Худалдааны протекционизмын эсрэг байгаагаа БНХАУ, Европын холбоо илэрхийлэв

7-р сарын 2, 2018 2:49 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 36
6é6é6

Д.ЭНХЭЭ

Нэг талыг барьсан үйлдэл бүхий бодлого, худалдааны протекционизмын эсрэг БНХАУ, Европын эрс шийдвэртэй байгаагаа илэрхийлж байна хэмээн даваа гарагт Европын комиссын дэд ерөнхийлөгч Юрки Катайнентай уулзсаны дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ мэдэгджээ.

Даваа гарагт (2018.06.25) БНХАУ-Европын холбооны өндөр дээд түвшний худалдаа – эдийн засгийн долдугаар яриа хэлцээ Бээжинд болж өнгөрлөө.

“Дэлхийн эдийн засагт нэг талыг барьсан үйлдлийн бодлого, худалдааны протекционизм цохилт өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байлгахын тулд эрс шийдвэртэй сөрөн зогсох хэрэгтэй хэмээн хоёр тал үзэж байна” гэсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ-гийн хэлсэн үгийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайтад эш татжээ.

Дэлхий дахинд протекционист санаа бодол өсөн нэмэгдэж байгаа үед хоёр талын яриа хэлцээ болж байгааг Хятадын Ерөнхий сайдын орлогч нэмж хэллээ.

Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудыг үндэслэн олон талын худалдааны механизмыг хамгаалж, харилцан ашигтай, тэнцвэртэй эдийн засгийн глобалчлалыг дэмжиж, глобал эдийн засгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор БНХАУ, Европын холбоо харилцан үүрэг амлалт авсныг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *