Хорьдугаар Бакула Ренбүчид хүндэтгэл үзүүлж, Ризон Ринбүчийн айлтгалыг сонсов

8-р сарын 1, 2017 9:48 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 17
Монголчуудын дунд “Элчин багш” хэмээн хүндлэгдэж, нийгэм, улс оронд тустай олон сайхан үйлс, бүтээлийг үлдээсэн арванесдүгээр Бакула Ренбүчийг хүндэтгэн дурсч, түүний дараагийн дүр хорьдугаар Бакула Ренбүчийг ширээнээ заларсанд хүндэтгэл үзүүлэх ёслолыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, гэргий О.Цолмонгийн хамт санаачлан зохион байгууллаа.

Ч.ОЛДОХ

Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны зүгээс  ойрын хэдэн өдрийг хөл ихтэй өнгөрүүлж байна. Хорьдугаар Бакула Ренбүчи манай улсад заларч, өөрийн өмнөх дүр буюу арванесдүгээр Бакула Ринбүчийн бүтээсэн Битүб хийдэд ширээнээ заларсан  нь энэ юм. Өмнөх дүрийн Бакула Ринбүүчийг монголчууд андахгүй. 1990 оны цагаан морин жил  Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар заларч, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй “Элчин багш” хэмээн монголчуудын бишрэл хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэрээр Энэтхэгийн улс төрийн нэрт  зүтгэлтэн, дипломатч бөгөөд Ладакийн номч мэргэн хувраг, Монгол болон ОХУ-д туурвисан Бурханы шашин их эрдэнэсийг сэргээн бадруулсан гавьяатан, энхтайваны төлөө чин зүтгэлтэн байв. Манай улсад 1990-2000 он хүртэл 10 жил Элчин сайдаар суухдаа Улаанбаатарт төвтэй Азийн Энхтайваны бага хурлыг үүсгэн байгуулсан түүхтэй. Мөн Монголын улс төрийн зүтгэлтэн,буддистуудтай ойр байж, шашин соёлын асуудлаар сүсэгтэн олонд хэрэгтэй зүйлүүдийг санаж сэдэж хэрэгжүүлж ирсэн нь цөөнгүй. Түүний нэг нь Бэтүб  хийдийг өөрийн санаачилгаар байгуулахдаа газрын зөвшөөрөл хүсч байсныг нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  тухайн үед  Засаг даргаар ажиллаж байсан Б.Энэбиштэй уулзан шийдвэрлүүлж байсан түүхтэй.

Ёслолд хорьдугаар Бакула Ренбүчи Данзан Агваан Жигмэд Ванчиг,  102 дугаар Гандан Тива  Ризон Срас Ринбүчи, Жадо Ринбүчи, Бэтүб хийдийн хамба лам Д.Дашдэмбэрэл болон шашны бусад зүтгэлтнүүдийн хамтаар заларлаа.

Хүндэтгэлийн ёслолын төгсгөлд 102 дугаар Гандан Тива  Ризон Срас Ринбүчи Богд Зонховын Ламрим номын тухай айлтгал сургаалыг ирсэн зочид, сүсэгтэн олонд айлдаж  номын авшиг хүртээлээ.

Үе үеийн Ренбүчи нар, тэр дотроо арванесдүгээр Бакула Ренбүчи ийнхүү  монгол түмэнд элэгтэй, нийгэм, улс оронд маань тустай олон сайхан үйлс, бүтээлийг үлдээсэн байдаг. Энэ бүхнийг дурсч, мөн түүний дараагийн дүр хорьдугаар Бакула Ренбүчийг ширээнээ заларсанд хүндэтгэл үзүүлэх ёслолыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, гэргий О.Цолмонгийн хамт санаачлан өчигдөр ариун дагшин Богд хан уулын нэгэн хэсэг болох Төв аймгийн нутаг Жаргалантын аманд  зохион байгууллаа. Ёслолд хорьдугаар Бакула Ренбүчи Данзан Агваан Жигмэд Ванчиг, 102 дугаар Гандан Тива  Ризон Срас Ринбүчи, Жадо Ринбүчи, Бэтүб хийдийн хамба лам Д.Дашдэмбэрэл болон шашны бусад зүтгэлтнүүдийн хамтаар заларлаа.

Хүндэтгэлийн  ёслолыг “Монгол онгод” хамтлаг “Эрхэм төр” уртын дуугаар нээж, ая эгшгийн цэнхэр хадаг өргөв. Монголын ардын язгуур урлаг, үндэсний хөгжмөө орчин үетэй хослуулсан тус хамтлагийнхан “Жонон харын явдал”, “Чингисийн аялгуу”, “Татлагын уран холбоо”, “Морьтон монгол” зэрэг хөгжмийн аялгуугаар мөн  зочдын сонорыг мялаасан юм.

Хүндэтгэлийн ёслолын төгсгөлд 102 дугаар Гандан Тива  Ризон Срас Ринбүчи Богд Зонховын Ламрим номын тухай айлтгал сургаалыг ирсэн зочид, сүсэгтэн олонд айлдаж номын авшиг хүртээлээ. Ламрим номд  бурханы номыг хүн амьдралдаа хэрхэн яаж  хэрэгжүүлэх тухай  маш цэгцтэй айлдсан  байдаг бөгөөд дэлгэрэнгүй айлтгалыг судална гэвэл магадгүй  20-30 жилээр  ч судлах арвин бөгөөд урт хугацааг шаарддаг. Харин Ризон Ренбүчи өчигдөр маш товч бөгөөд хураангуй байдлаар тайлбарласан нь хурсан олны сонирхолыг татаж байв. Мөн тэрээр бурханы номыг сонсох нь сонсохуйд өгч буй авшиг хэмээн тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Albaker Loanfirm
2017 оны 9-р сарын 21

HOHHOT CHINA миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *