Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулна

5-р сарын 24, 2018 6:25 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 68
33487806_1820648851314388_7063316366744354816_n

С.САРУУЛ

УИХ-ын дарга М.Энхболдод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрыг байгуулах УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тогтоолын төслийг өргөн барих үед С.Чинзориг сайд “Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 103,630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу байна. Түүнчлэн, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байхад хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн зөвхөн 4,0 хувь нь бичиг үсгийн мэдлэггүй байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд  Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-аас 2016 онд баталсан.

Тус хуулийн 40 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохыг хуульчилсан юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа” хэмээн танилцуулсан.

Эх сурвалж: www.polit.mn

 

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write my college essay for me http://sdfeklhjyujg.com/

Good facts, Appreciate it!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *