Худалдааны болон санхүүгийн эрсдэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулна

11-р сарын 22, 2018 4:01 pm Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 8
Eco-Outlook-Projections-Nov-2018-800x322

 

Д.ОЮУН

Дэлхийн эдийн засгийн өсөлт хүчтэй хэвээр байгаа ч арилжааны хямралд орж, санхүүгийн хүндрэлд хүргэж болзошгүй эрсдэл гарч ирлээ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллын тайланд дурджээ. Тайланд ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувьд хүрнэ гэжээ. Түүнчлэн худалдааны маргаан даамжрах, эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр 2021 он гэхэд дэлхийн эдийн засаг 0.8 хувиар буурах эрсдэлтэй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд илүү сайн, үр дүнтэй, цогц хамтын ажиллагаа шаардлагатай хэмээн шинжээчид тэмдэглэсэн байна. ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Груриа “Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.7 хувьтай байгаа бол 2019, 2020 онд 3.5 хувь болж саарах төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь хамтын ажиллагаа суларсантай холбоотой. Худалдааны үнийн бодлого, цаашид дүрмээ чангатгасан ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа нь худалдааны өсөлтийг бууруулах, дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл, иргэдийн амьжиргааны төвшинд сөрөг нөлөөтэй. Дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд илүү сайн, үр дүнтэй, цогц хамтын ажиллагаа шаардлагатай” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр бодлого боловсруулагчид олон улсын дүрэм журамд суурилсан худалдааны системд итгэх итгэлийг сэргээж, өсөлтийг дээшлүүлж, амьжиргааны төвшинг нэмэгдүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэх ялангуяа, эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлэхийг уриалж байна гэжээ. Түүнчлэн 2019 онд эдийн засаг саарсан төсөөлөл нь Турк, Аргентин, Бразил зэрэг хөгжиж буй зах зээлээс улам бүр доройтох хандлагатай байгаа аж. Тиймээс 2020 онд цаашид буурах хандлагатай байгаа учраас урт хугацаанд арилжаа хийж, санхүүгийн хямралыг багасгахад хүргэж буй аж.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага АНУ-ын 2018, 2019 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 2.7 хувьд хэвээр үлдээсэн байна. Харин энэ үзүүлэлт 2020 онд 2.1 хувь болж саарах эрсдэлтэй байгаа аж. Татвар бууруулах шинэчлэлийн нөлөө буурахын дээр үнэ нэмэгдүүлэх бодлого бизнесийн салбарынхны зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засаг ирэх онд 6.6 хувиар өсөх төлөвтэй байгаа бол энэ үзүүлэлт 2020 онд зургаан хувь буюу 30 жилийн доод төвшинд хүрч саарна гэжээ.

АНУ худалдааны үнийн бодлогоо чангатгахтай зэрэгцээд БНХАУ үүнээс хүлээх эрсдэлийг бууруулахыг эрмэлзэж байна. Харин Европын эдийн засаг ирэх онд хоёр хувиар өсөх төлөвтэй байгаа бол 2020 онд 1.6 хувь болж саарна гэжээ.

Эх сурвалж www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *