Хойд Солонгос цөмийн туршилт дахин хийхээр зэхэж байна

1-р сарын 14, 2013 6:48 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 211
Хойд Солонгосын эрх баригчид нэгдүгээр сарын 20-ноос өмнө гуравдахь цөмийн туршилтаа хийж магадгүй байна.

Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын эрх баригчид нэгдүгээр сарын 20-ноос өмнө гуравдахь цөмийн туршилтаа хийж магадгүй байна. Тус улсын Бээжин дэх дипломат төлөөлөгчийн газрын албан ёсны төлөөлөгч цөмийн тур­шилт хийж болзошгүй өдрийн талаар Хятадын талд мэдээлсэн аж. Энэ тухай мэдээллийг олж авсан Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын зүүн хойд хэсэг дэх Пунгери цөмийн туршилтын тал­байг анхааралтай ажиглаж эхэлсэн тухай “РИА Новости” мэдээлэв. Пхеньяны мэргэжилтнүүд өнгөрсөн зун болон намрын эхэн сард хүчтэй бороо, үерийн улмаас хэсэгчлэн эвдэрч, сүйрээд байсан Пунгери полигоны дэд бүтцийг бүрэн сэргээн засварласан тухай арван­хоёрдугаар сард мэдээлж байсан юм.

Ийнхүү улс орны удирд­лага зохих шийд­вэрийг гаргаснаас хоёр до­лоо хоногийн дотор Хойд Солонгос ээлжит цөмийн туршилтаа явуу­лах бо­ломжтой боллоо хэмээн ажиглагчид дүг­нэж байна. Пхеньян хий­мэл дагуул амжилттай хөөргөсний дараа цөмийн шинэ тур­шилт явуулах магадлал өндөр байгааг тоймчид онцолж байгаа аж.

Хойд Солонгос 2005 онд цөмийн зэвсэгтэй улс болсноо зарласан юм. Ул­маар тэд 2006, 2009 онд газар дор цөмийн туршилт явуулсан нь дэлхийн улс орнуудын дургүйцлийг хүргэсэн билээ. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг цөмийн салбар дахь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан хэд хэдэн тог­тоол баталсан. Аюулгүйн зөвлөлийн 1718, 1874-р тогтоолд хориг арга хэмжээнээс гадна Хойд Солонгосыг дахин цө­мийн туршилт явуулахгүй байх, баллистик пуужингийн хөөргөлтөөс татгалзах, Солонгосын хойгийг цө­мийн зэвсгээс ангиж­руулах яриа хэлэлцээнд эргэж ирэхийг шаардсан ажээ.

2012 оны сүүлчээр Хойд Солонгос “Кван­менсон-3” хиймэл да­гуулыг амжилттай хөөр­гөжээ. “Ынха-3” пуужин хөөрснөөсөө есөн минут 27 секундын дараа хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулсан байна. Улс орны эрх баригчид энэ үйл явдлыг “Солонгосын ард түмний агуу их баяр” хэмээн нэрлэсэн юм. Ийм амжилтад хүрсэн эрдэмт­дэд баяр хүргэсэн Ким Чен Ун харилцаа холбооны зэрэг янз бүрийн зориулалттай хиймэл да­гуулыг сансарт хөөр­гөж, хүчирхэг тээвэрлэгч пуу­жин зохион бүтээхийн чухлыг онцлон тэмдэг­лэжээ. “Дэлхийн ямар ч хүчин манай улсын амжилт ололтыг зогсоож, сөрөн зогсож чадахгүй. Манай агуу ард түмэн намаа тойрон нягт хүрээлж байна” хэмээн Хойд Солонгосын залуу удир­дагч Ким Чен Ун мэдэгджээ.

Нийт: 5 Сэтгэгдэл

Davion
2016 оны 12-р сарын 1

I’ll try to put this to good use imiedmately.

Brenley
2016 оны 12-р сарын 3

We’ve arrveid at the end of the line and I have what I need!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *