“Хуучны номнуудыг дахин дахин унших дуртай”

1-р сарын 18, 2018 5:57 pm Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 20
ном

Р.ОЮУН

Ширээний номбулангийн зочноор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнг урилаа. Тэрээр Монголын зохиолчдын хуучны номнуудыг дахин дахин унших дуртай гэсэн. Саяхан үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Н.БанзрагчийнЗамроманыг уншиж дуусгажээ. МөнГал голомтүндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эрүүл мэндийн сайд асан Д.Мөнхөө гуайн Монгол гэр бүлийн тухай өгүүлсэн номыгШирээний ном”-оо болгож гэрийнхээ ажлыг хийх эсвэл цай уух зуураа унших дуртай гэв. Энэ номонд Монгол гэр бүл ямар уламжлалтай байсан, эхнэр нөхөр ямар үүрэгтэй байдаг талаар өгүүлдэг аж. ТэрээрЭнэ номыг ширээний номоо болгосон нь үр хүүхдүүд өсвөр үе, хүүхэд залуучууд маань энэ номыг уншаасай гэж хэлмээр байна. Бидний багад сошиал ертөнц гэж байгаагүй болохоор чөлөөт цагаараа ном их уншдаг байсан. Одоо хүүхдүүддээ ном унш гэж хэлдэг. “Онцгой эрхномыг хүүгийнхээ өрөөнд тавьсан. Яагаад гэвэл өнгөрсөн жил Дорнод аймагт Халх голын музей үзэхэд хүү маань их сонирхож байсан. Тиймээс Халх голын байлдаан энэ номонд илүү туссан байдаг юм шүү гээд өгөхөд хааяа уншиж байгаа харагддаг. Гэхдээ одооны хүүхдүүд ном унших дургүй болж дээ. Бүх мэдээллээ цахим орчноос авдаг болж. Ном хэзээ ч хүнд муу юм өгөхгүй. Гэтэл цахим орчин өнөөдөр сайн зүйл өгөхийн хажуугаар саар талын мэдээллийг өгөөд байна уу гэж боддоггэв.

Мөн Б.Бат-Эрдэнийн цуврал номыг унших дуртай. Түүний номыг уншиж байхад зүйр цэцэн үг, сургамжтай адилтгасан энгийн үгээр ухаарал хайрласан үгнүүдийг бичсэн байдаг болохоор ширээн дээрээ байлгадаг. Тухайлбал, ганцхан ухаан амьдралыг шийддэггүй. Сэтгэл зүрхийг нь бас хөгжүүл гэж бичсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид хүүхдүүдээ онц сур, тийм юм унш, чи тэгэх ёстой гээд шахаад байдаг. Гэтэл сэтгэл зүрхийг нь хөтлөх ёстой юм гэсэн санааг энэ үгнээс ойлгож байна гэсэн юм. Тэрээр номнуудаа уншиж дуусчихаад хэсэг хугацааны дараа дахин уншихад их зүйл мэдэж, ухаарал, хүний мөн чанарыг олж хардаг. Ер нь зохиолчдын үгэн дотор үг, ухаан явдаг юм байна гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *