Хотын төлөө гэвэл Д.Баярсайхан нь илүү юм байна

9-р сарын 25, 2017 8:35 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 32
9-25-3

Б.ДАМДИН

НИТХын XI хуралдаан энэ сарын 22-ны  баасан гаригт болсон. Энэ хурлаар НИТХын дарга Ц.Сандуйг чөлөөлөв. Улмаар түүний орны хүнийг томилох сонгууль болсон юм. Үүнээс өмнө 20-ны өдөр МАНын Удирдах зөвлөлөөр Ц.Сандуйгийн өргөдлийг хэлэлцэж, түүний оронд Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Ингээд хурал болж, Ц.Сандуй чөлөөлөгдөж, НИТХын даргад нэр дэвшигчдийг тодруулсан. Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татаж, Г.Төмөрбаатар нь С.Амарсайханыгзаалнааснэрийг нь дэвшүүлснээр Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёр өрсөлдсөн юм. Санал хураахад НИТХын энэ удаагийн хуралд оролцсон 44 төлөөлөгчийн 17 нь Д.Баярсайханыг, 17 нь С.Амарсайханыг дэмжиж, 10 ньцагаансанал  өгсөн байв. Дашрамд хэлэхэд НИТХын 45 төлөөлөгчийн 33 нь МАНынх юм.

Харин санал хураалтын дараа МАНын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ер нь МАН ямар нэг томилгоотой холбоотой асуудлаартомчуудынэрх ашгийг зөрчих гэвэл завсарлага авдаг боллоо гэсэн шүүмжийг улс төрийн хүрээнд ярьж байна. Тэр нь саяхан болсон ээлжит бус чуулганы үеэр УИХын дарга М.Энхболдын өгсөн завсарлага, хэлэлцэх асуудалд өөр сэдэв оруулсан зэргийг хэлж буй бололтой. Нөгөөтэйгүүр Ц.Сандуй огцорсноор Улаанбаатар хот 22 жилийн дараа МАНын дарга М.Энхболдын хяналтаас гарлаа гэцгээж байна.

Ажлын тав хоног буюу дараагийн долоо хоногийн даваа гариг хавьд хуралдах НИТХын хурлаар НИТХын даргын сонгууль үргэлжилнэ. Тэгэхээр Д.Баярсайхан, С.Амарсайхан гэж хэн бэ гэдгийг намтраас нь үзье.

НИТХын тэргүүлэгч Д.Баярсайхан 1960 оны долдугаар сарын 11-нд төрсөн. 1979 онд Дарханы Политехникийн сургууль, 1987 онд МУИСийг Эдийн засагч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг  Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Удирдахуйн ухааны магистр юм байна.

Тэрээр 1979-1981 онд Мах комбинатад нормчин, чанар шалгагч, 1981-1990 онд Зүүнбаянгийн цэргийн хуарангийн трестэд орлогч дарга, 1989-1990 онд Худалдааны IV конторт бригадын дарга, 1990-1991 онд 86 дугаар дэлгүүрийн эрхлэгч, 1991-2000 ондИх баян нуурХХКийн ерөнхий захирал, 2000-2004 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХын дарга, 2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга, 2008-2009 ондИх баян нуурХХКийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТийн Дарга , 2012-2016- онд Сонгинохайрхан дүүргийн МАНын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016оноос НЖДҮДТын даргаар ажиллаж байгаа ажээ. Мөн 2004, 2008, 2016 онуудад МАНаас нэр дэвшиж, НИТХын төлөөлөгч, 1992, 1996, 2000,2004 онуудад дүүргийн ИТХын төлөөлөгч, 1998 оноос одоог хүртэл Нийслэлийн МАНын хорооны гишүүн, 1998 оноос НАМЭХны Удирдах зөвлөлийн гишүүн одоог хүртэл, 2004-2012 он хүртэл Нийслэлийн МАНын тэргүүлэгч гишүүн, 1998 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН хорооны тэргүүлэгч гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж буй юм байна.

НИТХын төлөөлөгч С.Амарсайхан 1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан

2000-2004 онд Монгол Улсаас БНХАУд суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-2007 ондАмерикан Трейд & Девелопменткомпанид гадаад худалдааны менежер, 2007 оноосОюуны ундраа группХХКийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗын даргаар ажиллажээ.

Сонгуульт ажлын тухайд 2012 оноос хойш НИТХын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон. Энэ хугацаанд НИТХын тэргүүлэгч, НИТХын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо, “Ухаалаг УлаанбаатарХөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗын гишүүнээр ажиллаж ирсэн байна. Мөн 2016 оноос НИТХын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, Өмч хувьчлалын комиссын гишүүнээр ажиллаж байгаа.

НИТХ-ын даргад нэр дэвшигч энэ хоёр эрхмийн “..Хотын төлөө ажиллаж, хотоо хэр сайн мэдэх вэ” гээд харвал Д.Баярсайхан нь илүү юм байна. Тэрээр 2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлснээс хойш энэ их айлаас салаагүй ажээ.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *