг, мэддэг ах дүү, найз нөхдөөсөө асууж сураглан хүүхэд хараад өгөх найдвартай хүний  эрэлд гардаг хүн бидний дунд бас цөөнгүй байдаг.  Энэ нь монголчуудын бэл бэнчин өссөн гэхээсээ илүү цаг, завгүй хүмүүс их байдаг гэдгийг илтгэдэг. Нөгөө талаар цэцэрлэг, сургууль хүрэлцдэггүй гэсэн шүүмжлэлийг байнга дагуулж байдаг өнөө үед  цаг, ар гэрийнх ажлыг нь  амжуулчихдаг,  үр хүүхдийг нь найдвартай хараад өгөх хүн хэрэгтэй байгааг харуулж байгаа  хэрэг юм. 

“Хүүхдээ хэнээр ха­руулах вэ” гэдэг асуудал бол ялангуяа залуу эцэг, эхчүүдийн хувьд толгойн өвчин болсон гэхэд хилс­дэхгүй. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэхээр нас нь бо­лоогүй гээд авахгүй аль эсвэл харьяа дүүрэгтээ оч, харьяалалгүй хүүхэд авах­гүй гээд түлхдэг. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгч чадах­гүй болохоор  хэн нэг нь хүүхдээ хараад гэртээ суухаас өөр аргагүй бол­дог. Харин нөгөө нь  ажил хийж, ар гэрээ тэжээдэг. Манайд ийм  жишээ  хаа сайгүй бий.  Зарим нэг нь хүүхдээ  аав, ээждээ даат­гаж үлдээнэ. Хүүхдээ гэр­тээ ганцааранг нь цоо­жилж үлдээгээд өдөртөө нэг эргэдэг бөх зүрхтэй аав ээжүүд ч бас бий. Үүнээс болж бага насны хүүхдүүд гэртээ түлэгдэж нас барах, цонхоор унаж бэртсэн тохиолдол ч цөөн­гүй байдаг. Энэ бүхнээс үзэхэд хүүхэд харах  хүн  өнөөгийн нийгэмд зайлш­гүй хэрэгтэй байгаа юм. Тиймээс нийгмийн энэ эрэлт хэрэгцээг  мэдэрч,  БШУЯ болон  Мэргэж­лийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн боловс­ролын газар зэрэг бай­гууллагуудаас санаачилан  энэ сарын 30-нд “Хүүхэд харах үйлчилгээг хэрхэн нэвтрүүлэх вэ?” гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

 ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ 56 МЯНГАН ХҮҮХЭД БАЙНА

 Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2-5 нас­ны 228 мянган хүүхэд байдаг аж. Эдгээрийн 56 мянга нь сургуулийн өм­нөх боловсролын үйлчил­гээнд хамрагдаж чадахгүй байгаа гэнэ. Сүүлийн жи­лүүдэд бага насны хүүх­дийг  гэртээ цоожлох, бага насны хүүхдэд хүүхдээ даатгаж орхих зэрэг нь цаанаа олон эрсдлийг дагуулсаар байгаа юм.  Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Хүү­хэд хөгжил 2010” судал­гаагаар тав хүртлэх насны хүүхдийг цаг болон түү­нээс дээш ганцааранг нь цоожлох, 10 хүртэлх насны хүүхдээр харуулж байсан нь нийт хүүхдийн найман хувийг эзэлж байсан байна. Иймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй  орчинд амьдрах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж чанар­тай хоол хүнсээр хангах шаардлагатай бай­гаа юм. Харах хүнгүй гэр­тээ үлдэж байгаа хүүхдүү­дийг харах үйлчилгээг төрийн дэмжлэгтэй хэрэг­жүүлэх хэрэгтэй гэдгийг  холбогдох албаны хүмүүс хэлж байв. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэлийн боловсролын газар, боловс­ролын хүрээлэн, МХЕГ, хувийн болон улсын цэцэрлэгийн төлөө­лөл багш нар оролцож са­нал бодлоо солилцсон юм. “Хүүхэд харах үйлчилгээ” нь бага насны хүүхдийг асран хамгаалахад чиглэ­сэн, гэр бүлийн хэрэг­цээнд тулгуурласан уян хатан үйлчилгээний хуваарьтай байх ёстой гэсэн шаард­лага журмыг БШУЯ боловс­­руулжээ. Энэхүү үйлчил­гээг эрхлэх хүсэл­тэй иргэн нь үйлчилгээ үзүүлэх ту­хайн хүүхдийн эцэг эхээс өөрийн хүүхдээ харуулах саналыг нэгтгэн аймаг, дүүргийнхээ харъяал­лын хүмүүст гар­гах аж. Ингээд хүсэлтийн дагуу нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр аймаг дүүр­гийн Засаг дарга Засгийн газраас баталсан журмын дагуу эрх олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна

Хэдийгээр энэ нь ма­най оронд шинэ ажил бо­ловч гадаадын олон оронд энэ асуудлыг хүүхэд ас­рагч нарын тусламжтай­гаар шийдвэрлэдэг юм байна. Тухайлбал, Гер­манд хүүхэд хүмүүжүүлэх, өвчтэй болон настай хүн асрах, хөгжлийн бэрх­шээлтэй хүнд туслах, гэрийн тэжээвэр амьтдыг арчлах зэрэг албан ёсны, улсын бүртгэлтэй ажил байдаг юм байна.

 ХҮҮХЭД АСРАГЧДЫГ ЯАЖ  ШАЛГАРУУЛЖ АВАХ ВЭ?

 Өнөөдөр ажилгүй бай­гаа мянга мянган хүн бай­на. Аравдугаар ангиа дүүр­гэсэн ч их дээд сургуульд орж чадалгүй гэртээ 1-2 жил өнжсөн, “Ажил олд­вол хиймээр байна, даанч тохирох ажил олдохгүй байна” гэж ярих хүн бишгүйдээ л нэг таардаг. Тэр хүмүүст яагаад энэ ажлыг санал болгож болохгүй гэж. Харин тэ­гэх­дээ  хариуцлага дааж, ажилдаа ухамсартай хан­дах хүнийг олны дундаас шигшиж авах нь чухал юм. Яагаад гэвэл,  таньж мэ­дэхгүй, дээрээс нь хүүхэд харах туршлага, мэдлэггүй хүнээр хэн ч үр хүүхдээ харуулахыг хүсэхгүй.  Дээрээс нь бид хүүхэд асрагч гэх нэрээр айлын гэр эзэгнэчихээд нялх хүүхдэд нь нойр­суулах эм өгч орхичихоод  өдөржин зугаалж явсан гэх таагүй мэдээллийг өмнө нь сонсч байсан. Тиймээс хүүхэд асрагчдыг сонгон шалга­руулах, тэд­нийг сургаж дадлагжуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй юм. Энэ удаагийн хэлэл­цүүлгээр ч бас энэ  тухай дурьдав.

Хүүхэд харах эрх ав­сан иргэдэд зориулан тав хоногийн сургалт зохион байгуулах гэнэ. Энэхүү үйлчилгээний санхүүжил­тийг төрөөс үзүүлэх бөгөөд цэцэрлэгийн хүүхдэд олгодог хувьсах болон хоолны зардалтай адил байх ажээ. Харин бусад зардлыг эцэг эхчүүд гаргах бөгөөд сард 12.100 төгрөг байхаар тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээг нэвт­рүүл­сэнээр цэцэрлэгт хам­рагдаж чадахгүй бай­гаа 30 мянган хүүхдэд боломж бий болж, ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм. Мөн хүүхдээ хараад хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 30 мянга гаруй хүүхдийн эцэг эх тодорхой хөдөлмөр эрхэлж орлоготой болох давуу талтай юм байна.

Хүүхэд харах үйл­чил­гээний талаар  холбогдох албаны  хүмүүсээс асууж сонирхлоо.

 БШУ-ы сайд Л.Гантөмөр:

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛ­ГЭЭ БОЛ ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД ХЭРЭГЖДЭГ ХӨТӨЛБӨР

 Асуудал бэрхшээлийг шийдэхэд шинэ гарц, шинэ орц, шинэ санаа­чилга, шийдмэг чанар, зориг, хурд дутаж байна. Нэг л хэв загварт баригд­сан арга барилаар хандаад байвал хамар дээрээ наалдсан будааг хараад бөмбөгөр цагаан гэр байна хэмээн араас нь алхаад байдаг явган бадарчны үлгэр шиг болно. Цэцэр­лэгийн хүртээмж яг ийм байдалтай байна. Тэгээд ямар арга зам байна вэ. Тулгамдсан бэрхшээлийг давах хурдтай арга, сайн жор байна уу гэвэл байна.

Цэцэрлэгийн хүчин чадал, хүүхдийн тоо хэрэг­цээ хоорондоо их зөрүүтэй байгаа учраас тооцон судалж шинэ санаачилга гаргаж байна. Дэлхийн олон оронд хэрэгжсэн, батлагдсан бэлэн турш­лага, жор технологи нь байна. Тэр бол хүүхэд харах үйлчилгээ юм.  Гэ­рээр хүүхэд харах үйлчил­гээг хуульчлан баталса­наар цэцэрлэггүй 80 мянга орчим хүүхдийн 30 мянга гаруйн асуудал ойрын ирээдүйд шийдэгдэнэ. Гур­ван зуун цэцэрлэг барьж байж 30 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдана. Түүнтэй харьцуулахад нийгмийн бодит нөөц боломжийг ашиглаж асуудлыг бага хугацаанд шийднэ гэсэн үг. Дотроо хоёр үндсэн хэлбэртэй. Эхнийх нь хамгийн бичил хэлбэр, өрхөд суурилна, 4-6 хүүхэд харна, хоёр ажилтан бай­хад болно. Дараагийнх нь төвд суурилсан, 12-15 хүү­хэдтэй, гурван ажилтан­тай байх ёстой. Аж ахуйн нэгж байгууллага ажилч­дынхаа хүүхдэд зориулан ийм үйлчилгээ эрхэлж болно. Иймээс хүүхдүү­дийнхээ төлөө оюун бод­лоо уралдуулж, шинэчилж шийдэх хэрэгтэй байна. 

ХҮҮХЭД ХАРАХ ХҮМҮҮС МЭДЛЭГ, БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ

Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар:

 Хүүхэд харах үйлчил­гээ хуулийн төсөл хэлэл­цүүлж байгаа нь зөв. Хүүхэд харах үйлчилгээ манайд байдаг, олон улсад ч аль дээр үед бий болсон асуудал. Хэлэлцүүл­гээр олон хүний саналыг маш сайн сонсох нь чухал юм. Энэ үйлчилгээг бий болгоход Эрүүл мэндийн яамыг заавал оролцуулах хэрэгтэй гэдэг саналтай байна. Мөн хүүхэд харах хүмүүс боловсрол өндөр­тэй байх хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэх ухаан, сэт­гэл судлал зэргийг сайн эзэмш­сэн хүүхэд харах туршла­гатай хүн байх нь чухал. 2-5 насны хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгж­сөн байдаг маш чухал үе. Зарим хүмүүс сэтгэл суд­лал сурган хүмүүжүүлэх шаардлагагүй гэж байна. Тийм биш. Уламжлалт сурган хүмүү­жүүлэх болон орчин үеийн шинжлэх ухаан гэж байдаг. Үүнийг хослуулах нь чухал ач холбогдолтой. Иймээс хяналтын байгууллага, яам сайн анхаарч дамжаа, сургууль төгссөн хүмүүс энэ гэрчилгээг олгох хэрэгтэй. Мөн тэтгэвэрт гарсан хүмүүст асар их туршлага байна. Тиймээс энэ хүмүүсийн ажил амьд­ралыг туршлагыг нь ашиг­лах нь зөв гэсэн юм.

 

Нийт: 3 Сэтгэгдэл

Prue
2016 оны 12-р сарын 1

It’s always a relief when someone with obvious expetrise answers. Thanks!

Kamberley
2016 оны 12-р сарын 3

Wow, your post makes mine look felebe. More power to you! http://jkndphactbt.com [url=http://ieawpeh.com]ieawpeh[/url] [link=http://llgsofbijjc.com]llgsofbijjc[/link]

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra Achat Pharmacie cialis Acheter Medicament Cialis Buy Tamoxifen

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *