Хойд Солонгос баллистик пуужин хөөргөхөд бэлэн болжээ

4-р сарын 12, 2013 10:26 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 337
Хойд Солонгосын цэргийнхэн зүүн хойд хэсгийн Вонсан хотын орчимд “Мусудан” пуужингаа байрлуулж,

Хойд Солонгосын цэргийнхэн зүүн хойд хэсгийн Вонсан хотын орчимд “Мусудан” пуужингаа байрлуулж, босоо байдалд угсарч дууслаа хэмээн “Киодо” агентлаг Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Японы тал хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зурагт дүгнэлт хийсэн байна. Хойдууд бусад хөөргөх төхөөрөмжөө тороор далдалж нуусан хэмээн үзэж байна.

Пхеньян энэ сарын эхээр 3000-4000 км-ийн тусгалтай “Мусудан” пуужин хөөргөхөөр бэлтгэж байгаа нь тодорхой болсон билээ. Мөн Хойд Солонгосын мэргэжилтнүүд пуужингаа түлшээр цэнэглэж дууссан тухай мэдээ түгэж байна. Хойдууд ямар ч үед пуужин хөөргөхөд бэлэн болоод байгааг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бен Се мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *