Хонконгийн хүн-шувууны торон дахь амьдрал

10-р сарын 16, 2012 11:50 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 373

Н.МӨНХЖИН

 

Хонконгийн хуучин байшин ихтэй Монкок дүүргийн Фук Цун гу­дамж­ны орон сууц гэхээр тус бүр нь гурван метр кв талбайтай хэдэн зуун тө­мөр торон хайрцагнууд байдаг. Хөгшид, ажилгүй­чүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс тэнд үүрлэж, төмөр торон доторх хүн-шувууны амьдралыг бодитойгоор цогцлоожээ. Тэрхүү суу­цанд амьдрагч Питер Жунг хоёр жилийн өмнө автын ослоор өрөөсөн хө­лөө тай­руулж, ажилгүй болоод энд ирсэн аж. “Энд ирээд л тэргэнцэр бид хоёр хаашаа ч хөдөлж чадахаа больсон доо. Би эндээс явах юм бол оромжийг минь өөр хүнд өгчихнө” хэмээн тэрээр өгүүлж байна.

20-оод жилийн өмнө байсан хүн-шувууны үүр­нүүд одоо ч Хонконгод байсаар байна. Хонкон­гийн орон зайгүй шивсэн байшин барилга, орон сууц­ны өндөр үнэ, дор хаяж нэг өндөр барилга байгууламжтай “шуна­хай” хонконгуудын улмаас ийнхүү хүмүүн бусаар амьдарч буй хүний тоо 100 мянгыг давжээ. Асар олон өрөө тасалгаатай өндөр барилгын эзэд мэдээж гадаадын том хөрөнгө оруу­лагч, бизнемэнүүдэд л байраа түрээсэлж мөнгө олохыг бодно. Дэлхийн хамгийн хөгжилтэй бүс нутагт амьтдыг хамгаалагч агентлагийн шалгалтад ч тэнцэхээргүй нөхцөл бай­далд олон зуун хүн амь­дарч байгааг эрх баригчид тоохоо больжээ.

Британийн экс колони байсан энэ газар саяхан дэлхийн хамгийн шилдэг хот болсон нь сонирхол татахгүй байхын аргагүй. Тийм ээ, тэнд олон ний­тийн хамгийн шилдэг тээв­рийн систем, хамгийн үр өгөөжтэй үйлчилгээний газрууд, худалдаа, най­маа­ны хамгийн том эрх чөлөө, боломж байдаг. Гэвч Хонконг нь амьд­ра­хад хамгийн сайхан газар уу гэвэл үгүй ажээ. Та жилдээ зургаан оронгоор хэмжигдэх долларын ца­лин­тай л бол дэлхийд хам­гийн үнэтэйд тооцогддог орон сууцанд нь амьдарч болно.

Долоон сая хүнтэй энэ­хүү боомт хот өнөөдөр бо­лон маргааш, өрнө болон дорнын соёл цогцолсон, сэтгэл татахгүй байхын аргагүй газар. 40-өөс доош давхартай барилгууд гэж бараг л үгүй. Louis Vuitton, Chanel, Cartier  зэрэг тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд байхын зэрэгцээ гэрийн үйлчлэгч нар амралтын өд­рөөрөө байшингийн га­даа майхнаар хонодог хэ­вээ­рээ. Сард 25 мянган дол­лараар түрээсэлдэг Victoria Peak хорооллын орон сууцнууд ердөө л 25 м.кв талбайтай. Тэнд зур­гаа, долоон гишүүнтэй гэр бүл, айл өрх амьдран суух нь элбэг.

Гэвч энэхүү тэгш бус байдал шувууны үүрэнд амьдран суугчдын хажууд юу ч биш. Хүн-шувууны оромжны эзэд аль болох олон тор бэлдвэл төдий чинээ их ашиг олно. Гу­равхан м.кв талбайтай төмөр торны сарын төлбөр 100 доллар. Шувууны тө­мөр оромжид орох хүсэл­тэй хүмүүсийн жагсаалт байнга дүүрэн байж бай­даг ажээ. Тэнд орсон хүн тэндээсээ нэг их гараад яваад байж болохгүй, эс тэгвэл оромжоо алдах аюулд ордог. НҮБ-аас Хон­конгийн хүн-шувуу­ны оромжуудыг “Хүмүүн­лэг бус” хэмээн тодор­хойл­сон ч тэнд амьдрагч хүний тоо нэмэгдсээр байгаа юм.

Хонконгийг загасчдын тосгоноос Азийн санхүү­гийн нийслэл болгоход британиудын оруулсан хувь нэмэр их. Тэд Хон­кон­гийг Хятадаас 100 жи­лийн түрээсээр авч дэл­хийн хамгийн хөгжингүй бүс болгон 1997 онд бу­цааж өгсөн билээ. Гэвч Маогийн пролетари үзэл бо­долд дарлагдаж, ядуур­лаас зугтаж, эрх чөлөөг хай­сан хятад иргэд л Хон­конг хотыг босгосон юм.

Ийнхүү Хонконг бри­та­ниуд болон хятад ца­гаач­дын ачаар хөгжин цэ­цэглэж, Ли Ка Шин хэ­мээх цагаач томоохон маг­нат, тэрбумтан болсон бол, Питер Жунг зэрэг нь “зам­даа гээгдэж” хүн-шувуу­ны үүрэнд амьдарч байна. Дэлхийн хамгийн шилдэг хотод торон доторх хүн-шувуунууд нэмэгдсээр байгаа нь Хонконгийн хамгийн муу хадгалагдсан нууц ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *