Хилээр гарч байгаа усыг ашиглах бодлого баримтална

5-р сарын 7, 2018 9:01 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 15
p1bkj4upq0a61983116jl9p14tu1

С.УЯНГА

 Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарЗасгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны бодлогын талаар танилцуулга хийв. Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөөҮндсэн хууль болон усны бодлоготой холбоотой 22 хууль, 30 гаруй дүрэм журам гаргасан байна. Усны нөөцийг хамгаалах, хуримтлалыг бий болгох, зөв зохистой ашиглах, өсвөр залуу үе, нийт иргэдэд сурталчилан таниулах зорилт тавьсан. Усны тухай хуульд 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тооцоо судалгаагүйгээр усны асуудал эрхэлсэн газрыг татан буулгасан нь алсын хараагүй бодлого гэж харж байнаХүн ам, аж үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээ нэмэгдэж байна. Монгол Улсын жилийн нийт хэрэгцээ 2020 он гэхэд  хоёр дахин өсөх тооцоо байна. Усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Мөнх цас, мөсөн голын усны хэмжээ багассан. 2017 оны байдлаар 391 нуур  тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэнМөстөлтийн хайлалт хурдацтай нэмэгдэж байна. Хүн амын өсөлт, эдийн засаг, малын тоо толгой өсөхийн хэрээр усны хэрэглээ эрс өсч байна. Усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлт сөргөөр нөлөөлж байнагэдгийг онцоллоо.

Усны нөөц, ус ашиглалтын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар гишүүд байр сууриа  илэрхийлэв.

 УИХын гишүүн Ж.Батзандан:

 -10 жилийн дараа Улаанбаатар усны хомсдолд орно гэд­гийг судлаачид хэлж бай­на. Цэвэрлэх бай­гууламжийг барих Монголын аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжиж байна вэ. Мөн олон жил ярьж байгаа Хэрлэн гол, Орхон, Говь төсөл ямар шатандаа явж байна вэ. Туул голын эрэг хавиар газар их олгосноос усны хэрэглээ, бохирдол хэрээс хэтэрч байна. Туул голоо аврах чиглэлд Засгийн газарт тодорхой бодлого байна уу.

 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат:

 Хэрлэн, Орхон зэрэг төслийн талаар яриа хэлэлцээрийн төвшинд явж байгаа. Цаашид бид хил дамнасан олон улсын гэрээний хэлэлцээрийн дагуу хилээр гарч байгаа усаа ашиглах ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Ундны усны талаар нэгдсэн бодлого гаргах ёстой. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг удахгүй оруулж ирнэ. Туул болон бусад голын усан сан болон хязгаарлалтын бүсүүдийг хадгалахыг зорьж ажиллаж байгаа.

УИХын гишүүн З.Нарантуяа:

 Суурин газрын иргэд нь шууд ундны усандаа ус хэрэглэж байгаа гол мөрний усны чанарын судалгааг ямар байгууллага хариуцаж, хийдэг вэ. Намууд мөрийн хөтөлбөртөө усны нөөц бүрдүүлж, усан цахилгаан станц байгуулна гэж ярьдаг.

 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат:

 -Монгол Улсын ус ашигласны төлбөрийн орлого 2017 онд 47.7 тэрбум төгрөг улсын орлогод орсон. Үүнээс 35 хувийг ус, байгаль орчин хамгаалахад зарцуулж байна. Бид олсон орлогоо л буцаагаад ус, байгаль орчинд зарцуулбал том дэм болно. Байгаа төсөв мөнгөний хүрээнд далан, усан цахилгаан станц барина гэдэг ч  цаасан дээр хэрэгжиж байна. Хил дамнасан усыг ашиглахын тулд томоохон нуур үүсгэж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж байгаа. Бид гадагшаа гарч байгаа усныхаа 10 хувийг ашиглахад л одоогийн хэрэглээ найм дахин нэмэгдэх боломжтой. Туул гол дагуух тус­гай хамгаалалттай газар олголтод зөвшөөрлүүдийг шалгах ажлын хэсэг гараад удахгүй дүгнэлтээ гаргана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write an essay for me http://sdfeklhjyujg.com/

Cheers! Good information!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *