Хотын даргыг огцруулах асуудлыг долоо хоногоор хойшлууллаа

11-р сарын 27, 2018 7:10 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 11
7c5253069189cfd39cb4d6fbe4b234a1b0634ac2

 

С.САРУУЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлсэн юм.

Өнгөрсөн баасан гаригт энэ асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь АН-ын бүлэг  Ерөнхий сайдыг хуралд өөрийн биеэр ирж танилцуулга хийх хүртэл завсарлага авахаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2018.11.27/ 14:00 цагт хуралдааныг үргэлжлүүлэхээр товлосон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая 17: 30 цагт хурал эхэлсэн ч НИТХ дахь АН-ын бүлэг дахин завсарлага авах хүсэлт гаргалаа. НИТХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх заавал өөрийн биеэр хуралдаанд оролцох шаардлагатай гэж үзэн ахин долоо хоногийн завсарлага хүслээ.

 Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *