“Хоригийг яаралтай хэлэлцэхгүй бол Өршөөлийн хууль хэрэгжихэд гацаа үүснэ”

8-р сарын 26, 2015 9:52 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 62
zms3

Д.ЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өршөөлийн хууль, түүнд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Засгийн газрын зургаан сайдын томилгооны асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй байгаа нь цаг хугацаа алдах эргээд шоронд ял эдэлж буй иргэд суллагдах боломжгүй болж байгааг тэрээр мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 43.3-т тухайн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж, дуусах хүртэл уг хууль, УИХ-ын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно гэж заасан байдаг.

Тиймээс УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлахгүй бол Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ аравдугаар сар хүртэл хойшлуулах. Цаашлаад УИХ дахь нам, эвслүүд уг хууль дээр завсарлага авах эрхээ эдлээд яв­бал арваннэгдүгээр сар хүртэл сунжрах бол­но. Ингэснээр зунын улиралд Өр­шөөлийн хууль баталсны ашиг гарахгүй. Мөн Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийн тухайд тодруулах зүйл байгааг ч хэлсэн юм. Тухайлбал, Эрүүгийн хууль нь 304 зүйлтэй байдгаас 227 нь гэмт хэргийн зүйчлэл байдаг. Үүнээс 191 зүйч­лэлийг өршөөлд хамруулж байгаа. Ерөнхийлөгч дээрх хуулийн 4.1, долдугаар зүйл дээр хориг тавьсан. Үүнээс 4.1 нь шоронд хоригдож байгаа иргэд, долдугаар зүйл нь мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүст хамаарагдана. Өөрөөр хэлбэл, хоригийн асуудлыг яаравчлан хэлэл­цэхгүй бол Өршөө­лийн хууль цаашид хэрэгжихэд гацаа үүснэ гэдгийг хэллээ.

Харин зургаан сай­дын томилгооны хувьд “Ерөнхий сайд ажлаа хийхгүй гэж мэдэгд­сэнээс болоод иргэд хохирох ёсгүй. Ерөнхий сайд аль нэг намаас нэр авч, сайдад нэрийг нь оруулна гэсэн хуулийн заалт байхгүй. Хэрэв сайд нарын нэрийг УИХ-д оруулж ирж чадахгүй байгаа бол танхимаа бүрдүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарласантай адил гэж үзэх ёстой. Тэр утгаараа Ерөнхий сайд огцрох ёстой. Огцорч байгаа нөхцөлд намууд хариуцлага үүрээд хоорондоо зөвшилцөх эсвэл, эвслийн Засгийн газраа байгуулах асууд­лыг ярихаас биш Ерөнхий сайдад бүх эрх мэдэл байсаар байтал намууд ойлголцохгүй байна гэдэг тайлбар өгч арчаагүй царайлж таарахгүй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Lore
2016 оны 12-р сарын 2

Is that really all there is to it because that’d be flbrtebgasaing.

Lele
2016 оны 12-р сарын 3

Your website has to be the elortcenic Swiss army knife for this topic.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *