“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна

7-р сарын 23, 2018 8:54 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 22
7-23-5

Г.АРИУНЦЭЦЭГ

Нийслэлчүүд хүнсний ногоо, махаа “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Барс” худалдааны төвөөс бэлтгэх нь элбэг. Энэ жил хүнсний ногооны үнэ өндөр байна хэмээн хүмүүс ярьж байв. Харин худалдаачид намар шинэ ургацын ногоо гартал үнэд ордог жишиг бий хэмээн тайлбарлаж байна. Жил бүрийн тодорхой хугацаанд ногоо болон махны үнэ өсдөг мөчлөг ч бас бий. “Хүчит шонхор” худалдааны төвд хонины мах 5500-6000, үхрийнх 7500-8500, адууны мах 6500-7000 төгрөгийн үнэтэй байв. Дээрх захуудад мах болон ногооны үнэ бага зэргийн зөрүүтэй байна лээ. Түүнчлэн өнгөрсөн хавар 900-1100 төгрөгийн үнэтэй байсан төмс 1300-2500 төгрөг болжээ. Мөн байцаа 1200-1500, лууван 1500-2500, манжин 2500, сонгино 900-2000 төгрөг. Ногооны үнэ бусад захуудад ч мөн л адил үнэтэй байх бөгөөд бөөний үнэ өсч байгааг худалдагчид ярив. Тэдний хэлж буйгаар худалдаж авсан бөөний үнэ дээр 50-100 төгрөг нэмдэг ажээ. Ногооны үнэ өссөн шалтгааныг хүнсний ногоо хомс байгаатай холбоотой хэмээн учирлаж байна. Жил бүрийн зун ногооны үнэ нэмэгддэг бол шинэ ургацын ногоо гарах үеэс буурдаг аж. Хүмүүсийн нэрлэж заншсан “Дэнжийн 1000”-д махны үнэ хамгийн хямд байв. Өглөөний 11:00 цаг хүртэл шинэ үхрийн цул мах 10 мянган төгрөг хүрдэг. Үдээс хойш махны үнэ бага зэрэг хямдардаг гэнэ. Учир нь худалдаачид тэр өдөртөө махаа зарж дуусгахыг эрмэлздэг талаар ярьж байна. Мөн үдээс хойш үйлчлүүлэгч ховор байх бөгөөд жижиглэн махны худалдаачдын ихэнх нь махаа борлуулж дуусдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *