Хойд Солонгостой  хийх хэлэлцээр сайн  болох магадлалтай гэв

3-р сарын 12, 2018 9:43 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 25
29102059_2027590834166606_4495504567500275712_n

Х.ОЮУНБОЛД

 АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтай хийх хэлэлцээр нэг бол амжилтгүй болно эсвэл дэлхий дахинд хийх хамгийн сайн хэлэлцээр болж болох юм гэж мэдэгдсэн байна. Хэрэв энэ хэлэлцээр хэрэгжвэл  хоёр орны хооронд өрнөсөн цөмийн зэвсэгтэй холбоотой маргаан төгсгөл болох магадлалтай гэж “CNN” телевиз мэдээлжээ. Мөн  Ерөнхийлөгч Дональд Трамп Пенсильвани мужийн Конгресст Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Рик Саксонийг дэмжсэн ажилд оролцох үеэрХэрэв хэлэлцээрт ахиц дэвшил алга гэж үзвэл би хэлэлцээрийг хурдан хийж болногэжээ. Түүнчлэн Хойд Солонгос энхтайвны гэрээ байгуулахыг хүсч байгаад итгэж байна.   Одоо бол хэлэлцээр хийхэд тохиромжтой цаг үе  мөн гэжээ. Тэрээр энэ хэлэлцээрийг хийх газар, цаг, өдрийг одоогоор товлоогүй байгаа гэсэн байна. Харин Цагаан ордны  эх сурвалжийн мэдээлснээр хоёр орны хооронд хийх хэлэлцээрийг тавдугаар сарын сүүлчээр болно гэж найдаж байгаа юм  Ерөнхийлөгч Дональд ТрампЮу болохыг хэн мэдэх билээгэжээ. Тэр Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзах хүсэлтийг Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид Цагаан ордонд айлчлах үеэр дамжуулсны дараа зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан юмАНУ саяхныг хүртэл Хойд Солонгосыг эсэргүүцсэн арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Мөн тоталитар дэглэмтэй гүрэн цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлж хөгжүүлэхээс үргэлж сэрэмжлэн анхаарч ирсэн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгос хэлэлцээр хийх хугацаанд балистик пуужингийн туршилтыг  зогсооно хэмээн амласан гэж мэдэгдсэн байна. Хойд Солонгос нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас пуужингийн туршилт хийгээгүй. Хоёр орны хооронд хэлэлцээр хийх  хугацаанд цөмийн зэвсгийн туршилт хийхгүй гэж амласан.  “Тэднийг амлалтдаа хүрнэ гэдэгт би итгэж байнагэж Ерөнхийлөгч Дональд Трамп твиттертээ бичжээФранцын Ерөнхийлөгч Эммануэл Макрон  АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтай  тавдугаар сард хийхээр төлөвлөсөн хэлэлцээрийг сайшааж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдааОлон  улсын нийгэмлэг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар Хойд Солонгостой хэлэлцээр хийхдээ эв нэгдлээ хадгалах ёстойхэмээн онцолжээ.   Харин ОХУЭнэ хоёр орон хэлэлцээр хийх шийдвэрийг  зөв чиглэлд хийж байгаа алхамгэж үзэж байгааг Гадаад яамны сайд Сергей Лавров  мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *