Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цол хүртээлээ

2-р сарын 20, 2018 9:02 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 61
10

Сар шинийн баярыг тохиолдуулан  Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зарим хүмүүст төрийн одон медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цол

Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О. Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Ардын жүжигчин, ардын эмч цол

Монгол бүжгийн уламжлалт дэг сургал­тыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүү­лэх, бүжгийн дээд боловс­ролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан СУИСийн зөвлөх Профессор Д.Нанжид, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Ж.Бүрэнбэх нарт Ардын жүжигчин цол хүртээлээ. Мөн улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Б.Батчулуунд Ардын Эмч цол хүртээв.

 Гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Ч.Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Б.Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯны сайдын зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэнг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Н.Энхпагма, ахмад багш Д.Жуужаа, профессор С.Дондог, ахмад багш Б.Цэгмэд, П.Бямбадорж, доктор профессор Д.Амгаланбаатар, Л.Цэвээндорж нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Б.Баасан, “Сандэйгруппийн ерөнхийлөгч Д.БатӨлзий,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоорМөрхамтлагийн дуучин, ая зохиогч М.Бямбажав, жүжигчин, найруулагч Ц.Төмөрхуягуран нугаралтын багш Ж.Эрдэнэчимэг нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат малчин цолыг Ховд аймаг Л.Баттулга, ГовьАлтай  тэмээчин Г.Ванчиг нар хүртлээ.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор ГовьАлтай аймгийн ЗДТГын жолооч Д.Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоорЭрэлкомпанийн ахмад ажилтан Д.Чүлтэм, Монгол Улсаас БНХАУын Хөх хотод суугаа Ерөнхий  консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Ишдорж, “МИГдаатгал ХХКийн гүйцэтгэх захирал Ж.БатОрших, “Алтайн хүдэркомпанийн Санхүү эрхэлсэн захирал Р.Пүрэвдорж

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Д.Бэхбат, Яруу найрагч Н.Лутбаяр

Хүний гавьяат эмч цолоор Дундговь аймаг  Б.Дэлгэр, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэл­гийн дарга М.Чимгээ

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Я.Усныка нарыг шагналаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Алдарт уяач 16, манлай уяач найм төрлөө, тод манлай уяач хоёр төрлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *