Хойд Солонгос цөмийн реактороо ажиллуулж эхэллээ

9-р сарын 17, 2015 8:04 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 34
8-4

Хойд Солонгос Йонбен дахь цөмийн реактороо бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэллээ хэмээн тус улсын мэдээллийн агентлаг уламжлав. Йонбен дахь цөмийн байгууламжийн уран баяжуулах үйлдвэр, таван мегаваттын бал чулууны реакторыг шинээр, орчин үеийн технологиор барьж бүрэн хүчин чадлаараа ажиллах боллоо хэмээн Хойд Солонгосын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн захирал ярьжээ. Пхеньян цөмийн реактороо ажиллуулж эхэлснийг Америкийн мэргэжилтнүүд сануулж байсан нь ийнхүү батлагдав. “АНУ болон бусад дайсагнагч хүчнүүд Хойд Солонгосын эсрэг утгагүй, хорлонтой бодлогоо үргэлжлүүлсээр байвал бид ямар ч үед тэдэнтэй тооцоо бодож, цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэнхэмээн мэдэгдэлд онцолсон байна.

Йонбен дахь цөмийн реактор 1980 онд баригдсан. 1994 онд Пхеньян хүнсний тусламж авахын тулд реактороо зогсоож байв. Дараа нь 2002, 2007 онд дахин ажиллуулж, дэлхий нийтээс эрчим хүчний тусламж авахын тулд дахин зогсоож байжээ. Реакторыг ажиллуулах явцдаа нийтдээ 34-36 кг плутони гаргаж авсан гэж үздэг. Хойд Солонгос Йонбений цөмийн реакторын тусламжтайгаар 2006, 2009 онд плутонийн цөмийн зэвсэг туршиж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *