Хүйтэн дайны сэтгэхүй байх ёсгүй

4-р сарын 13, 2018 9:31 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 32
30623739_2044520239140332_5610394965629730816_n (1)

 

Х.ОЮУНБОЛД

 Ерөнхийлөгч Ши Жиньпин БНХАУ, АНУын хооронд гаалийн ху­раам­ж­тай холбоотой мар­гаан эхэлснээс хойш олон нийтэд хий­сэн мэдэг­­дэлдээ ерөнхийлөгч  АНУын Дональд Трампт хатуу анхааруулга өгсөөр ирсэн. Тэрээр Хайнань арлынВоаохотод болж байгаа Азийн эдийн засгийн чуулганы үеэр Ши ЖиньпинЭзлэн түрэм­гийлэх арга хайхаас татгалзах, улс төрийн түрэмгийлсэн бодлогыг эсэргүүцэх”-ийг  өөр бусад орнуудад уриалсан байнаМөн өнөөдөр бидний амь­дарч байгаа дэлхий ертөнцөд хүйтэн дайны сэтгэхүй, хүйтэн сэтгэлбайх ёсгүйБардамнал эсвэл  хувийн ашиг сонирх­лоо илэрхийлэх нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Зөвхөн хөгжил дэвшил, найрамдлын хамтын ажил­лагаа бүгдэд нь  ашиг авчирнагэж хэлснийг The Guardian” сонинд  нийтэлжээ. Ингэснээр БНХАУ импортын авто­машин, бусад бараа бүтээг­дэхүүнээс авах гаалийн татварын хураамжийг багас­гана. Мөн  зах зээлээ гадаадын орнуудад нээж өгөхөөс гадна оюуны өмч­өө хамгаалах болно гэв. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын найманд цахим хуудастааХудалдааны хориг тавьс­наар Бээжин буулт хийх болно. Энэ бол хийх ёс­той зүйлХудалдааны салбарт асуудалтай байлаа ч БНХАУтай тогтоосон харилцаа, нөхөрлөл хэвээр байх болногэсэн байна.   Харин  маргааш нь цахим хуудастааБНХАУын зүг­ээс АНУын эсрэг хэ­рэг­­жүүлж байгаа бодлогыг худалдааныТэнэгбодлогогэжээ.

 ЛАТИНАМЕРИКИЙН ОРНУУД ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙНА

 Харин Перуд суу­­гаа БНХАУын элчин сайд Цзя ГуядеБээжин, Ва­шинг­­тоны хооронд өрнөөд байгаа худалдаа­ны маргаан нь ЛатинАмерикийн орнууд БНХАУаас авдаг экс­пор­­тынхоо  хэмжээг нэмэг­дүүлэх боломж байж болох юмгэжээ. ТэрээрХятад улс АНУаас бараа бүтээгдэхүүн импортлохгүй байсан ч өөр бусад ор­нуу­даас им­пор­толноХэрэв энэ өнцгөөс нь харвал  хоёр орны хоорондын ху­дал­­­дааны маргаан нь ЛатинАмерикийн ор­нуу­­­дад боломж олгож байнахэмээн үзэж буй илэрхийлжээ. Мөн Цзя ГуйдеРойтерсагентлагт өгсөн ярилцлагадааАНУ, БНХАУын Засгийн газ­рын хоорондын зөрчил нь дэлхийн бусад орнуудын ашиг сонирхлыг хохироож болзошгүй. Гэхдээ БНХАУ олон  улстай хамтран ажил­лах арга замыг элэрхийлж байнагэв

 Үүнээс гадна элчин сайд Цзя Гуйде  “БНХАУ Латин Америкийн дээд төвшний чуулга уулзалтад ажиглагчаар оролцоно. Мөн АНУын саяхан авсан арга хэмжээг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нэг талыг баримталсан олон талт хамтын ажиллагааг үл харгалзсан түрэмгийлэл нь хувийн өмчийг хамгаалах болон чөлөөт худалдааны  хооронд зөрчил үүсгэж байна. Энэ үйлдэл нь зөв­хөн БНХАУыг биш. Өөр бусад орнуудыг хохироож байгаа хэрэггэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Propecia Liver Saw Palmetto buy accutane isotretinoin online cialis Para Q Es El Medicamento Cephalexin Cialis 28cpr Riv 5mg Acheter Vrai Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *