Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Сирийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

12-р сарын 5, 2018 10:39 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 8
47379767_302299130391355_1918732770692038656_n

Д.АРИУН

 

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ёонг-Хо Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадтай мягмар гаригт  /2018.12.04/  уулзаж, хоёр улсын хоорондын  харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ гэж Сирийн Ерөнхийлөгчийн албанаас иш татан БНСУ-ын Yonhap агентлаг мэдээлжээ.

Хойд Солонгосын  мэдээллийн  KCNA агентлаг  өмнө нь, Ри тэргүүтэй тус улсын албаны хүмүүс даваа гаригт Сирийн нийслэл Дамаскт очсон гэдгийг мэдээлж байсан юм.

Ноён Ри Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны илгээлтийг Сирийн Ерөнхийлөгчид гардуулсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх арга замын талаар хэлэлцсэн байна.

Учир мэдэх эх сурвалж, Гадаад хэргийн сайдын энэ айлчлал нь Сирийн Ерөнхийлөгчийн Умард Солонгост хийх айлчлалын бэлтгэл ажлын нэг хэсэг гэж хэлснийг Yonhap агентлагийн мэдээнд дурджээ.

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Вьетнам улсад хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа дараа Сирид очиж байгаа юм. Тэрээр Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Хуан Пактай уулзсан билээ.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *