Хүнсний эслэгтэй сүүн ундаа буюу “KALPIS” үндэсний брэнд

8-р сарын 31, 2018 10:02 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 28
8-31-5é5

Д.ОЮУНЧИМЭГ

Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “Соёд” компанийг бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

“СОЁД” компани Монголд хамгийн анхны хүнсний эслэгтэй сүүн ундааг Япон технологиор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. Өнгөрсөн оны зургадугаар сараас шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, үзэмний шүүс, төрөл бүрийн амтны нэмэлттэй ус, шингэн цай, жүүс үйлдвэрлэдэг болжээ.

“Kalpis” нь усанд уусдаг хүнсний эслэгтэй эрүүл мэндийн ундаа юм байна. “Соёд” компанийн ерөнхий захирал Б.Тулга “Коко кола ундааг дэлхийн аль ч улс оронд үйлдвэрлэж болдог. Зохиогчийн эрхтэй холбоотой асуудал гардаг учраас, амт үнэр, гадна шошгоороо бага зэрэг ялгаатай байдаг. Үүнтэй нэгэн адилаа хүнсний эслэгтэй сүүн ундаа Японы брэнд хэдий ч монголчууддаа зориулан үйлдвэрлэж эхэлсэн. Мэдээж амтны хувьд японыхоос илүү хүчтэй. Түүнээс гадна бид эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна” гэв. “Kalpis” хүнсний эслэгтэй сүүн ундааг хэрэглэснээр хүний биед эергээр нөлөөлөхийн сацуу цусан дахь холестерины хэмжээг багасгана. Хоол идсэний дараах сахрыг хэмжээг өсөхөөс хамгаална. Ходоод гэдсэн дэх ашигтай бактерыг нэмэгдүүлж, дотоод эрхтний системийг сайжруулдгаараа онцлог. Мөн биеийн жингээ тогтмол барихад тустай бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг хэмээн хоол судлаач, эрдэмтэд тайлбарласан байдаг юм. Өөрөөр хэлбэл, эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестериныг багасгана. “Kalpis” эрүүл мэндийн ундааг тогтмол хэрэглэснээр цөс хөөнө. Өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлдэг юм байна. Энэ ундааг бүх насныханд зориулан үйлдвэрлэж буйгаа үйлдвэрлэгчид онцолсон. Энэхүү ундааг хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон захиалгаар хүргэж өгдөг аж. Монголын анхны хүнсний эслэгтэй сүүн ундаа, үндэсний брэндээ хэрэглэцгээе.

“Соёд” компанийн үйлдвэрийн байр. Тус компани хүнсний эслэгтэй сүүн ундаа үйлдвэрлэхээс гадна, зөгийн бал болон үзэмний шүүс, төрөл бүрийн амтны нэмэлттэй ус, шингэн цай, жүүс үйлдвэрлэдэг.

Утас: 80080102, 80103345, 88108077

https://www.facebook.com/Kalpis-Mongolia-266256767267529/

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *