Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын нээлтийг оросын иргэдийн хэд нь үзсэн бэ?

6-р сарын 19, 2018 11:12 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 63
6-19-9

Д.ЭНХЭЭ

Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвөөс (ВЦИОМ) явуулсан санал асуулгын дүн ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж талбайн эздийн шигшээ Саудын Арабын багийг 5:0 харьцаатай хожсон тоглолтыг оросын иргэдийн 55 хуьт үзсэн бөгөөд тэдний дийлэнх олонхи нь ялалтад итгэж байсныг харуулжээ.

Тус төвийн судалгааны дүнгээс үзвэл ДАШТ-ий нээлтийг нийт санал асуулгад оролцогчдын 40 хувь  нь бүрэн, эсвэл хэсэгчилж үзсэн байна. Үзэгчдийн 27 хувь нээлтийн ёслолын үзүүлбэр гоё сайхан болсныг тэмдэглэсэн бол арван хүн тутмын нэг буюу 12  хувь нь Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг сэтгэлд хоногшсон гэжээ. Нээлтийн ёслолыг үзсэн хүмүүсийн 8 хувь  нь Робби Уильямсын тоглолтын хэсгийг сэтгэлд илүү их таалагдсан гэжээ.

ОХУ, Саудын Арабын тоглолтыг үзсэн хүмүүсийн дотор  18-24 насныхан 57 хувь  байжээ.

Бүх оросын “ВЦИОМ-Спутник” санал асуулгыг 2018 оны зургадугаар сарын 16-нд 18-наас дээш насны 1000 хүний дунд утсаар ярилцах аргаар явуулсан бөгөөд үнэнээс гажих магадлал 3,2 хувиас ихгүй гэж тооцоолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *