Хүмүүнлэгийн өдрийг маргааш тэмдэглэнэ

5-р сарын 6, 2013 3:00 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 529
Олон улсын улаан загалмайн өдөр маргааш тохионо.

Олон улсын улаан загалмайн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг манай улс 2011 оноос “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн талаар Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Самдандорж, Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчТор Даниелсон нарын хүмүүс мэдээлэл өгөв. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 300 мянга гаруй гишүүн дэмжигчид хүмүүнлэг, энэрэнгүй, нигүүлсэнгүй нийгмийг төртэй хамтран бүтээхэд гар бие оролцож явдгийг тус нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандорж онцоллоо. Түүнчлэн жилд 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг байна. Харин Олон улсын манай улсад суугаа төлөөлөгчТор Даниелсон Монголчуудын хүмүүнлэгийн үйлсийн талаар “Манай олон улсын нийгэмлэг 187 орныг эгнээндээ элүүлсэн. Монгол Улс 1954 онд гишүүн болсон байдаг. Гишүүн улсуудын дундаас Монгол улс хамгийн ихээр ач холбогдол өгөн сэтгэл зүрхээрээ ажилладаг орон” хэмээн онцлов.

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж нийгмийн сайн сайхны төлөө үйл бүтээсэн хүмүүсийг нигүүлсэнгүй үйлстэнээр тодруулжээ. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлч, зохиолчдыг “Нигүүлсэл” алт, мөнгөн медалиар шагнаснаа дуулгав. Тодруулбал, “Нигүүлсэл” мөнгөн медалиар зохиолч А.Байгальмаа, Монголын радиогийн сэтгүүлч Б.Төгсжаргал, “Сонгодог гэр бүл” сэтгүүлийн сэтгүүлч Б.Даариймаа, “Гэр бүл” радиогийн сэтгүүлч Г.Сонинбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Мягмар нарын хүмүүсийг шагнажээ. Түүнчлэн “Энэрэл” алтан медалийн эзнээр Монголын радиогийн сэтгүүлч н.Дугарсүрэн тодорсон байна. Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд маргааш 11.15 цагийн хооронд орон даяар сайн дурын идэвхтэн гишүүд, дэмжигчид нээлттэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *