Хэнтий “Цэнхэр”-тэж, Ховдынхон эргэлзэж, Увсынхан будилна

11-р сарын 16, 2012 10:30 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 373

ХЭНТИЙНХЭН 39 СУУДЛЫН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗНЭ

Ардчиллаас хойшхи он жилүүдэд Хэнтий аймаг Ардын намынхныг төрд илгээж, энэ намынхнаар засгаа бариулсаар өнөөг хүрсэн. Гэвч энэ жилийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн Б.Га­рам­гай­баатарыг сонгож, час улаан өнгөндөө цэн­хэр туяа татуулсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хан Хэнтийдээ босоо улстөрч гэдгээ на­мынхан нь ханарсан сон­гуульд ч торойж үлдсэ­нээр харуулсан хэрэг болов.

Өдгөө Орон нутгийн сонгуульд энэ аймгийн ИТХ-ын 39 суудлын төлөө АН, МАН, ИЗНН болон бие даагчид гэсэн дөрвөн субьектийн 82 нэр дэвшигч өрсөлдөж буй гэнэ.

АН-ыг өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэв­шиж байсан Жагдагийн Оюун­баатар тэргүүлж байгаа бол аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар МАН-аа удирдан оролцож байгаа. Мөн өмнө нь аймгийн Засаг дарга байсан, ИЗНН-ын генсек С.Жар­­гал Хэнтийн сон­гуульд намынхнаа сойн, өөрөө ч өрсөлдөж буй ажээ. МАХН-ын хувьд хуулийн хугацаанд Сон­гуулийн хороонд бүртгүү­лээгүй гэсэн шалтгаанаар энэ удаагийн сонгуульд оролцож чадаагүй байна.

Ингэхээр яг одоо аймгаа засаглаж байгаа МАН, улс орныг засаглаж байгаа АН-ын хооронд гол өрсөлдөөн болно гэсэн үг. МАН-ын угшилтай голдуу төрийн албан хаагчид Сон­гуулийн хороодод ажил­лаж байгаа. Орон нутаг дахь төрийн албад энэ намынхнаар дүүрсэн зэрэг нь Ч.Эрдэнэбаатар нарын хонгилын үзүүр дэх гэрэл. Харин АН-ын хувьд арай өөр давуу талтай. “Нэгэнт толгойг нь АН-д өгчихсөн юм, одоо хөлтэй болгоё” гэдэг үг, үзэл Хэн­тийнхэнд байна. Хэнтийн АН-ынхан ч энэ байдлыг ашиглаж, сонгуулийн PR болгохоо мартаагүй гэнэ. АН-ын Ж.Оюунбаатарын хувьд яг одоо Хэнтийд гялайж байгаа лидер болон харагдаж эхлээд байгаа гэх. Тэр намынхаа уриа шиг Орон нутгийн сон­гуульд олуулаа оролцож байгаа ажээ.

Гурав дахь субьект болох ИЗНН-ыг дээрх хоёр намын аль нь ч дутуу үнэлж болохгүй. Энэ на­мыг удирдаж буй С.Жар­гал 2004 оны сонгуулиар У.Хүрэлсүхээс хэдхэн хү­ний саналаар гэх лоо­хуу­тай шалтгаанаар ялагдаж байсан. Үүнийхээ дараа дөрвөн жил аймгийг удирдсан. УИХ-ын энэ жилийн сонгуулиар мөн л хүч үзсэн. Энэ утгаараа Хэнтийд хүчтэй улстөрч, өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор тооцогддог. Тэрээр уг нь АН-ын гишүүн байсан. Гэвч нам нь нэр дэвших эрх өгөөгүй учир хэдэн жилийн өмнө өрх тусгаарлан явж байгаад өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш ИЗНН-д элсэн улмаар энэ намын лидерүүдийн нэг болоод байгаа. Тиймээс АН-ын нэр дэвшигчдийн саналыг хуваах магадлал өндөр байгааг судлаачид хэлж байна.

Гэвч Хэнтийнхэн энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар “цэнхэр”-тэх магадлал өндөр байгаа. Аймгийн засгийг АН-ынхнаар бариулах чигтэй байгааг  элдэв судалгааны дүн харуулж байна.

УВСАД 1029 НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ

Өнгөрсөн долоо хоногт орсон цаснаар Увс аймагт олон зам, даваа цасанд дарагджээ. Орон нутгийн сонгуулиас өмнө цасанд боогдсон зам, давааг цэвэрлэж, саадгүй болгох үүргийг удирдлагууд нь өгч, шуурхай ажиллуулж байгаа гэнэ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Увс аймгийн 47500 сонгогч сонгуулийн 92 хэсэгт саналаа өгнө. Тус аймагт цахим үнэмлэх олголтын ажлын явц 98.3 хувьтай байгаа ажээ. Сана­лын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, тойргийн хорооддоо тарааж өгсөн гэв. Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 41 мандат бий. 41 төлөөлөгчийн суудлын төлөө 100 нэр дэвшигч өрсөлдөж байна. Намын харьяаллаар нь үзвэл Ардчилсан намаас 41, Ардын намаас 41, МАХН-аас 15, бие даагч гурван нэр дэвшигч байгаа аж. Ийнхүү нийт 1029 нэр дэвшигч сумын болон аймгийн сонгуульд хүч үзэж байна. Нэр дэвшигчдийн 216 нь бүсгүйчүүд. Ер нь эмч, малчдын төлөөлөл энэ удаагийн сонгуульд түлхүү оролцож байгаа гэнэ. Увсынхан хэрүүлтэй, заргатай хэвээр л байгаа. “Час улаан” байсан аймгийн удирдлагууд энэ жил хэрхэн алаглах нь хэн бүхний сонирхлыг татаж байна. Том сонгуулиар нь мөнгө тараасан, луйвар хийсэн гэсэн үндэслэлээр УИХ-ын хоёр гишүүн нь өнөөдөр ч шүүхээс салаагүй хэвээр. Гэвч тэдний асуудлыг хаана, хаанаа ихээхэн нууцалж байгаа бололтой юм. Орон нутгийн сонгууль дөхсөн энэ үед бүр ч чимээгүй байна. Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан зарим аймгийн Засаг дарга нарт холбогдох хэргийг яаравчлахыг холбогдох газруудаас нь үүрэг өгсөн гэнэ. Тэдний дунд Увс аймгийн Засаг дарга Э. Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын нэр бий. Замын ажлын 710 сая төгрөгийг өөртөө завшсан хэргээр Э.Цасчихэрт ан­хан шатны шүүхээс гурван жил, Д.Бат­сайханд хоёр жи­лийн хорих ял оноо­гоод байсан. Тэд шүү­хийн шийд­вэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийн замнал нь дуусаагүй байна. Ийнхүү будлиантай дарга нарын оронд хэн очих вэ гэсэн “марафон”-д нэр дэвшигчид сүрхий сайн бэлдэж байгаа бололтой юм. Сонгуулийн сурталчилгаа ч идэвхтэй байна гэнэ. Санал өгөх өдөр ойртсон энэ үед на­муудын жагсаалтыг хэн, хэн нь тэргүүлж байгааг Сонгуулийн хорооны дар­га нь хэлэхээс татгалзлаа.

ХОВдОД  АН, МАН АДИЛХАН БАРЦАДТАЙ 

Алс баруун хязгаарт орон нутгийн сонгуулийн дүн хэдийнэ гарчихжээ. Ингэж хэлэх болсны учрыг тайлъя. АН-ынхан “Би энэ газрын дарга, чи тэр газрыг ав” гэх мэтээр 22 газрын дарга болох хүмүүсийнхээ нэрийг гаргачихсан ирээдүйдээ итгэлтэй сонгуулийн ажлаа өрнүүлж байгаа дуулдав.  Гэхдээ АН-ын дарга асан Б.Пүрэвдорж жижиг, дундын зээлээс 350 сая төгрөг авч махны үйлдвэр барина гэж молигдсон. Одоо хов­дынхон махны үйлдвэр­гүй, зээлийн санд төлсөн мөнгөгүй ардчиллынхны нэр, нүүрийг барсан юм. Түүний муу нэрийг баллахаар Ш.Адьшаа АН-ынхны сонгуулийн менеж­рээр ажиллаж ха­риуд нь хороололд зөв­шөөрөлгүйгээр баригдаж буй эмнэлгийн барилгаа нураах жагсаалтаас ха­суулсан овсгоотой наймаачин гэв.  Энэ жил Ардын намынхны жил орж, мэнгэ голлож хамаг сайчуул, хууччуулаа МАХН-руу хөөж, туучих­сан. Тиймээс МАНАН-гийн гэрлийн МАХН нэвт цохиж гарч ирэх магадлал өндөр болсон гэв.

 Улс төр мэдээллийн алба.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Kamagra Sur Le Net Cheap Effexor Online Buy Propecia Super Active Plus cialis online Acquistare Kamagra In Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *