“Хүчирхэг монгол” спортын өдөрлөг болов

9-р сарын 3, 2018 9:55 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 15
IMG_5472

Х.ОЮУНБОЛД

Сүхбаатрын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ивээл дор  “Хүчирхэг монгол” спортын өдөрлөг  амжилттай болж өндөрлөлөө.  Өдөрлөгийн ач холбогдлын талаар  зохион байгуулах комиссын гишүүн, ЦЕГ-ын Хүчит спорт хорооны албаны сургалтын сургагч дасгалжуулагч  Н. Баярмаа  хэлэхдээ “Энэхүү өдөрлөг нь ард иргэдийг эрүүлжүүлэх,эрүүл зөв аргаар хоолны дэглэм бариулж сургах, өөрт ашигтай санааг  амьдралдаа хэвшүүлэхэд туслах зорилготой”  гэв. Иргэд өдөрлөгт оролцсоноор  эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, спортын ямар төрлийг сонгож хичээллэх боломжтой болон спортын хувцас, эм бэлдмэлийг худалдаж авах, зөвлөгөө  мэдээлэл авах й байв. Энэ үеэр  пауэрлифтингийн гурван жингийн шилдэг найман тамирчны аварга шалгаруулах  тэмцээн боллоо. Өдөрлөгт  “Аварга дээд сургууль”, МУБИС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль зэрэг спортын их, дээд сургуулийн оюутнууд, “Алдарт” спорт хороо,  дүүргүүдийн спорт байгууллагууд оролцлоо.  Мөн   “Харанга”, “Хурд” хамтлаг болон  урлаг соёлын төлөөлөгчид оролцож ая дуугаа өргөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *