“Хонгорын Хүдэр ”-ийн  үйлдвэр эко алт баяжуулдаг

9-р сарын 26, 2017 2:11 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 27
é2

Ц.БАЯР

Баянхонгор аймаг дахь “Хонгорын Хүдэр баяжуулах” үйлдвэрт Бичил уурхайчдын авчирсан түүхий хүдрийг эхний дамжлага болох нунтаглах хэсэгт 300 мм-ээс 60 мм болтол жижиглэж буталдаг. Дараа нь буталсан хүдрээ нунтаглах тогоонд хийж нэг мм-ээс доош ширхэглэлгүй болгож нунтагладаг. Өөрөөр хэлбэл, чулуу нь гурил шиг болдог. Түүнийгээ сэгсрэх ширээнд оруулж алтаа ялгаж авдаг. Энэ бүх дамжлага дээр усаар баяжуулалт явагддаг. Сэгсрэх ширээ нь алт болон хүнд металлаа ялгадаг. Ялгасан алтаа эцсийн дамжлага буюу лаборторид оруулж 1064 хэмд хайлуулж эко алтыг гаргаж авдаг. Энэ үйлдвэр хоногт 10 тонн хүдэр бутлах хүчин чадалтай. Засвар үйлчилгээ сул зогсолт зэргээс хамаарч жилд 304 хоног ажилладаг. Жилийн хүчин чадлын тооцоолол 3040 тоннын хүчин чадалтай. Чулууны эрэлт нийлүүлэлтээс хамаарч одоогоор хүчин чадлынхаа 60-80 хувийг ашиглаж байна. Манайд бүртгэлтэй 45 нөхөрлөл хүдрээ баяжуулдаг. Хүдрийн үндсэн баялгийн гарцаас шалтгаалан нөхөрлөл бүр харилцан адилгүй тоннын хүдэр баяжуулдаг ажээ. Дунджаар 100 кг-аас 10 тонн хүртэл хүдэр баяжуулдаг. Сум, орон нутагт хамтран ажиллах гэрээ хийсэн, ашигт малтмал хувиараа олборлох ТББ-ын  гэрчилгээтэй нөхөрлөлүүдэд үйлчилдэг. Манай үйлдвэр үндсэн 33 ажилтантай. Гурван ээлжээр 24 цаг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг. Үйлдвэрлэлийн нарийн ажиллагааны дүрэмд хяналт тавих, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд манай үндсэн ажилчид ажилладаг. Харин хүдрээ боловсруулах, бутлах, нунтаглах дамжлага дээр бичил уурхайчид өөрсдөө ажилладаг. Эндээс гаргаж авсан алтаа “Хонгорын Хүдэр баяжуулах” үйлдвэрт тушаах буюу цааш нь алт авдаг ченжүүдэд тушаадаг байна. Тус үйлдвэр бичил уурхайчдаас авсан алтаа Монголбанкинд тушаадаг. Өнөөдрийн ханшаар нэг грамм алтыг  80-100 мянга, нэг цэн алтыг 375 мянган төгрөгөөр худалдан авч байна. “Хонгорын Хүдэр баяжуулах” үйлдвэр 2011 онд Засгийн газар,  УУХҮЯ, АМГТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд байгуулагдсан. Эхний хоёр жилд туршилтын шугамаар  ажиллаж байгаад 2014 оны гуравдугаар сараас хувийн өмчит  компани болон ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Хонгор Хүдэр баяжуулах” үйлдвэрийн ерөнхий менежер С.Чинтөгс:  

МАНАЙ ҮЙЛДВЭР УСААР АЛТАА БАЯЖУУЛДАГ

é3-Нэг тонн хүдрийг 150 мянган төгрөгөөр боловсруулдаг. Манайх алхам, бигум гэсэн хоёр тээрэмтэй. Алхам тээрэмний сэлбэг хэрэгсэл их шаардагддаг учраас тонн тутамд 200 мянган төгрөгөөр буталдаг. Дээр нь цаг хугацааны хувьд хурдан. Гурван уут хүдрийг тонн чулуу орох тогоонд оруулж 5-6 цаг хүлээх хүндрэлтэй. Харин алхам тээрэмд 1-2 цаг болно. Бичил уурхайчдын хэрэгцээнд зориулж хоёр тээрэм ашигладаг. Өмнөх жилүүдэд Өвөрхайнгай, Архангай, Говь-Алтай,  Завхан, Увс аймгийн бичил уурхайчид хүдрээ боловсруулдаг байв. Хаягдал хүдрээ “Спшел майнз” компанид нийлүүлдэг. Тус компани цианит, мөнгөн усаар баяжуулдаг. Манайх зөвхөн усаар баяжуулж цэвэр эко алт гаргадаг. Нөхөрлөлүүд оруулсан хүдрийнхээ хэмжээнээс шалтгаалж хаягдалаа авдаг. Хаягдалд 25-30 хувийн алт үлддэг. Үүнийг цианит, мөнгөн усаар баяжуулах үйлдвэрлэлийн өөр технологиор авах боломжтой. Манай үйлдвэр цэвэр ашгийнхаа 20 хувийг аймаг орон нутагтай хийсэн гэрээний дагуу Орон нутгийг хөгжүүлэх санд хандивладаг. Энэ жилийн ачаалал өмнөх жилтэй харьцуулахад харьцангүй бага байна. Алттай газрын хэмжээ багасч байгаатай холбоотой болов уу. Цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байна гэсэн юм.

é1

Хүдэрээ буталж байгаа хэсэг.

é2

Алтаа угааж байгаа нь.

é4

Сэгсрэх ширээн дээр алтаа ялгаж байна.

é5

1034 хэмд хайлуулсан алт.

Эх сурвалж: www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *