Химийн зэвсгийн агуулахаа устгалаа

9-р сарын 29, 2017 11:09 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 9
çãý

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Оросын нутаг дэвсгэрт байгаа 40 мянган тонн химийн зэвсгийн агуулахыг устгах ажил дуусч байна” хэмээн мэдэгдэв. Тэрээр сүүлийн хоёр пуужинг бүрэн автомат төхөөрөмжөөр устгаж байгаа бичлэгийг үзүүлээд дэлхийн бусад улс орон ОХУ-ын үлгэр жишээг дагахыг уриалсан. Үүнийг устгах ажилд тус улс 290 сая гаруй рубль зарцуулсан байна. Ингэснээрээ  дэлхийд энх тайвныг авчрах, тэнцвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулсан гэж В.Путин үзэж байгаа юм. Мэргэжилтнүүд “ОХУ-ын устгасан хортой бодисын хэмжээ нь дэлхий дээрх амьтай бүхнийг устгахад  хангалттай хүрнэ” гэж онцоллоо. Владимир Путин “Зэвсэг хураах олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хүн төрөлхтнийг хор хөнөөлтэй зэвсгээс ангижруулахын тулд дэлхийн бусад оронтой хамтран ажиллаж байна” гэв. Үүнээс гадна ОХУ нь Сирийн  химийн зэвсгийг устгах асуудлыг шийдэхэд гол  үүрэг  гүйцэтгэх ёстой гэж сануулсан байна. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Денис Мантуров “Химийн  зэвсэг устгах төхөөрөмжийг бууны сум, салют хийхэд хэрэглэж болох юм” гэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *