Хотод АН, хөдөөд МАН ялчих шиг боллоо

10-р сарын 21, 2016 12:20 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 37
10-21-4

Б.БАЯР

2016 оны сонгууль шувтрах тийшээ хандлаа. Уг нь өчигдөр эцэслээд бүтэн жилийн турш сонгуульдсан бүх шатныулстөрчидамьсгаа авах байлаа. Ирц бүрдээгүй учраас ирэх бүтэн сайн өдрийг хүртэл дахиад л сонгуульдах нь.

Явж явж өнөөх хар машины буянаар 1990-ээд оноос хойш сонгууль болохоор л үргэлжилдэг хэрүүл үндсэндээ алга болжээ. Одоо тулгараад байгаа зовлон нь сонгогчдын ирц хүрэхээ больсон байна.

Нийслэлийн 78, орон нутгийн 57 тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх тойргуудад сонгогчдын ирц бүрдээгүй гэсэн үг юм.

Харин ирц нь хүрсэн тойргуудад аль нам хэдэн суудал авсныг албан ёсоор хараахан зарлаагүй байна. Гэхдээ намууд өөрсдийн шугамаар мэдээллийг авчээ. Хамгийн гол нь намуудын авсан мэдээлэл хоорондоо яв цав таарч байгааг эх сурвалжууд нотолж байгаа юм.

Урьдчилсан мэдээгээр Сүхбаатар, Баянхонгор аймаг тэр чигээрээцэнхэртсэнбайна. Бусад аймагт ямар нэг байдлаар МАН илүү байгаа гэх мэдээлэл намуудад иржээ. Нийслэлийн хувьд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд МАН ялсан. Харин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, ХанУул дүүрэгт АН ялаад байгааг эх сурвалжуудын мэдээлэл нотолж байна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүргийн зарим хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүйгээс нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Гэхдээ энэ нь урьдчилсан мэдээний дүнг өөрчлөх боломж бага гэж байна.

Нэг зүйлийг хэлэхэд, Сум, дүүргийн сонгуулийн дүн гурван сар гаруйхны өмнө болсон УИХын сонгуулийн дүнгээс хол зөрүүтэй гарсан нь анхаарал татаж байна. Уг нь сонгогчид УИХд ямар сонголт хийсэн, түүнийгээ Орон нутгийн сонгуулиар баталгаажуулсаар ирсэн байдаг. Хэрэв тэруламжлал”-аар явсан бол өнөөдөр МАН тэр чигээрээ үнэмлэхүй ялалт байгуулчих байв. Гэвч тэгсэнгүй.

МАН хэзээнээсээ сонгуулийн туршлагатай. Тэр утгаараа сонгуульд ялах нь тодорхой гээд итгэчихсэн МАНын зарим аймаг, сумын гишүүд албан тушаалаа аль эртнээс хувааж, зарим нэг нь Засаг даргын суудлын төлөө нармайгаа нээлцсэн нь бий.

УИХ-д илт давуу 76-суудлаас 65-ыг нь эзэлж суусан МАН энэ сонгуульд яагаад амжилтаа давтсангүй вэ. Үнэндээ гурван сар гэдэг тийм ч богино хугацаа биш ажээ. Хамгийн гол нь МАН энэ хугацаанд УИХ-ын сонгуульд дэмжиж, итгэл хүлээлгэсэн  сонгогчдоо АН-д алдталаа “ажилласан” байгаа юм. Хэрэвзээ энэ сонгууль дахиад нэг сарын дараа болсон бол өнөөдрийнх шиг зөвхөн дүүргүүдийг биш сумдаа алдчихаад сууж байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

madden 17 coins
2016 оны 11-р сарын 2
Rosabel
2016 оны 12-р сарын 1

I’m so glad I found my soiluton online.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *