Хотыг “ногооруулах” ажил эхэллээ

4-р сарын 29, 2016 10:24 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 45
olloo_mn_1461893024_tohijolt

Т.САЙХАН

Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойргуудыг  тохижуулах ажил эхэллээ.  Тохижилтын  ажлыг энэ жил Хотын захиргаанаас хариуцахгүй хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр хийхээр болжээ. Тохижилт хийх байгууллагуудад  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “ Тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлуудыг уялдуулах шаардлагатай. Тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхдээ стандартыг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй” хэмээн онцолж байна.  Мөн АСЕМ-ийн уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Выставка” худалдааны төвийн хажуугаар явган хүний зам тавина. Монголын хүүхдийн ордон, “Выставка” худалдааны төв гэх мэт тухайн гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч орчных нь тохижилтыг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Brendy
2016 оны 12-р сарын 1

Son of a gun, this is so hellfup!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *