“Хулгайн машин унаж яваа шүүгчийг шалгадаг газар Монголд алга” 

4-р сарын 13, 2018 3:47 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 64
IMG_8754

Ч.ЗОТОЛ

Иргэдийн шударга шүүх ТББ-аас хууль, шүүхийн байгууллагынхны ёс зүй, Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим  мөрдөгдөж буй эсэх талаар  санал асуулга хийх гарын үсгийн аян, “Шударга ёс ыг Ц.Нямдоржоос эхэлье” нийтийн сонсгол хийх талаар мэдээлэл хийлээ. Энэ нь хууль, хяналтын байгууллагыг шударга болгох гарц гаргалгаа хайсан ажлын нэг хэлбэр гэдгийг тэрээр онцолсон юм.

Хэвлэлийн хурлын үеэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа  н.Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах,, хохирол барагдуулах зорилгоор битүүмжлэгдсэн автомашиныг шүүгч ашиглаж байхад нь хохирогч А, Б нар тааралдаж энэ асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсаныг мэдээлэв.

Хохирогч Б хэлэхдээ “Алдагдсан автомашиныг 2012 онд цагдаагаас битүүмжилсэн. Бид машинаа битүүмжлэгдсэн гэсэн мэдээлэлтэй,  хэзээ шүүх хурал болох вэ” гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл  2015 оны арванхоёрдугаар сарын 21, 22-ны үед бтүүмжлэлд байх ёстой машин маань Богд хааны ордон музейн  хойд талд миний сууж явсан таксины урд гараад ирсэн. Бууж очоод зам дээр зогсч байсан замын цагдаад учрыг хэлээд шалгаад өгөөч гэсэн. Цагдаа нар машиныг зогсосон, би  уг хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн мөрдөн байцаагч н.Адъяабар руу утсаар ярьж  хүрээд ирээч гэсэн. Ажил нь ойрхон учраас мөрдөн байцаагч ирсэн, тэгээд машин руу өнгийж харчихаад “Өө энэ чинь Солонго прокурорын нөхөр шүүгч байна шүү дээ” гээд дуу нь сулраад явчихсан. Гэхдээ мөрдөн байцаагч ажил үүргийнхээ хүрээнд “Энэ машин битүүмжлэлд байх ёстой. Та яагаад унаад явж байгаа юм бэ” гэж учрыг тайлбарласан. Тэгэхэд “Би худалдаж авсан юм” гэсэн. “Та хэзээ худалдаж авсан бэ. Авто тээврийн газарт шилжилтийг нь хаасан байгаа шүү дээ” гэхэд “Наадмын үеэр худалдаж авсан, харин тийм юм байна лээ” гэсэн утгагүй тайлбар өгсөн. Мөрдөн байцаагч ажил дээр очиж учрыг олъё гээд дагуулаад явсан. Такси бариад  араас нь очиход  машин алга, унаж явсан шүүгч ч явчихсан байсан. Юу болов гэж асуухад мөрдөн байцаагч “Чамд тайлбарлах боломжгүй. Гэхдээ цаашид тодорхой болох байх. Ажил, мэргэжлийнхээ хүрээнд хуулиар хамгаалагдсан эрхтэй хүмүүс байдаг. ийм хүн учраас халдах эрхгүй. Маргааш өөрөө машинаа авчирч өгч битүүмжлүүлнэ гэж мэдэгдсэн” гэсэн. Маргааш өгөө нь “Машин битүүмжлэх үед би байлцмаар байна. Машинаа би өөрөө олсон юм чинь, өөрөө хамгаалъя” гэхэд “Машиныг чинь маргааш Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Миний гэр” хотхоны гараашид битүүмжилчихлээ, очиж үзэж болно” гэсэн. Очоод үзэхэд битүүмжилсэн байсан. Ингээд машин битүүмжлэлд байгаа гэж бодож явтал хэд хэдэн удаа машин маань зам дээр тааралдаад байсан. Намайг очиж шалгахад тэндээ байсан. Тэгж байгаад алга болчихсон. Прокурорт хандахаар хэрэг нь буцаад, хаданд хашгирч байгаатай адил  байсан. Гудамжинд машинтайгаа таарахаар замын эсрэг талд явж таараад давхиад явчихдаг, яаж ч болдоггүй. Өнгөрсөн Цагаан сарын шинийн 1-ний орой Удирдлагын академийн арын замд машинтайгаа таарсан. Араас нь хөөгөөд очтол нөгөөх шүүгч эхнэр, хүүхэдтэйгээ бууж ачаа, бараагаа гэртээ оруулчихаад өөрөө гарч ирээд машинаа гараашид тавьчихаад орчихсон. Ингээд бид мухардалд орсон. тэр хүн өөрөө шүүгч, эхнэр нь прокурор. Иймд цагдаа, шүүгч нар нь айдаг юм уу,  ажлаа огт хийдэггүй. Аргаа бараад “Иргэдийн шударга шүүх ТББ”-ын өмгөөлөгч Х.Бат-Ялалтад хандсан. Машиныг шүүгч бариад яваа мэдээллийг би найзаасаа авч очиход байрных нь гадаа байсан. Нэлээн шавар шавхай болсон, хөдөө явсан бололтой харагдсан. Дараа нь энэ сарын 10-ны өглөө Нийслэлийн шүүхийнхээ хашаанд машиныг тавьсан байсан, бид бичлэг хийж баримтжуулсан. Жирийн иргэн бид хохирлоо барагдуулж чадахгүй,  хулгайд алдсан  машиныг маань  нэг шүүгч унаад  яваад байна. Уг  машин нь анх  компанийн нэр дээр бүртгэлтэй байтал  н.Баттулга гэгч хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Залилангийн  шинж чанартай энэ хэрэг  шалгагдаж байгаа ч цагдаа, шүүх, прокурор ажлаа хийхгүй байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Propecia Espana Receta Medica Purchasing Real Acticin Scabies Medication With Overnight Delivery Zyvox Assistance Program buy cialis Cialis Farmacia Del Ahorro Le Viagra 50

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *