Хүргэн Г.Дэнзэнгийн хамсаатан хэн байв?

4-р сарын 5, 2017 9:29 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 14
бббббббббб

Б.ЗАЯА

Одоогоос хоёр жилийн өмнөөсЭрдэнэс Тавантолгойкомпанийн удирдлагуудыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн тус компанийн ТУЗийн дарга, ЗГХЭГын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнг холбогдуулж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгойкомпаниас хууль бус тендер зарлан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх компанийг шалгаруулсан гэх дуулиан дэгдэх үеэр тэрээр гадаадад байв. Түүнийг эх орондоо ирэнгүүт хуулийнхан шалгаж эхэлснээр эдүгээ таван өдөр үргэлжилсэн шүүх хурал болж өндөрлөлөө.

ЗамынҮүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан 2012 оноос уг хэрэг улбаатай. АТГ, прокуророос Г.Дэнзэн нарын таван хүнийг тендер хууль бусаар авахад зохион байгуулж оролцон улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган яллав. Тэгвэл тэдгээр таван хүн хэн байв?

Г.Дэнзэн:

Прокурорын яллах дүгнэлтэд Г.Дэнзэнг Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа ЗамынҮүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашигласан. Улмаар өөрийн хамаарал бүхийЭн Ай Ди Бикомпанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвөөс 137 сая төгрөгийг хувьдаа завшсан. Түүнчлэн ЗГХЭГын дэд дарга бөгөөдЭрдэнэс ТавантолгойТУЗийн даргаар ажиллаж байхдаа бусадтай үгсэн тус компаниас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсанГовь поверХХКийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулсан.

Дараа ньЭрдэнэс Тавантолгойкомпаниас мөнгө нэхэмжлэх нэрээр хууль бус нэхэмжлэл шүүхэд гарган тус компанид их хэмжээний хохирол учруулсан хэргийг зохион байгуулж компанид 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байв. Тэрээр мэдүүлэгтээМиний хувьд тухайн үед Г.Түмэнхүүд хандаж энэ тендертХар арслан” /эгчийнх нь/ компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсанхэмээжээ. Шүүх бүрэлдэхүүн Г.Дэнзэнг Өршөөлийн хуульд хамруулан төлөвлөсөн ялыг бууруулж 3.6 жилийн ял оноов.

Я.Батсуурь:

ТэрээрЭрдэнэс Тавантолгойкомпанийн захирал асан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглажЭрдэнэс Тавантолгойкомпанийн онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн хэргийг үйлдсэн гэж буруутган хоёр жилийн хорих ял оноосон юм. Я.Батсуурийг Г.Дэнзэнийн эхнэрийн нэр дээрхГовь поверкомпанийг тендерт ялуулахын тулд үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилсөн, хууль бус тендерт шалгарсан компанид мөнгө шилжүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах нэрээр хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж компаниас их хэмжээний мөнгийг нөхөн олговорт олгох шийдвэрийг гаргасан хэмээн прокуророос буруутгасан байв.

Г.Түмэнхүү:

Г.Дэнзэнгийн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч тэрээр мэдүүлэхдээГовь поверХХКийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компани гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед би Г.Дэнзэнтэй огт харилцаа байгаагүйгэж байжээ. Гэвч түүнийг хууль бус тендер шалгаруулахад оролцсон гэж үзжээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгойкомпанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллахдааГовь поверкомпанийг тендерт ялуулахад оролцсон хэмээн буруутгаж хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо.

н.Төгсбаяр:

н.Төгсбаяр ньЭрдэнэс Тавантолгойкомпанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч.  “Говь поверкомпанийг тендерт ялуулах үнэлгээний хороонд орж ажилласан нэгэн. “Говь поверкомпаниЭрдэнэс Тавантолгойкомпаниас гаргуулах хүсэлтэй 7.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх хуралд компаниа төлөөлөн оролцсон. Хуулийнхан түүнийг хоёр компанийн хооронд хуурамч эвлэрлийн гэрээ байгуулж их хэмжээний мөнгийгГовь поверкомпанид шилжүүлэх шийдвэрийг гаргахад оролцсон гэж үзсэн юм. Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээс иш татахадГовь поверХХК хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан гэж бичсэн байна. Тендерийн материараас харахадГовь поверХХКд энэ төрлийн тусгай зөвшөөрөл байхгүй байсан байна. Анхны тендер байсан учир би туршлага муутай байсан. Энэ компанийг тусгай зөвшөөрөлгүй байсныг мэдээгүйгэжээ. Түүнд шүүхээс мөн л хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

Д.Баярмаа:

ТүүнийгЭрдэнэс Тавантолгойкомпанид онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн юм. Учир нь тэрээрГовь поверкомпанийн хамтран эзэмшигч. Шүүхээс түүдн төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 9.7 сая төгрөгийн торгууль оногдуулсан юм. Тэрээр мэдүүлэхдээБидэнд ч завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүйгэжээ.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *