Хилчид номын дуу сонслоо

3-р сарын 7, 2018 9:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 53
9
Р.ОЮУН

ХХЕГ, АШУҮИС-тай хамтран хилчдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг “Эмч, эмнэлгийн мэргэ­жил­тэн, ариун цэврийн зааварлагч нарын бүсчил­сэн сургалт”-ыг энэ са­рын 1-4-нд Дорнод аймаг дахь Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэм­жит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 ду­гаар ангид зохион байгуул­лаа. Сургалтыг нээж Хи­лийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа О.Бат­гэрэл хэлэхдээ “Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү мэргэжилдээ эзэн байна гэдэг их хариуцлага хүлээхийн нэр. Эмч хэ­мээх нэр хүндтэй үүргийг жирийн хүн бүр эзэмшээд байдаггүй чухал мэргэжил, өндөр хариуцлага гэдгийг эмч, эмнэлгийн ажилтан та бүхэн мэдэж байгаа. Хилчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөл­мөр, бие сэтгэлээ харамгүй зориулан ажиллаж байгаа алтан гарт эмч, сувилагч, ажилтан албан хаагч та бүхэндээ Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэм­жит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийнхаа нийт хилчдийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээ­дийг ерөөе” гэсэн юм.

Хилийн заставын сэтгэл зүйн мэдээлэл соёл, сурталчилгаа эрхэлсэн орлогч дарга нар.

Сургалтад Хилийн 0132, 0198, 0146, 0184, 0306, 0275, 0287 дугаар ангийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эм зүйч, ариун цэврийн зааварлагч нар оролцсон юм. Тэ­дэнд чиглэлийнх нь дагуу АШУҮИС-ийн удирд­лагууд, “Эрдэм” сургуулийн албаны дарга, доктор, профессор Д.Амарсайхан болон бусад эрдэмтэн, багш нар эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага харилцаа, хүнд өвчтөнийг үзэж, үнэлэх, тусламж үзүүлэх дараалал, аргачлал, уушги судлал, сувилахуй, цусны эргэлтийн цочмог хямрал, үзүүлэх тусламж, зүрхний хэм алдалтын оношилгоо, зүрхний архаг дутагдлын оношилгоо, эмчилгээ, осол, гэмтлийн үеийн яаралтай тусламж, ангилан ялгалтын талаар сур­галт зохион байгуулсан юм.

Мөн энэ үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ариун цэврийн зааварлагч гэлтгүй хилийн заставын сэтгэл зүйн мэдээлэл соёл, сурталчилгаа эрхэлсэн орлогч дарга, жолооч нар ч сургалтад хамрагдлаа. Дорнод политехник коллежийн сургалтын танхимд жолооч нарт онолоос гадна материаллаг баазад тулгуурласан сургалтыг Германаас ирсэн багш зааж байв.

Тэдний сэтгэгдлийг сонирхлоо.

 Доктор, профессор Д.Амарсайхан: ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛЫГ ЗӨВ АШИГЛАХЫГ ЗААЛАА 

 -Энэ удаагийн сургал­тад бид ариун боолтыг хэрэглэхээр авчирсан. Хил хамгаалалтад ажил­лаж байгаа ариун цэврийн зааварлагч нар үүнийг зөв ашиглаж сурах хэрэгтэй. Бид гарын доорх материал болох сонин, сэтгүүл, төмрийг ашиглаж яаж зөв чиг тавих, хэрхэн иргэний хамгаалалт хийх вэ гэдгийг давхар зааж байна. Монгол Улс хэдийгээр эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд зайлшгүй технологийн зүйлүүдийг ашиглахаас аргагүй юм.

 ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, хошууч С.Пүрэвсүрэн: ДОЛООН АНГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАЛАА

 -Хилийн отряд, ангиудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, эм зүйч, ариун цэврийн зааварлагч нарыг бүсчилсэн хэлбэрээр сургалтад хамруулж байна. АШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу гурав дахь сургалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна. Хилийн долоон ангийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, ариун цэврийн зааварлагч нар сургалтад сууж эрдэмтэн багш, докторуудын хичээлийг сонсч, амьдралдаа хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүллээ. Алслагдсан газарт гэнэтийн яаралтай хурц өвдөлтийн дуудлага ирэхэд эмчийг иртэл анхны тусламж, үйлчилгээг ариун цэврийн зааварлагч нар үзүүлэх үүрэгтэй ажилладаг. Тиймээс энэ хүмүүсийг сургалтад хамруулж бэлтгэх, хилчдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь маш чухал.

-Эмч, эмнэлгийн мэргэ­жилт­нүүдээ сургалтад хам­руул­лаа. Тэднийг мате­риал­лаг баазаар хангах, төсөв санхүүг нь нэмэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Бид онолын мэд­лэг өгөөд орхихгүй, клиникийн дадлагыг давхар өгч байгаа. Санхүү, төсвийн асуудалд төрөөс барьж байгаа бодлогыг дэмжиж ажиллана уу гэ­хээс бид төсөв хуваа­рилдаггүй учраас хариулт өгөх боломжгүй.

-Ариун цэврийн заа­вар­лагч ямар үүрэгтэй ажилладаг юм бэ?

-Ариун цэврийн заа­вар­лагч нь хил дээр байгаа бүрэлдэхүүнд мэр­гэжлийн эмчийг иртэл эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг. Хам­гийн гол нь өвчнөөс урьд­чилан сэргийлэх, бие бүрэлдэхүүнийг өв­дүү­лэх­гүй байхын тулд эрүүл мэндийн боловсрол олгодог, ариутгал халдваргүйтгэл, орчны эрүүл ахуй хариуцсан хүн юм. Яаралтай тусламжийг хүн бүрт үзүүлдэг байх ёстой. Анги бүрт мэр­гэжлийн сувилагч байдаг­гүй болохоор нөхрөө дагаж хил дээр очсон эмэгтэйчүүд маань ариун цэв­рийн зааварлагч хийдэг.

 Дорнод политехник коллежийн автозасварын багш Б.Мандахцэцэг: СУРГАЛТЫГ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ

 -Өнөөдөр Хилийн 0132 дугаар ангийн жо­лооч нарт техник үйл­чил­гээ хэрхэн хийх, гар багажаар яаж ажил­лах талаар хичээл орж байна. Хичээл маань онол, дадлага хосолсон. Манайх жил бүр энэ анги­тай хамтарч автозасварын сургалт зохион байгуулдаг. Гер­ман багш маань ма­най сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Өмнөх сургалт дээр байгаагүй. Энэ жил багш маань байгаа болохоор хамтраад энэ хичээлийг зааж байна. Жолооч хүн машиныхаа техник үйлчилгээг хийж байх ёстой. Үүнийг хий­гээгүйгээс болж машинд янз бүрийн эвдрэл гэмтэл гардаг учраас сайн анхаарч байх хэрэгтэй. Би энэ сургуульд долоо дахь жилдээ багшилж байна гэсэн юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хичээл дээр.

Жолооч нар тест бөглөж мэдлэгээ шалгав.

Герман багш онол, дадлагын хичээл орлоо.

Эх сурталж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Achat Cialis Aux Herbes Viagra. Best Price canadian pharmacy cialis 20mg Kamagra Oral Jelly Aachen Tadalafil Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *