Хоригдлууд Сэлэнгийн нутагт бүгэж байжээ

3-р сарын 4, 2018 12:30 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 62
17055-2c9409b0-4342-11e5-871e-1f2aaf8a9efa-550x300

С.САРУУЛ

Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх Цагдан хорих байрнаас энэ сарын 3-ны  02.30 цагийн үед хоригдлууд оргожээ. Тэд нэг камерт хоригдож байсан бөгөөд хүн амины хэрэг болон хүчингийн гэмт хэргээр шалгагдаж байсан байна. Тодруулбал, сэжигтэн  Э.Отгонбаатар нь хүчингийн гэмт хэрэгт, л Б.Отгончулуун нь санаатайгаар хүний амь насыг хохироохыг завдсан хэргээр шалгагдаж байжээ.

Харин Сэлэнгэ аймгийн цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж хоригдлуудыг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр гарч амжаагүй байхад нь баривчилсан байна. Тэд Сэлэнгийн нутагт бүгэж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *