Хог боловсруулах Үйлдвэрийн тӨсӨл тендерийн булхайтай хамт замхарлаа

3-р сарын 7, 2013 10:01 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 766
Монгол  Улс аюултай хог  хаягдлаар  бага  орон. Гэхдээ ахуйн  хүрээнээс гарч буй хаягдлаа  боловс­руулах үйлдвэр манайд бараг байдаггүй нь  Улаан­баатарыг  дэлхийн хам­гийн бохир  нийслэл хэ­мээн тодорхойлоход хүр­гэдэг  юм.

Р.ОЮУН

 

1.2 ТЭРБУМЫГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?

Монгол  Улс аюултай хог  хаягдлаар  бага  орон. Гэхдээ ахуйн  хүрээнээс гарч буй хаягдлаа  боловс­руулах үйлдвэр манайд бараг байдаггүй нь  Улаан­баатарыг  дэлхийн хам­гийн бохир  нийслэл хэ­мээн тодорхойлоход хүр­гэдэг  юм. Төрийн бод­логоор хогоо баялаг  болгох  тухай  өнгөрсөн  хугацаанд  янз бүрийн шийдлүүдийг тал  бүрээс нь  ярилцаж  байсан ч үр дүн  нь  өнөөг хүртэл алга. Байгаль ор­чин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Улаанбаатар хотын захирагчийн харьяа Хот тохижилтын газартай хамтран Баянзүрх дүүр­гийн XXIV хорооны нутаг дэвсгэр дэх Цагаан­даваа­ны хогийн цэгийг өчигдөр зорилоо. Хог хаягдлын үйлдвэр бариулахаар Бай­галь орчин, ногоон хөгж­лийн сайдын багцад 1.2 тэрбум төгрөг суулгасан байна. Тэд энэ мөнгөөр техник, эдийн засгийн үндэслэл, үйлдвэр бай­гуулах зураг төслөө хийх гэтэл өнөөх мөнгө нь нийс­лэлийн зориулалттай болж таарсан нь маргааны сэдэв болжээ. Ийн шийдэгдсэн хөрөнгө нь бусдынх бол­чихоор хогоо боловсруулж чадахгүй байгаа мухар­далд хэн хариуцлага хү­лээх ёстой вэ. Үйлдвэр барих компани ч тодор­хойгүй.

 

ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛСАН Ч ДОГОЛДОЛТОЙ БАЙНА

Өнөөдрөөс эхэлж хо­гоо яаж боловсруулах вэ гэдэг нь гол асуудал бо­лоод байна. Нийслэлд өдөрт 1500 тонн хог Ца­гаандаваа, Морингийн даваа, Нарангийн энгэр гэсэн төвлөрсөн цэгт хуваагдаж очдог. Өвлийн улиралд өдөрт 600-800 тонн хог хаягдал Цагаан­давааны хогийн цэгт ирдэг бол гэр хорооллоос ирдэг хогны 70 хувь нь үнс, 30 хувь нь барилгын мате­риал байдаг гэнэ. Хог ан­гилан ялгадаг үйлд­вэрүүд ашиглалтад орвол Цагаан­даваанд булагдах хогны тоо багасах ажээ. Нийс­лэлээс хог боловсруулах үйлдвэр бариулахаар тен­дер зарлажээ. Гэтэл тен­дерт ялсан компани нь санхүүжилтийнхээ зур­гаан тэрбум төгрөгийг ав­сан ч нэг ч ажил хийлгүй сураггүй алга болсон бай­на. Энэ үйлдвэр 10 тэрбум төгрөгийн өртөгтэй, хо­ногт 250 тонн хог шатаах хүчин чадалтай, 2012, 2013 онд баригдах ёстой аж. Гэтэл одоо энэ хугацаа дахин нэг жилээр хой­шилчихож. Санхүүжилт Нийслэлийн газрын алба­наас хог боловсруулах үйлдвэр бариулахаар Ца­гаандавааны хогийн цэгт 19 га газар олгожээ. Харин Нарангийн энгэрийн хо­гийн цэгт 2011 онд Кой­кагийн хөрөнгөөр RDF хатуу түлшний үйлдвэр байгуулсан ч доголдолтой байгаа гэнэ. Шатаах зуу­хаа урд хөршөөс оруулж ирсэн ч хэдхэн сар ажиллаад хүчин чадал нь мууддаг юм байна. Хог бо­ловс­руулах үйлд­вэ­рийн төсөл ийнхүү замхарч, зургаан тэрбум төгрөг тендерийн золиос болон үлдлээ. 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Venta Libre De Kamagra Kaufen Viagra Rezeptfrei Zithromax And Cialis [url=http://cialibuy.com]cialis[/url] Tipos De Viagras Purchase Amoxicillin No Prescription Cialis Y Priligy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *