Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан агентлагийг Ц.Ганчимэг удирдана

12-р сарын 5, 2018 1:18 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 13
0329068f8092a38aa3fd35ea44fee21b-810x500

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд шинээр байгуулсан  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргыг томиллоо. Ингэснээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг Цогтоогийн Ганчимэг хариуцуулахаар боллоо. Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.

2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *