Хотод хоёр буга “айлчилжээ”

3-р сарын 4, 2016 11:03 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 83
43-704x318

Т.САЙХАН

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Эмээлтийн өртөөний орчимд хоёр буга ирээд 20 гаруй хоносон байна. Халиун буга нь монгол орны  хөхтөн амьтны улаан дансанд  устаж болзошгүй ховор амьтны тоонд орсон амьтан юм. Тэд  Эмээлтийн өртөөний Төмөр замын өргөст торон хашаагаар нэвтрэн орж, гэмтсэн байжээ.  Тухайн бүс нутаг нь барилгажсан, суурьшлын бүс газар тул халиун буга байлгахад эрсдэл ихтэй байгаа тул шилжүүлэх ажлыг БОНХАЖ-ын яамны мэргэжилтнүүд хийхээр болжээ.       Халиун бугыг тэжээн тэнхрүүлэх зорилгоор  дусал, тариаг Нийслэлийн Мал эмнэлгийн газраас  хийж өгсөн байна. Бугыг тэнхэрсэн үед нь эрсдэлгүй бүсэд зөөвөрлөн шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *