“Хобби” сургуулиас 30 гаруй сурагч гадаадад суралцахаар боллоо

4-р сарын 19, 2017 9:52 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 126
4-19-7a4

Т.БАТСАЙХАН

Англи хэлний сургалттайХоббисургуулийг зорилооБагш сурагчид хичээлийн жилээ амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Байгуулагдаад 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйХоббисургууль Монголын хамгийн анхны хувийн, англи хэлний сургалттай сургууль гэдгээрээ онцлог. 22 сурагч, хоёр багштай анх байгуулагдаж байсан сургууль өдгөө 800-аад сурагч, 60 гаруй багш тэдний дотор 14 гадаад багштай өнөр өтгөн айл болжээ.

Сургалтын менежер П.ЛхагвасүрэнҮйл ажиллагаа, цар хүрээ өргөжихийн хэрээр сургалтын бодлогын алсын хараа тэлж, хүмүүжлийн үйл ажиллагаанууд ч өргөн дэлгэр болж байна. Мөн англи хэлний сургалтаараа тэргүүлж яваа нэр хүндээ өндөрт өргөсөөр байнагэлээ. Харвардад тэнцсэн анхны оюутан У.Билгүүний тэдний төгсөгч юм. Түүний араас Б.Зоригоо, Б.Оюу, П.Мягмардорж, Б.Санчир нар Харвардын  оюутнууд болжээ.

Энэ жилийн тухайдХоббисургуулийнхан Америкийн Принцтон (Princeton), Японы Кэйо (Keio), Канадын Бритиш Коламбиа (British Columbia) тэргүүтэй сургуулиудад сурагчдаа илгээхээр болжээ. 2017 он гарсаарХоббисургуулиас 30 гаруй сурагч гадаадын их дээд сургуульд суралцах эрхээ аваад байгаа юм байна.

Бид гадаадын их дээд сургуульд суралцах эрхээ өвөртлөөд байгаа зарим  сурагчтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

И.Саруул /12Б ангийн сурагч/: АНГЛИ, МОНГОЛ ХЭЛ ХОСЛУУЛАН ЗААДГААРАА ДАВУУ ТАЛТАЙ

Өөрийн тань хувьд энэ сургуульд хэддүгээр ангиасаа хичээллэж байна вэСургуулийнхаа онцлог давуу талын тухай ярихгүй юу?

Би нэгдүгээр ангиасаа энэ сургуульд суралцсан. Манай сургууль англи, монгол хэлийг хослуулан заадгаараа давуу талтайМөн арваннэгдүгээр ангиас их дээд сургуулийн түвшний АР (Эй Пи) хичээлүүдийг мэргэжлийн гадаад багш нар заадаг. “Хоббисургууль маань англи хэлийг сайн заахын зэрэгцээ монгол ёс заншлыг шингээсэн клуб дугуйлан хичээллүүлнэ. Мөн хүүхдийн зан байдал, хүмүүжилд их анхаардаг. Энэ хамт олон дунд ихийг сурч мэдэж, төлөвшиж байгаадаа баяртай байдаг.

Одоогоор ямар их, дээд сургуулиудаас тэнцсэн хариу аваад байна вэ?

Би  гадаадын их дээд сургуульд шалгалтаа өгч одоогоор гурван сургуульд тэнцээд байна. Бакнел (Baqnel), Сиракус (Syracus), Фордхамийн (Fordham) их сургуулиуд намайг урьсан. Бүгд л сайн сургуулиуд болохоор яг одоо алийг нь сонгохоо шийдээгүй байна.

Өөрөө ямар чиглэлээр мэргэжил суралцах хүсэлтэй байгаа вэ?

-Би гадаад харилцааны чиглэлээр суралцахыг хүсдэг.  Мөн хоёрдугаар ангиасаа эхлэн балетаар хичээллэж эхэлсэн.  Тэгэхээр энэ хоёр миний мэргэжил сонголтын нэг байна. Аль алийг нь л хөгжүүлж явахыг хүсч байна.

Л.Мишээл /12Б ангийн сурагч/: ЭМЕРСОН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ УРИЛГА ИРСЭН

Хаана сурахаар төлөвлөөд байна вэ. Бэлтгэлээ хэр хийж байна даа?

Уран зохиол судлаач, сэтгүүлчийн мэaргэжил эзэмших хүсэлтэй байгаа. Энэ чиглэлээрээ Эмерсон (Emerson) их сургуулиас суралцах урилга аваад байна. Мөн дахиад хэд хэдэн сургуулиас хариу ирэхийг хүлээж байгаа. Тэр дундаас сонголтоо хийнэ дээ.

ХэзээнээсХобби”-д суралцаж эхэлсэн бэ?

-Би багадаа АНУ-д амьдардаг байсан. “Хобби” сургуульд дөрөвдүгээр ангиасаа эхлэн суралцаж байна.  Анх орохдоо монгол хэлээ сайн мэддэггүй байлаа.  Багш нарынхаа хүчээр эх хэлээ сайн сурсан.  Есдүгээр ангиасаа  сургуулийнхаа “Мэтгэлцээний клуб”-т хичээллэн энэ хугацаанд Словак, Малайз улсад болсон Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцсон. Ирэх зун Индонезид болох мэтгэлцээний тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна.

Б.Төгөлдөр /12 дугаар ангийн сурагч/: ЗУРГААН СУРГУУЛИАС СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН ХАРИУ АВСАН

Танд зургаан сургуулиас урилга иржээ. Сонголтоо хийж амжсан уу?

Одоогоор Хайверфорд (Haverford), Карлетон (Carleton), Сиракус (Syracus)  гэх зэрэг зургаан их сургуулиас суралцах боломжтой гэсэн хариу ирсэн. Сонголтоо жаахан бодож байгаа. Би арвандүгээр ангиасааХоббисургуульд ирсэн. Хобби сургуулийг сонгож, элсэн орсондоо туйлаас баяртай байгаа. Учир өөрийн хүссэн мэргэжлээр, хүссэн сургуульдаа суралцах эрхээ аваад байна.

Ямар чиглэлээр суралцах хүсэлтэй байна вэ?

Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр суралцахыг хүсдэг. Яагаад ч юм манай улсын уул уурхайн салбар ирээдүйтэй атлаа асуудал ихтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр гадаадад боловсрол эзэмшээд эх орондоо ирж ажиллах хүсэлтэй байгаа.

ИйнхүүХоббисургуулийн сурагчийн ширээнээ өдөлсөн жигүүр алс холын орныг зориход бэлэн болжээ. ЕБСийн хичээлийг англи монгол хэлээр заахын зэрэгцээ хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх клуб дугуйлан тус сургуульд олноор хичээллэдэг нь олзуурхууштай санагдав.

Сурагчдын сонирхол дээр түшиглэсэн “Мэтгэлцээний клуб” –ын үйл ажиллагаа аль хэдийн тогтвортой болжээ. Улсын “Англи хэлээр мэтгэлцэгчид”-ийн цуврал тэмцээнүүдэд тогтмол тэргүүлэх амжилт үзүүлдэг бөгөөд гадаад руу энэ чиглэлээр тэмцээнд оролцдог байна.  Хамгийн сүүлд  гэхэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Model UN-2017” тэмцээнд  амжилттай оролцоод ирсэн амжилттай байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *