Хөдөө аж ахуйн яам гурван албан тушаалтныг чөлөөлж, долоон хүнд арга хэмжээ авчээ

6-р сарын 28, 2018 10:45 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 98
36260991_1865730993472840_3373983255261872128_n

С.САРУУЛ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар зарим яамны харьяа байгууллагуудад хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллага аудитад хамрагдаж, 32 байгууллага “Зөрчилгүй”, гурван байгууллага “Хязгаарлалттай”, хоёр байгууллага “Сөрөг” санал дүгнэлт авсан байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 183.629.4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 170.285.7 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.9 сая төгрөгийн зөрчилд 15 төлбөрийн акт, 1,446.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах 21 албан шаардлага өгч, 107.7 сая төгрөгийн зөрчил гаргасан 4 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлж, 11,772.0 сая төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгсөн гэдгийг Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.

“Хязгаарлалттай”, “сөрөг” аудитын дүгнэлт авсан байгууллагын талаарх мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдад нь хүргэсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 01-ний дотор хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаараа ҮАГ-т мэдээлэх үүрэгтэй юм байна.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат “2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авсан таван байгууллагын гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, долоон албан тушаалтаанд арга хэмжээ авсан” гэв.

 Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *