“Хүрэн морь” найраглал ханийн минь амьдралаас төрсөн

4-р сарын 17, 2017 9:34 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 76
4-17-1a5

С.УЯНГА

Завсрын дайсанд эдлэгдээд

Замын шороонд дарагдаад

Зан ааш нь хувирсан

Зандан хүрэн морь

Яагаад ийм болсныг

Ярьж өгөх үү бихэмээн зуун дамжин уншигдаж буй алдартХүрэн морьболонХар алтны хааннайраглалыг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй. МөнМаамуу нааш ир”, “Тугалаа битгий зодоорой”, “Дэгээ төмөр шиг хоёрын тоогээд хүүхдийн дууны брэнд болсон сод бүтээлүүд нь ч мөнхамьдарсаарбайнам. Ийнхүү дурдсаны учир нь Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны 100 насны ойг тохиолдууланАмьдралын тойрогбуландаа их найрагчийнхийг онцоллоо. Бидэнд найрагчийн зээ охин Ц.Ариунаа газарчилж, зам зуур яриа дэлгэхдээБи галын зээ нь болохоор дунд сургуульд ортлоо өвөө, эмээ дээрээ өссөн. Одоо бодоход өвөө жирийсэн цагаан шүдтэй. Их сайхан инээдэг хүн байсан. Ер нь амьдралынхаа туршид сайн хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл өвөөгөөрөө л төлөөлүүлж боддог доо. Өвөө биднийг загнадаггүй, зөөлөн хүн байсан. Одоо бол эмээгийнхээ төлөө л амьдарч байна. Найзууд бүгд эмээг танина. Манайд ирэх дуртайхэмээн ярив. Ийнхүү ярьсаар бид тэднийд дөтлөхөд найрагчийн эхнэр С.Цэндсүрэн цонхоороо гар даллаад зогсч байна. Ц.АриунааХэн нэгэн очино гээд дуулгачих юм бол эмээ ингээд хүлээгээд цонхоороо хараад зогсч байдаг юмгэлээ.

С.Цэндсүрэн найман хүүхдийн хамт. 2015 он.

С.Цэндсүрэн гуай бидэнтэй уулзахаар Ар согоотын зуслангаасаа охиныдоо ирээд байгаа нь энэ. Тэрээр 90 насыг шүргэж яваа ч барагтайд түүртэхгүй янзтай хөнгөн шингэн. Саяхан хүүхдүүдтэйгээ Итгэлт хамба, Ээж модонд мөргөөд иржээ. Хэдэн жилийн өмнө Америк, Герман гээд хүүхдүүдээ дагаад  гадаад, дотоодоор их явдаг байсан гэнэ. Жаахан насжиж байгаагаа хэлэхдээМашинаар явбал ядрах нь бага. Харин алхах жаахан тиймхэн. Манайх хүүгүй айл байсан болохоор багаасаа эмнэг сургаж, морь мал уургалж бүстэй хүүхэд шиг өссөн болохоор сүүжээ гэмтээчихсэн юм. Түүнээс бусдаар бол бие чилээрхээд байх нь гайгүйгэж байна. Их найрагч Ч.Лхамсүрэнгийнх зургаан охин, хоёр хүүтэй. Хүүхдүүдийн хамгийн бага нь 50 гаруй настай охин бий. Одоо бүгд тэтгэвэрт гарсан гэх нь бахархам.

С.Цэндсүрэн гуайНас өндөр болохоор хүүхдүүдийнхээ хаана байгаа газарт дагаад л явж байна. Өвгөнийгөө өөд болсноос хойш найман хүүхэд, ач гучтайгаа сайхан амьдарч байна.Үр хүүхдүүд маань сайн сайхан яваа нь ханийн минь ач буян юм даагэсэн юм. Тэрээр Төв аймгийн БаянӨнжүүлийнх. Мал мал­лаж байгаад хотод орж ирээд Ч.Лхамсүрэнтэй танилцаж гэр бүл болоод найман хүүхэд төрүүлж өсгөжээ. Хэдийгээр мэргэжил эзэмшээгүй ч бага хүүхдээ цэцэрлэгт орсон жил дөчин мянгатын 49 дүгээр цэцэрлэгт ажилд орж улмаар 20 гаруй жил багшилсан байна. Тухайн үедээ цэцэрлэгийнхээ ойгоор Багшийн алдар медалиар шагнуулж байжээ.

ХҮМҮҮСТЭЙ АМ ЗӨРДӨГГҮЙ ДАРУУ ТӨЛӨВ ХҮН БАЙСАН

Найрагчийнх ам бүл арвуулаа. Дээр нь хүргэн, зээ охин нэмэг­дэнэ. Мөн Ч.Чимэд, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ гээд тэр үеийн зохиолчид тэд­нийд их ирдэг байж. Тэр үед хөгжөөн наргиан ихтэй байж. Хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй ч охин Л.Чулуунцэцэг, Л.Чулуунгэрэл нар нь дуу шүлэг бичдэг. Л.Чулуунцэцэг зохиолч­дын хороонд ажиллаж байжээ. Их найрагчийн гэргий ханийгаа дурсахдааМанай хүн хүүхдэд маш их хайртай. Хүүхдүүдээ нэг ч удаа зэмлэж байгаагүй. Хүмүүстэй ам зөрдөггүй их даруу төлөв хүн байсан. Ямар сайндаа, ажлаасаа алхаад хүрээд ирнэ. Жолооч нь араас нь сураглана. Ийм л энгийн хүн байсан. Бас ааш зан сайтай. Ер нь дарга нартай нийлж, дотносох нь бага. Зохиолчидтойгоо бол зохиол бүтээлээ их ярьдаг байсан. Хоёр хүүдээ юу ч хэлэхгүй дураар нь явуулснаас дээд сургуульд ороогүй. Хожим бодоход эрэгтэй хүүхдүүдэд аавын даруулга байх хэрэгтэй гэж санагддаг юм. Аав нь хүүхдүүд өөрөө мэдэг гэж дураар нь явуулснаас  дээд боловсролгүй. Нэг нь жолооч, нөгөө нь мужаан болсон. Хань мааньБи өнчин өрөөсөн айлд зарагдаж яваад хүн болсон. Хүүхдүүд маань өөрсдөө л сурч мэдэггээд юм хэлдэггүйбайсан гэв.

Ч.Лхамсүрэн гуай  алдартХүрэн морьнайраглал, хүүхдийн сэдэвтэй уран бүтээлээрээ 1963 онд Төрийн шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн байдаг.

Ухаантай, тэсвэр хатуужилтай хүрэн морь, хүнд өвчин туссан баян айлын зарц бүсгүй, ээжийгээ эдгээхийн төлөө балчир ухаанаа чилээж, эзэн ноёноос аврал эрээд голдоо ортол гомдоод гардаг хүү. Цэл залуугаараа хорвоог орхиж орчлон дээр цор ганцаараа үлдэж буй хүүгээ өрөвдөн энэлэн шаналдаг үйл явдлыг харуулсанХүрэн морьнайраглалд Ч.Лхамсүрэн зохиолч ээжийнхээ тухай, өөрийнхөө багадаа туулж өнгөрүүлсэн амьдралаа бичжээ. Гэсэн ч хатуу бэрхийг туулж, ээжийгээ алдсан хүүгийн амьдрал

Эрэлхэг хүрэн мориндоо

Эмээл тохож мордоод

Иртэй том хутгаа

Иший нь чанга атгаад

Ардын партизан цэргийн

Ариун жагсаалд нийлэхээр

Алтан шар замдаа

Аялан дуулсаар оров.

Өнөр хүрэн морь

Өнчин хүү хоёрын

Yнэн учир ийм байна хэмээн төгсдөг. ТүүнчлэнЭх”, “Нэгэн найргийн түүхбүтээлээр өөрийнхөө амьдралыг харуулжээ.

С.Цэндсүрэн гуайМанай хүн баян айлын зарц бүсгүйн ганц хүү. Бага байхад ээж нь өвч­нөөр нас бараад баян айл нь өсгөсөн гэдэг. Тэгээд тэр айлаар овоглодог юм. Хожим дүү буюу баян айлын хүү Ч.Лхагватайгаа их дотно болсон. Ханийг маань өөд болсноос хойш дүү нь уран бүтээлийг нь эмхэтгэж хоёр боть гаргасан. Үргэлжлэлийг нь гаргаж чадалгүй өөд болсонгэсэн юм. Ч.Лхамсүрэн найрагч багадаа сургууль сурч чадалгүй нутгийн сайхан сэтгэлт хүнээр уйгаржин бичиг заалгаж, 20-иод насандаа хотод ирснээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж шүлэг зохиолоо туурвиж эхэлжээ. Төрийн шагнал хүртсэнийхээ дараа  “Гартаа дайралдсан бүх­нийг уншиж бай­сан. Ном л намайг хүмүү­жүүл­сэн. Одоо ч гэсэн ном уншихгүй өнжиж чаддаггүйхэмээн хэвлэлд ярьсан нь бий.

Ардын уран зо­хиолч Д.Пүрэвдорж редак­тор­лаж, Ч.Лхамсүрэн гуайн дүү Ч.Лхагвагийн эмхэтгэсэн хоёр боть номд 360 орчим шүлэг, 30-аад найраглал багтсан байна. Үүнээс бусад уран бүтээлийг нь эмхэтгэж, шүүж амжаагүй байгаа аж. Дүү Ч.Лхагва нь ахынхаа уран бүтээлийн эмхэтгэлд дурдахдааВладимир Ильич ЛенинИх ертөнцгэсэн нэгэн санаа төрснийг баяжуулж томоохон бүтээл болгох зорилго тавиад түүнийгээ 1966 оны сүүлч, 1967 оны эхээр Их хайрханы уурхайд надтай хамт сууж байхдаа биелүүлсэн юм. Өдөр орой ажлаас ирэхэд би өөрийн гараар урласан өргөн цагаан модон ширээн дээр өнөөх олон баримтаа дэлгээд, зарим хуудсан дээр нь өнгийн будгийн харандаагаар тэмдэглэснээ заажЭнийг яг нэг үгээр хэлээд өгөөч хөгэж суудаг байсан. Орчуулуулснаа үг үсэгчлэн бичиж аваад, хуучин бичгээр хажууд нь нэг хоёр мөр бадаг бичих жишээтэй тэмдэглэл хийдэг байв. Уг найраглалаа бичиж эхлээд ер удаагүй гараас гаргасан. Тэр үедНэгэн найргийн түүххамгийн олон жил бодсон, томхон бүтээлээ эхэлсэн байсны дээрУс”, “Оросзэрэг богино хэмжээний найраглал болон олон шүлэг бичиж дуусгасан юмгэжээ.

ХҮҮХДҮҮДДЭЭ БҮГДЭД НЬ ШҮЛЭГ БИЧЖЭЭ

1970-аад оны дундуур Төрийн хошой соёрхолт, зохиолч Д.Намдаг гуай Сөгнөгөрийн амралтын ойролцоо хувийн байшин бариулж хавар, зун, намрын дэлгэр цагийг тэндээ өнгөрөөдөг байжээ. Тэднийх зочидгүй өнгөрөх өдөр тун ховорхон байсан аж. Нэгэн удаагийн ээлжит зочлолтын дараа Төрийн шагналт, яруу найрагч Ч.Лхамсүрэн, гавьяат жүжигчин Л.Цогзолмаа нартай хот орж ирж байгаа нь.

Дээр дурдсанчлан дунд охин Л.Чулуунпүрэвийнд нь бид очсон юм. Их найрагч найман хүүхэд болон амьд сэрүүнд нь төрсөн бүх ач, зээ нартаа зориулж шүлэг бичжээ. Харин найрагчийн анхных нь шүлгийн талаар сонирхвол гэргий ньЦэрэгт байхдаа УлаанОд сонинд шүлэг өгсөн байдаг. Миний бодлоор анхных нь шүлэг байх. Хэд хоног бодож гадуур дотуур явж байгаад нэг бичихээрээ 2-3 хоног суудаг байсан. Надад 1940 оны үед айл гэр болж амьдран сууя гэсэн утгатай шүлэг бичиж өгсөн. Ханьдаа гээд бас бий. Шүлэг, найраглалаа бичих болохоороо унтлагийнхаа өрөөний гаднаас их том монгол цоожоор түгжүүлчихнэ. Зохиолчид манайд орж ирээд цоож зүүлгээстэй байвал орохгүй. Харчихаад шууд гараад явчихна. Шүлгээ бичиж байна, саад болоод юүхэв гэж уулзалгүй явчихдаг байсан”  гэлээ.

Ч.Лхамсүрэн найрагч шүлэг найраглалынхаа гар бичмэлийг уйгаржин монгол бичгээр буулгадаг байжээ. Харин ном, сонинд өгөхдөө хүүхдүүдээрээ крилл бичигт буулгуулдаг байсан гэнэ. Охин Л.Чулуунпүрэв аавынхаа талаар дурсахдааАав маань балын харандаа зорж нарийнхан болгож байгаад цаасны өөдөс дээр бичдэг. Их гоё бичигтэй. Арвич хямгач хүн байсан. Аавд тав тух гэж байгаагүй. Бид үргэлж шуугилдчихна. Олуулаа хичээл давтана. Хамгийн тухтайгаар нь угаалгын өрөөгөө их буцаалдана. Аавыг хичээл давтуулж байгаад түр гараад тамхи татаад ирэх хооронд нь уран зохиолын ном уншаад сууж байна. “Монте Кристо гүн”-гийн I ботийг манай ангийнхан бараг цээжээр мэддэг байлаа. Эрэгтэй дүү бид хоёрт зориулжВагон клубгэдэг шүлэг бичсэн. Аав Төрийн шагнал хүртэхээсээ өмнө төмөр замд Вагон клубын эрхлэгч, дугуйлангийн багш хэсэг хийсэн. Дүү бид хоёрыг вагоноор авч явахад бид унтаад сэрэхдээХүүе ээ, ааваа хараач, цоо шинэ хот байнагэсэн гэнэ лээ. Шүлгэндээ үүнийг дурсаж бичсэн. БасГэнэн охин Чунагээд надад шүлэг бичсэн. Элсэн чихэр хулгайлж идсэн чинь давс байсан талаар хөгжилтэй явдлуудыг минь бичсэнгэв.

Ч.ЛХАМСҮРЭН АГСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Ч.Лхамсүрэн гэр бүл, хадам дүү, хүргэн, зээ охины хамт. 1963 он.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Ч.Лхамсүрэн найрагч  МЗЭийн хорооны нарийн бичгийн дарга, “Цогсэтгүүл, “Утга зохиол урлагсонинд олон жил ажилласан. 1964-1966 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсчээНутагтаа эргэж ирсний дарааУтга зохиол урлагсонинд ажилласан. Уран зохиолын томилолтоор Баянхонгор, ГовьАлтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр, Хялганатын модны үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ.

Их найрагчийн 60, 70, 80 жилийн ойг төрсөн нутаг Баацагаан суманд тэмдэглэн өнгөрүүлсэн бол 100 жилийн ойг өнөө жил Баянхонгор нутгийнхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр ар гэр, үр хүүхэдтэй нь уулзаж бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. Ар гэрийнхнийх нь хэлснээр 100 жилийн ойн хүрээнд найрагчийн нэрэмжит “Болор цом” яруу найргийн наадам, уран уншлагийн уралдаан зохиохоор ажиллаж байгаа юм байна. Түүний дурсгалыг мөнхжүүлж, төрсөн нутагт нь музейг нь байгуулж, бүрэн зохиолын түүврийг нь боть болгон хэвлүүлж, номын хөшөө босгосон байна. Мөн 100 жилийн ойг угтаж суварга босгожээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *