Ходоод хагарсан ч тогоон дотроо…

9-р сарын 28, 2012 9:49 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 398

Б.ОРГИЛ

 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж НҮБ-ын ээлжит ассамблейд оролцоод эх орондоо ирлээ. Дэлхийн парламент гэгддэг НҮБ-ын чуулганд оролцон, хүндтэй индрээс нь 193 улс орны төрийн тэргүүнд хандан үг хэлэв. Түүгээрээ ч өөрийгөө сайн PR-даж, өнгө өнгийн зургийг албан сайтдаа  байрлуулжээ.

Гэхдээ нэг л буруу зүйл болчихлоо. Ц.Элбэг­дор­жийн хэлсэн үгнээс Мон­гол Улсын гадаад бодлого гэхээс илүү Монгол Ул­сын дотоод асуудал нэвт шувт ханхалж байна.

Монгол Улс дэлхийн анхаарлын төвд нэгэнт орчихсон гэдгээ бид бардамнан ярьж байгаа. Эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэгч өмнөд хөршөө даван гарсныг ч CNN онцгойлон зарлаж байна. Тиймдээ буурай гэгддэг ч баялаг ихтэй улс орны тэргүүний хэлэх үг бүхний анхаарлын төвд байсан нь гарцаагүй. Гэтэл манай Ерөнхийлөгч юу ярьчихав?

НҮБ-ын энэ удаагийн чуулганы сэдэв уг нь “Үндэс­ний болон олон улсын төвшин дэх хуу­лийн засаглал”-ын тухай байсан юм.

Харин манай хүн олон улсад бус ард түмэндээ хандан тайлбар хийж байгаа юм шиг ярьж байх юм. “Хуулийн засаг­лал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглалын талаар най­маал­цаж хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй. Хууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой” хэмээн тэрээр индэр дээрээс хэлэв.

Уг нь түүнийг хуулийн засаглалын талаар үг хэлэхийг хүлээж байлаа. Тэр тусмаа өнөөдөр Монголын хууль хэтэрхий хатуу, түүнээсээ болж шоронжсон байдалд орчихсныг бид бэлхнээ харж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэхээс илүү гэм зэмгүй олон хүн амьдралд нийцээгүй хуулийн заалтын өмнө хохирогч болон шоронд хатаж байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 жилд шинэчлэгдээгүй шүүх, хуулийн байгууллагын ал­дааны хар сүүдэр жирийн иргэдийн амьдралд толбо болон тогтсоор байна. Тиймдээ ч булингартсан энэ засаглалыг тунга­лаг­шуулах, хууль, шүүхийг  шинэчлэхэд бодит ажил хийх цаг нь болсныг бид дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна.

Гэтэл манай Ерөнхий­лөгч хуулийн засаглалын шинэчлэлийн тухай биш харин хууль тэгш эрхийг хангах ёстой гэдэг лоо­зогногчийн дүрд тоглож, бүр сүүлдээ өөрийгөө ав­ли­­гатай мятрашгүй тэм­цэгч баатар болгон харуу­лахыг оролдож байгааг нь харахад НҮБ-ын чуулганд бус Монголын парла­ментын индэр дээрээс тайлбар хийж байгаа юм шиг харагдаад байна.

Мэдээж авлига бол дэлхийн тулгамдсан асуудлын нэг. Гэхдээ тэр авлигын эсрэг чуулганд оролцоогүй. Тиймээс ч хуулийн засаглалыг заавал авлигатай хольж хутгах хэрэг байгаагүй. Тэгээд ч үнэндээ авлигын индексээр манай улс Ц.Элбэгдоржийн үед улам ухарсныг өнгөрсөн гурван жилийн Монголын тааруу үзүүлэлт харуулдаг шүү дээ. 2009 оноос өмнө Монгол Улс дэлхийн 183 орноос авлигын индексээр 80-90 дүгээр байрт бичигдэж байсан. Энэ тийм сайн үзүүлэлт биш ч өнөөгийн байдлаас хамаагүй дээр. Харин Ц.Элбэгдоржийг Ерөн­хийлөгч болсноос хойшхи гурван жилийн хугацаанд  авлига улам нэмэгдэж, өнгөрсөн онд гэхэд 120 дугаар байрт жагссаныг  “Транспаренс интернэйшнл”олон улсын байгууллагаас зарласан. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд 30-40 байраар ухарсан гэсэн үг. Тэгэхээр авлигын тухай цэцэрхэл манай улсын хувьд өөрсдийгөө реклам­дах сэдэв яавч үгүй юм.

Нөгөөтэйгүүр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэдгийг мэдэхгүй төрийн тэргүүн тэнд суугаагүй нь ойлгомжтой. Тэдэнд Ц.Элбэгдоржийн мэдээжийн асуудлыг мэ­дэм­хийрэн цэцэрхсэн лек­цийн хэрэг үгүй нь түүнээс ч илүү ойлгомж­той хэрэг. 

Цаашлаад хэлсэн үг нь бүр инээдтэй. “Түүхийн­хээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Авлигатай холбоотой хэнийг ч гэсэн хатуу цээрлүүлсээр ирсэн” гэв.

Яаж ийж байгаад л хуулийн засаглал гэдгийг авлигатай холбож чадаж байгаад нь алга ташъя. Харин хүчээр наасан энэ хоёр өгүүлбэрээрээ юу хэлэх гэснийг нь өнгийгөөд нэг үзье.

Монгол Улс гурав дахь Ерөнхийлөгчөө 600 цагдаа­гийн нүсэр хамгаа­лалт дор баривчилсан дуулианаараа Гиннесийн номд бичигдэхээс наахна байгаа.  Нэг хүн баривч­лахын тулд бүтэн арми хөдөлгөх дайны асуудал дэгдээсэн нь ч олон улсын инээд доог болчихсон шүү дээ. Харин эрхэм Ерөн­хийлөгчийн дээрх хоёр өгүүлбэрээс л “Н.Энхбаяр гэдэг хүнийг хэний хүс­лээр, ямар даалгавраар, хэнд буулт хийхгүйн төлөө баривчилсан бэ” гэдэг нь хүссэн хүсээгүй харагдаад байгаа юм.

Шуудхан хэлэхэд өм­нөх Ерөнхийлөгчийг одоо­гийн Ерөнхийлөгчийн тааллаар баривчилсныг Монголчууд төдийгүй дэлхий нийт мэдэж авлаа. Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчилж, хэлмэгдүүлж байгаагийн ард “бууж өгөхийг хүсээгүй Ерөн­хийлөгч байгааг тэр шууд­хан хэллээ. Одоо түүнийг өрсөлдөгчөө буулгаж авахын тулд ямар үйлдэл хийсэн бэ гэдгийг бүх хүн мэдчихлээ шүү дээ.

Тэр бүрэн эрх нь дуусахад ганцхан жил дутуу байгаа Ерөнхийлөгч гэдгээ магадгүй өдөр бүр, цаг тутамд санаж явдаг байх. Бусад бүх хүн түүнийг нь бас мэдэж байгааг мартчихсан бо­лолтой. Албан тушаалынх нь нас жилээр бус өдрөөр хэмжигдэж байгаа Ерөн­хийлөгчийн дараагийн сонгуульд ялах гэсэн хэт их хүслийнх нь зоргоор өмнөх Ерөнхийлөгч нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа гэдгийг өөрийн үгээр НҮБ-д очоод хэлчихлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын гадаад бодлогын бат илэрхийлэл, бэлгэ тэмдэг. Ийм хүндтэй пайз зүүчихсэн нөхөр хуулийн засаглал ярихаар авлига ярьж, авлига ярихаараа экс Ерөнхийлөгчөө барив­чилсан тухайгаа хуучилж, гадаад, дотоодод ёстой л бантан хутгаж явна.

Монголчууд эртнээс ходоод хагарсан ч тогоон дотроо гэж хэлэлцсээр ирсэн. Гадны улс орны өмнө ярих асуудал гэж бий. Ярихгүй зүйл гэж бас байдаг. Гэтэл Ц.Элбэг­дорж бүх дэлхийн улс орны тэргүүний анхаарлыг өөртөө татаж байгаад хэрхэн Н.Энхбаярыг баривчлах захиалга өгсөн шалтгаанаа тайлбарлан зогсч байна.  Ерөнхийлөгч маань таван тивийн бүх улс орны өмнө Монгол Улсын нэр хүндийг өмсч явсан гутлынхаа улан дор гишгэчихлээ.

 

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Hydrochlorothiazide Mastercard Discount No Script Needed Cialis 20mg Price Orth American Pharmacy

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Amoxicillin Treats viagra online prescription Cialis Prix En Pharmacie En France

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Finasteride Generic viagra Purchase Dutasteride

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Acheter Sildenafil 10 Mg viagra prescription Bentyl On Line Mastercard Accepted

EveDalo
2018 оны 2-р сарын 20

Cialis E Psicofarmaci Cheap Doxycycline 180 100 Mg Without Rx cialis Extra Super Levitra Viagra Auf Rechnung Kaufen Levitra Not Effective

Ellgync
2018 оны 5-р сарын 30

Adalis Sx Prix Viagra Cialis Efectos Keflex Medicine cialis Ursodiol Where To Purchase Real Progesterone Kansas City

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *