Ходоодны хавдраар жилд 500 хүн нас бардаг

2-р сарын 23, 2017 10:36 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 29
16810703_1891195867759580_1314151161_o (1)

Р.ОЮУН

 

Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд өвчлөлийн тоогоороо БНСУ-ын дараа буюу хоёрдугаарт ордог бол нас баралтаараа тэргүүлж байна. Манайд жил бүр 500 орчим хүн ходоодны хорт хавдраар амиа алддаг ажээ. Тиймээс үүнд ач холбогдол өгч төрийн болон олон нийт, хувь хүний төвшин, эмнэлэг хоорондын үйл ажиллагаанд өөрчлөлт хийх цаг нь болжээ. Хэрэв ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношловол бүрэн эмчлэгдэх боломжтой гэв. Тиймээс энэ жилийн “Хавдрын эсрэг үндэсний аян-2017”-г ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, оношлох зорилгоор эхлүүллээ. Энэ үеэр БНСУ-ын ходоодны хавдрын нийгэмлэг, Монголын ходоодны хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

001

 

002Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлт Монголд харьцангуй бага. Энэ өвчний эмчилгээний үндсэн арга нь мэс засал хэмээн ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, зөвлөх эмч, анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очир ярьж байсан. Тэрээр “Тухайн хүнийг хавдраар өвчилсний дараа амьдрах хугацаа нь шалтгаалдаг. Амьдрах хугацаа шалтгаалахаас гадна эдгэрч болно. Тиймээс эрт илрүүлэх хөтөлбөрийг энэ жилдээ багтааж боловсруулаад дээд төвшинд нь өргөн барих санаатай байна. Бидэнд сургалт явуулах эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Үүнийг заавал танилцуулах хэрэгтэй гэж бодсон. Бидэнд сайн зөвлөх байна. Солонгосууд дэлхийд ходоодны хавдрын чиглэлээр түлхүү ажилласан туршлагатай байгууллагыг хамтрагч, зөвлөхөөрөө аваад ажиллаж байна. Одоо Солонгосын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэргүүн нь нарийн бичигтэйгээ, хоёр профессортойгоо ирсэн” гэв.

Аяны нээлтэд БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд ирж өөрийн туршлагаас хуваалцсан юм. Тэдний нэг нь БНСУ-ын Ходоодны хавдрын холбооны тэргүүн Хан Кван Ян юм.

 

Хан Кван Ян: ХОДООДНЫ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛВЭЛ ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖТОЙ

 

-Ходоодны дуранг тодорхой наснаас эхэлж тогтмол хийлгэж энэ өвчнийг эрт илрүүлдэг хөтөлбөр боловсруулсан. Одоогийн байдлаар Солонгост оношлогдож буй ходоодны хавдрын 70 гаруй хувь нь эрт үедээ оношлогдсон. Эрт үедээ оношлогдсоноор энэ өвчнөөр өвдсөн хүмүүс эмчлэгдэж олон жил амьдардаг. Ходоодны хавдар нь үндэсний хэмжээний асуудал учраас хэвлэл мэдээллийнхэн энэ мэдээллийг түмэнд хүргэх хамгийн чухал хүмүүс юм. Тиймээс сэтгүүлчид энэ хөтөлбөрт оролцож байгаад баяртай байна. Үндсэн мессэж маш энгийн. Ходоодны хавдар хэн нэгний өвчин биш, бидний өвчин. Танай гэр бүлийн хүмүүст ходоод нь жаахан эвгүй оргих, ийм шинж тэмдэг илэрвэл ходоодоо дурандуулж, дурангийн шинжилгээнд хамрагдаарай. Хэрэв ходоодны уян дурангийн шинжилгээнд ороогүй удсан бол эмнэлэгт хандаарай” гэсэн юм.

Монголчуудын цаг агаартай холбоотой хэрэглэдэг халуун хоол, давс, архи, тамхины хэрэглээнээс шалтгаалж ходоодны хорт хавдар үүсдэг аж. Тиймээс аливаа өвчнийг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв та 40 нас хүрсэн бол хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд заавал хамрагдахыг эмч, мэргэжилтнүүд уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Нийт: 5 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/hodoodny-havdraar-zhild-500-hun-nas-bardag/ […]

2017 оны 5-р сарын 30

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/hodoodny-havdraar-zhild-500-hun-nas-bardag/ […]

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/hodoodny-havdraar-zhild-500-hun-nas-bardag/ […]

2017 оны 6-р сарын 7

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/hodoodny-havdraar-zhild-500-hun-nas-bardag/ […]

2017 оны 6-р сарын 28

… [Trackback]

[…] There you will find 1097 more Infos: zms.mn/hodoodny-havdraar-zhild-500-hun-nas-bardag/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *