Хөдөлгөөнт эргүүлийг татан буулгахаар боллоо

11-р сарын 2, 2012 11:11 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 267

Хууль, эрх зүй

Д.БОЛОР

Цагдаагийн байгуул­лагын бүрэлдэхүүнд өөрч­лөлт орж байна. Өн­гөр­сөн лхагва гаригт Цаг­даагийн ерөнхий газ­рын дарга, цагдаагийн хурандаа Б.Билэгт  анги нэгтгэлийн удирдлагууд­тай хуралдаж бүтэц, бүрэл­дэхүүний та­лаар зарим шийдвэр гар­гажээ. Тухайлбал, Нийс­лэлийн хө­дөлгөөнт эр­гүүлийн газрыг татан буулгахаар болсон байна. Эргүүлийн цагдаа нар өөрийн хянах ёстой газраа манахаас биш хажуу­гийн болоод өөр дүүрэг, хороонд хэрэг зөрчил гарвал очдог­гүй, гэмт хэргээс урьдчи­лан сэргий­лэх арга хэм­жээ авдаггүй, нөгөө та­лаар хэсгийн байцаагч­тайгаа уялдаа холбоотой ажиллаж ча­дахгүй байна гэж дүгнэ­жээ. Тус газрын 1000 гаруй албан хаагчийг дээрх шалтгааны улмаас нийслэлийн есөн дүүрэгт хуваарилах  болсон байна. Мөн дүүргүүдийн цагдаа­гийн хэлтсийг хүн амынх нь тооноос хамаа­ран 2-3 болгон өргөжүүлэх юм. Баянзүрх, Сонгино­хайр­хан дүүрэг тус бүр гурав,  Сүхбаатар, Баян­гол, Чин­гэлтэй, Хан-Уул, Бага­нуур тус бүр хоёр болж өргөжих бол Бага­хангай, Налайх дүүрэг цагдаагийн нэг хэлтэстэй хэвээр үлдэнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *