Хоёр Солонгос дайтвал хэн нь ялах вэ?

4-р сарын 1, 2013 9:53 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 478
Хоёр Солонгосын хоо­ронд дайн болвол хэн нь ялах вэ.

Н.МӨНХЖИН

Хоёр Солонгосын хоо­ронд дайн болвол хэн нь ялах вэ. Зургаан аравны өмнө Хятад улс коммунист Хойдод, АНУ капиталист Өмнөдөд тусалснаар дайн тэнцээгээр дууссан билээ. Солонгосын дайн гурван жил үргэлжилж, таван сая хүн амь насаа алдаж, Солон­госын хойг мөргөл­дөөний өмнө байсан ши­гээ 38-р өргөргөөр хувааг­дан үлдсэн юм. Хүйтэн дайны сүүлчийн хил хяз­гаар нь дөрвөн км өргөн, 240 км урт зурвасаар хоёр улсыг тусгаарлаж байдаг. Хэдийгээр энэхүү “Хэ­ний ч бус газар”-ыг Цэрэггүй бүс хэмээн нэрлэдэг ч цэрэг, зэр зэвсэг, газарт булсан мина хамгийн их цугларсан дэлхийн бүс нутаг болоод байна. Хи­лийн ойролцоох тэсрэх бөмбөгийг цэвэрлэхэд 300 жил шаар­даг­дана хэмээн мэргэ­жилт­нүүд үздэг ажээ.

38-р өргөргийн хойд талд дэлхийн хамгийн анх­ны коммунист үе зал­гам­жилсан улсыг үүсгэн байгуулсан Кимүүдийн өршөөлгүй дэглэмээр удир­дуулсан дэлхийн хам­гийн ганцаардсан, “алс­лагд­сан” улс бий. Хойд Солонгос хаалттай байд­лаа­раа ах дүү Кастрогийн Куба улсыг ч хол хаяжээ. Өмнөд хэсэгт нь Азийн хамгийн үйлдвэржсэн, хөгжин цэцэглэсэн улсуу­дын нэг болох Өмнөд Солонгос байдаг билээ. 50 саяар тоологдох өмнөд со­лонгосууд өндөр хурдны ин­тернэт, бүх төрлийн дижитал төхөөрөмжүүд ашиг­лан цэнгэдэг бол, 23 сая хойд солонгосууд кар­тын бараагаар дөнгөн дан­ган хооллож, өдрийн хэд­хэн цагт нь хязгаарлалт­тайгаар цахилгаан хэрэг­лэж байна. Хиймэл дагуу­лаас Солонгосын хойгийн шөнийн зургийг авахад нэг тал нь гэрэл, нөгөө нь тас харанхуй гэсэн хам­гийн “тод” өнгө ялгарал харагдаж байжээ.

Пхеньяны сталинист дэглэм зүдэрсэн ард түм­нээ бүрэн хооллож чаддаг­гүй ч цэргийнхнийг илүүд үз­дэг “сонгүн” бодлогодоо хөт­лөгдөж нэг сая илүү цэ­рэг­тэй армидаа хам­гийн их хөрөнгө мөнгийг зар­цуул­даг. Хэдийгээр Хойд Солонгос гурван ч удаа цөмийн бөмбөг туршиж, Аляска, АНУ-ын эрэгт хүрэх чадвартай пуужин­тай болсон хэмээн баталж байгаа ч шинжээчид тэд­ний пуужингийн чадварт эргэлздэг аж. Хойдуудын пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах эсэхэд ажиглагчид ихэд эргэлздэг аж.

Гэвч Өмнөд Солон­го­сын нийслэл Сөүл хот хи­лээс 50-хан км-ийн зайд байдаг, нэг сая цэрэгтэй, дөр­вөн сая бэлтгэл цэрэг­тэй Хойд Солонгосын ар­мид гурван мянган км-ийн тусгалтай, Японд ч хүрч чадах богино болон дунд тусгалын хэдэн зуун пуу­жин бий. Үүнээс гадна, хими, биологийн зэвсэг­тэй байж тун магадгүй. Цөмийн зургаан бөмбөг үйлдвэрлэхэд хүрэлцэх долоон кг плутонитой ажээ. Пхеньяны агаарын хүчин 820 байлдааны он­гоц­той. Харин Өмнөд Солон­госын Батлан хам­гаа­лах яамны тооцоогоор, 460 байлдааны онгоцтой аж. Гэвч хойдууд нефтиэр хомс тул тэдгээр онгоцуу­даа хөөргөх түлшээр ду­таг­даж байдаг бололтой.

Хойд Солонгос 4200, Өмнөд Солонгос 2400 танк­тай. Гэвч өмнөдүү­дийн танкууд нь хамгийн сүү­лийн үеийн, сайтар тоноглогдсон. Мөн Пхеньяны мэдэлд агаа­раас эсэргүүцэх 12 мянган артиллерийн гал, хамгаа­лалтын 10 мянган пуужин байдаг бөгөөд тэдгээрийн ихэнхийг хил орчимд та­тан төвлөрүүлээд байна. Өмнөд Солонгос өөрс­дийгөө хамгаалахын тулд агаараас эсэргүүцэх 330 их буу, мянга орчим пуу­жингаа бэлэн байдалд оруулжээ. Сөүлийн арми 700 мянган цэрэгтэй, 4.5 сая бэлтгэл цэрэгтэй. Мөн Солонгосын дайн дуус­санаас хойш хил ор­чимд байрласаар байгаа АНУ-ын 28 мянган тэн­гисийн цэрэг, Япон дахь баа­зуу­дад үүрэг гүйцэтгэж буй 15 мянган америк цэ­рэг нэмэгдэх юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *