Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа бататгалаа

7-р сарын 9, 2018 10:43 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 51
7-9-5

Х.ОЮУНБОЛД

Япон, АНУ, БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар өгсөн амлалтаа бататгасан гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Куан Хва Кан нартай хийсэн хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр “Өнөөдөр Солонгосын хойгийг олон нийтийг хөнөөх хор хөнөөлтэй зэвсэг, пуужинг бүрмөсөн устгах нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд гурван талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэсэн амлалтаа бид бататгасан” гэв. Мөн АНУ, Япон, Хойд Солонгосын дэглэмийг хадгалахаа баталгаажуулахад бэлэн байгаагаа бататгасан гэв. Үүнээс гадна Токио Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр, барьцаалагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэж  Пхеньянтай харилцаагаа хэвийн байдалд нь эргэн оруулах аргыг хайж байна гэв. Тэрээр “Бид Хойд Солонгостой харилцах харилцаагаа шинээр эхлэх хэрэгтэй байна. Түүнчлэн Ази тивийн баруун хойд хэсэгт тогтвортой байдлыг хангахад  Япон чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно. Үүний тулд АНУ, Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолжээ. Энэ хуралд оролцсон  Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Куан Хва Кан “Вашингтон,Пхеньян үр ашигтай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж  найдаж байна” гэж мэдэгдсэн байна.  Тэрээр “ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хойд Солонгост хийсэн айлчлал, уулзалтын үр дүнд АНУ, Хойд Солонгос хоорондоо хэлэлцэж тохиролцсон бүтээлч, үр өгөөжтэй шинэ зөвлөгөөг дагаж мөрдөнө гэдэгт бид найдаж байна.  Өмнөд Солонгос үүнд шаардлагатай бүх туслалцааг үзүүлнэ” гэж хэллээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Куан Хва Кан гурван талын хамтарсан хурлын үеэр Майк Помпео түүнд болон Таро Конод Пхеньянд хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлсэн. Тэд үүнээс Хойд Солонгос, АНУ-ын хийсэн уулзалт нааштай болсон гэсэн дүгнэлт хийсэн гэж ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *