“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” хүрээгээ тэлэв

10-р сарын 3, 2012 11:04 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 481

Өнгөрсөн жилийн хуга­цаанд цэцэр­лэгийн багш нар сул талаа сайжруулж давуу талаа хөгжүүлэх тал дээр ажиллаж байна.

Э.ОРХОНСҮРЭН

 Японы Хүүхдийг ивээх сан “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг Японы Гадаад харил­цааны яамны санхүү­жилт­тэйгээр хэрэгжүүлээд ба­гагүй хугацаа үдэж байгаа билээ. 2011-2012 онд хэ­рэг­жиж буй уг төсөлд нийс­лэлийн 11 цэцэрлэг хамрагджээ. Хүүхдийг эрүүл, аюулгүй, сурч хөг­жихөд таатай орчныг нь бий болгоход дэмж­лэг үзүү­лэх замаар сургуу­лийн өмнөх насны хүүхдэд халамж, хамгаа­лал, боловс­ролын үйл­чилгээ үзүүлдэг “Хүүхдэд ээлтэй” цэцэрлэгийн заг­вар бий болгох нь төслийн гол зорилго юм.  Тиймээс өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн төслийн багий­хан нэг жилийн ажлаа тайлагнав. Тэд хүүхдэд ээлтэй цэцэрлэг гэж юу болох хэрхэн түү­нийг бий болгох эцэг эх­чүүд ямар үүрэгтэй орол­цох ёстой гээд шат да­раалалтай ажиллажээ. Тө­сөлд хамрагдсан цэцэр­лэгийн багш, удирдлагууд Нийслэлийн IV цэцэрлэгт цуглран алдаа оноогоо дүгнэв. Энд эцэг эхийн төлөөлөлч ир­сэн байв.

IV цэцэрлэ­гийн багш нар “Манай цэцэрлэг” дуугаар мэнд­чилгээ дэвшүүлсэнээр “Хүүхдэд ээлтэй цэцэр­лэг” төслийн туршлага солилцох арга хэмжээ эхэл­сэн юм. Үүний дараа төслийг хариуцсан мене­жер Такако Шибата үг хэллээ. Тэрээр “Бид энэ төслийг хэрэгжүүлж эх­лэхдээ ямар үр дүнд хүрэх бол гэдгээ хараахан мэдэхгүй байсан. Монголд хүүхэд таатай орчинд сурч хүмүүжих нь учир дутаг­далтай байдаг. Харин хамт­ран ажилласан багш ажилчид, эцэг эхчүү­дийнхээ идэвхи зүтгэлээр амжилттай хэрэгжлээ. Иймээс Японы хүүхдийг ивээх сангаас энэ төслийг 2014 он хүртэл дахин сан­хүүжүүлж хэрэгжүүлэхээр болсон. Энэ онд уг төсөлд 38 цэцэрлэг хамрагдах болно” гэв. Хүүхдэд ээлтэй цэцэрлэг ямар байх загварыг IV цэцэрлэгээс харж боло­хоор байлаа. Учир нь тэнд хүүхдийг хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж чадсан нь анги танхимын тохижилтоос харагдаж байв. Тө­сөлд харагдсан цэцэр­лэгийн багш нарын сэтгэгдлыг нь сонсов.

 АНГИ БҮР АГААР ШҮҮГЧТЭЙ БОЛСОН

СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн эмч Ж.Цэвэгмид:

 -Танай цэцэрлэг энэ төсөлд харагдсанаар ямар ахиц, өөрчлөлтүүд гарсан бэ?   

-Төслийн хүрээнд багш ажилчдаас гадна эцэг эхчүүд үечилсэн сургалтад хамрагдсан. Энэ нь маш үр дүнтэй арга боллоо гэж үзэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, багш нарт даатгаад явах биш миний хүүхдийн өсөлт, хүмүүжил ямар байна гэж санал солилцох гээд энгийн зүйлээс хараг­даж байна. Эмчийн зүгээс өдөрт дөрвөөс таван эхчүүдтэй уулзаад тухайн хүүхдийн өсөлт ямар байгаа юун дээр эцэг эхчүүд анхаарах ёстой гэх зэргээр үр дүнтэй ажиллаж байна. Одоо манай эцэг, эхчүүд өөрсдөө аливаа юмыг санаачилж хийж байна. Хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг дан ганц багш, цэцэрлэг хангах ёстой гэдэг ойлголт өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэж байна.

-104 дүгээр цэцэрлэ­гийг агаар шүүгчтэй болсон гэж байсан?

-Төсөл хэрэгжиж эхэл­сэн цагаас эхлээд эцэг, эх цэцэрлэгийн ажилчдын хамтын ажиллагаа сай­жирч эхэлсэн. Эцэг эхийн зөвлөлийн шийдвэр, сан­хүүжилтээр анги бүр агаар шүүгчтэй болсон. Цаг тутам таваас 10 минут ажиллуулж анги дотор байгаа агаарыг шүүж да­хин гаргах агаар­жуу­лагчтай болсон. Энэ нь хүүхэд ханиад хүрсэн эхэн үедээ бүрэн эдгэх бо­ломжтой юм.

 

БҮХ ТОГЛООМОО СОЛЬЖ, ШИНЭЧИЛСЭН

Чингэлтэй дүүргийн IV цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ:

 -Хүүхдэд ээлтэй цэцэрлэг байна гэдгийг хүн хүн өөрийхөөрөө хүлээж авах байх. Танай цэцэрлэгийн хувьд?

-Хамгийн гол зүйл нь манай бүх үйл ажиллагаа хүүхдийн эрхэнд суурил­сан байх ёстой. Мөн хүүх­дийн бие махбодь, сэтгэл зүйг дарамтад өртөхөөс сэргийлэх юм. Сургалт болон эрүүл ахуйн бүх орчин нөхцөлд нийцсэн байх гэсэн шалгуур байдаг. Энэ нь бүх зүйл хүүхдэд ээлтэй эерэг байх ёстой гэж ойлгож болно.  

-Төсөлд хамрагдахаас өмнө болон дараа нь ямар ялгаа гарч ирсэн бэ. Ээлтэй гэдэг нэрэндээ хүрч чадсан уу?

-Төсөлд хамрагдахаас өмнө гарааны судалгааг мэргэжлийн судлаачид хийсэн. Үүний үр дүнд байгууллагынхаа давуу болон сул талыг тодорхойлж өгсөн. Ингээд өнгөрсөн жилийн хугацаанд цэцэрлэгийн багш нар сул талаа сайжруулж давуу талаа хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эцэг эх, багш, ажилчдын сэтгэхүй хандлага харилцаанд нь өөрчлөлт гарсан. Энэ төслийн давуу тал нь хүмүүсийн хандлагыг өөрчлөх байсан. Үүнд цэцэрлэгийн ажилчид эцэг эхчүүдээс гадна олон нийтийн оролцоо тэр дундаа цэцэрлэгтэй ойрхон байдаг цагдаа, дүүрэг, хороо, дэлгүүр зэрэг газар “Ойрхон цэцэрлэг байгаа шүү. Тийм учраас хогоо заавал хогийн саванд хий” гэх зэрэг энгийн зүйлээс эерэг хандлага хүүхдэд төрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Хамгийн гол эерэг арга гэдэг зүйлийг багш эцэг эхчүүд бүрэн эзэмшиж чадсан гэж бодож байна.

-Цэцэрлэгийн багш хүүхэд зодлоо гэдэг. Ер нь багшийн гаргадаг нийтлэг алдаа юу байна?

-Хүүхэд зодох асуудал манай цэцэрлэг дээр байх­гүй. Гэхдээ 40 орчим хүүхэдтэй ажиллаж байгаа багш хүн заримдаа цухал­дах, тэвчээр алдаад бага зэрэг загнах асуудал бай­даг. Арван хүүхэд арван өөр ааш гаргана. Тиймээс хүүхдийн насны онцлогт тохируулах ёстой. Цэцэр­лэг сургууль шиг бүгд наа­шаа хараад суу гэдэг­гүй. Тухайн хүүхдийг тог­лоо­моор нь дамжуулж сургадаг.

-Танай цэцэрлэгийн хүүхэд ямар хөтөлбөрөөр бүтэн өдрийг өнгөрөөж байна?

-Өглөө цэцэрлэгтээ ирэхээс аваад тарах хүртэл өдрийн дэглэм гэж байдаг. Хамгийн эхний үйл ажиллагаа хүүхдүүдээ хүлээж авахаас эхэлнэ. Хүлээж авахдаа хүүхдүүдээ эрүүл ирж байна уу. Ямар сэтгэл зүйтэй ирж байна гэдгийг багш хүн ажиглаад мэдсэн байдаг. Ингээд гимнастикаа хийгээд цайгаа ууна. Үүний дараа сонголтын булангынхаа дагуу өөрийн сонгосон буландаа ажиллана. Тэгээд хичээлдээ орж дуусаад гадаа зугаална. 12.00 цагаас өдрийн хоолоо идээд өөртөө үйлчлэх ажил явагдана. Энэ нь гар нүүр, шүдээ угаах гэх зэрэг. Ингээд ороо засаад хоёр цаг унтана. Унтлагын дараа цайгаа уугаад эцэг эхээ хүлээж авах хүртэл цагийн хугацаанд хөгжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Энэ нь хичээл дээр заасан ажлаа давтах маягаар явна. Тэгээд орой тарах үйл ажиллагаа эхэлнэ.

-Хүүхдийг хөгжүүлэх материаллаг бааз хүрэлцээтэй байж чаддаг уу?

-2010 оноос хойш бүх модон эдлэлүүдээ сольсон. Хүүхдийн тоглоомыг НҮБ-ын Юнисепийн шугамаар дөрвөн сая төгрөгийн тоглоомыг шинэчилсэн. Хүүхдийн нас сэтгэхүйд нийцсэн өнгө үзэмжтэй тоглоомтой болсон. Мөн гал тогооны тоног төхөөрөмжөө шинэчилсэн. 2010 онд их засварт орж хүүхдийн байх орчин нөхцөл стандартыг хангасан. Нэг ангид хоёр угаалтуур байх шаарлагаа бүрэн хангаж байгаа.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал анхаарлын төвд байдаг. Энэ тал дээр танайх хаанаас хүнсээ авдаг. Гэрээт байгууллага бий юу?

-Хүүхдийн хүнсний аюулгүй байдалд манай цэцэрлэг өндөр ач холбогдол өгч ажилладаг. Сүү цагаан идээг “Мон сүү”, бусад хоол хүнсээ “Багачууд хүнс” гэсэн компаниудтай гэрээтэй байдаг. Гаднаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд  эмч, нярав, тогооч гэсэн хяналтын зөвлөл хяналт тавьдаг. Төрсөн өдөр тэмдэглэх асуудалд эцэг эхчүүд хүүхдүүдийг баярлуулах зорилгоор гаднаас торт авчрах явдал их байсан. Энэ нь хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзээд энэ асуудлыг болиулсан. Үүний оронд тухайн хүүхэддээ урлагийн тоглолт, өөрсдөө бүтээл хийж өгөх зэргээр өнгөрүүлж байна.

-Хүүхдийн хоолны мөнгө нэг өдөртөө хүрэлцдэг үү. Одоо хэдэн төгрөг байна вэ?

-Манай хоолны цэс 14 хоногоор гардаг. Ахлах тогооч илчлэг нормыг нь бодоод батлуулдаг. Тий­мээс батлагдсан үнийнхээ дагуу явдаг. Өдөрт дөрвөн удаагийн хоол цай идэж уудаг. Нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө 1100 төгрөг байна. Энэ нь хүүхдийн килкаллороо авч чадахгүй байгаа.  

 

Нийт: 21 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Zyvox Non Prescription Sildenafil 20mg Singapore Sildenafil Citrate Tablets

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Cialis In Spain online pharmacy Cheap Generic Cialis Australia

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Cialis Free Sample Phone viagra Purchase Trazodone Online

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Difference Between Penicillin And Amoxicillin generic cialis Buy Albuterol Sulfate Inhaler Online

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Viagra Achat Ligne Belgique cialis Amoxicillin 875 Milligrams

MiguBamb
2017 оны 9-р сарын 30

Acheter Cialis En Ligne Wirkung Viagra Animation viagra cialis Where To Buy Stendra Dog Keflex Reaction

MiguBamb
2017 оны 10-р сарын 4

Want To Buy Clobetasol Tablet Saturday Delivery viagra Propecia Svenson Cialis Meilleur Site Get Generic Free Shipping Amoxicilina 250mg Medicine Tablet

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Viagra Apotheke Schweiz Comparison Viagra Cialis generic levitra for sale in us Kamagra Sverige Otc Avodart

MiguBamb
2017 оны 10-р сарын 8

Prix Du Baclofen viagra online pharmacy Viagra Effetti Avversi Pharmacy X One

MiguBamb
2017 оны 10-р сарын 9

Elocon 0.1% With Free Shipping Tab Paris Buy Accutane In Usa Zithromax Abuse cheap cialis Pharmacy X One Prix Du Tadalis Sx Best Non Prescription Viagra

MiguBamb
2017 оны 10-р сарын 15

Buy Clomid In Australia Online 40 mg levitra pills on line for sale Propecia Generic How Long

MiguBamb
2017 оны 10-р сарын 23

Buy Celebrex Usa Best Uk Online Pharnacy viagra online Cephalexin Storage Controindicazioni Uso Cialis Priligy Ventes

MiguBamb
2017 оны 10-р сарын 26

Farmaco Cialis 5 Mg Over The Conter Chlamydia Treatment Amoxicillin viagra Clozaril Propecia Effects Shedding

MiguBamb
2017 оны 10-р сарын 28

Kamagra En France En Ligne cheap cialis Levitra 40mg Best Price

MiguBamb
2017 оны 11-р сарын 1

Propecia Generic India Il Cialis One Day buy viagra Prix Lioresal Cephalexin Strep Throat

MiguBamb
2017 оны 11-р сарын 6

Versandapotheke Viagra Generika Pimple Finasteride Tablets 5mg Where To Buy compare viagra to cialis and levitra 400 Mg Viagra

MiguBamb
2017 оны 11-р сарын 13

Viagra On Line Discounts buy viagra Propecia Generic India 1mg Viagra Compra Cheap Priligy Dapoxetine

MiguBamb
2017 оны 11-р сарын 24

Acquistare Viagra In Europa Cost Of Viagra At Walmart Kamagra Time To Work viagra Levothyroxine Mexico Viagra 100 Mg Pfizer

MiguBamb
2017 оны 11-р сарын 28

Venlafaxin Online Bestellen Levitra In Deutschland Kaufen Viagra Cialis Donne viagra Diflucan Online Pharmacy

EveDalo
2018 оны 2-р сарын 20

Express Pharmacy New Zealand Cialis Tratamiento Diario cialis Keflex Staph Infections Where To Buy Amoxil Online Without Rx Cialis Italia Prezzo

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Amoxicillin Coughing [url=http://cialicheap.com]generic cialis from india[/url] Fluconazole Buy Uk Cialis In Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *