“Хэнтий аймгийн 17 мянган сонгогчийн эрх ашгийн төлөө тэмцэнэ”

9-р сарын 5, 2018 3:54 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 19
9-5-10

Т.БАТСАЙХАН

МАХН-ын удирдлагууд   өнөөдөр /09.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Гүйцэтгэх товчоо болон бага чуулганаа өчигдөр хуралдуулж, гишүүд зарим асуудлаар тогтоол шийдвэр гаргажээ.  Тухайлбал,  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг хууль бус хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг МАХН-ын зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.  Энэ талаар бага чуулганы  гишүүд тогтоол гарган баталжээ.  Хэнтий аймаг дахь Түмтийн дарга С.Ононбаяр “Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны  энэхүү шийдвэр нь 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрхийг зөрчиж байна.  Тэд төрд төлөөлөлтэй байх эрхээ  эдэлж чадахгүй байна.  Одоогоор бид тухайн тойргийн дөрвөн мянган иргэнээс энэ сонгуулийг УИХ-аас баталсан хугацаанд нь явуулах талаар гарын үсэг цуглуулсан.   Цаашид иргэдээс  гарын үсэг цуглуулах ажил үргэлжлэнэ.  Мөн Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр нь цэцийн гишүүдийг хуульд биш томилсон нам, хүндээ үйлчилж, хараат ажиллаж байна гэдгийг харуулж байна.  Тиймээс 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан бага чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар тогтоолыг эсэргүүцэн тогтоол гаргалаа” гэв.

Н.Энхбаяр: МАХН-аас айхдаа эрх баригчид ийм шийдвэр гаргууллаа

Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Ганцхан МАХН биш нийт ард түмэн Үндсэн хуулийн цэц захиалгаар ажиллаж байгаа гэдгийг мэдэж байна.  Тиймээс бид огт үндэслэлгүй тогтоол гаргаагүй.  Үнэхээр МАХН-аас айхдаа эрх баригчид ийм шийдвэр гаргаж байна.  Ийм үйл ажиллагаа явуулж байна.  Уг нь ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн хэрэгт оролцож, сонгох эрхээ  эдлэх ёстой. Хэнтийн аймгийн 17 мянган сонгогчийн эрхийг Үндсэн хуулийн цэц хуйвалдан эрх баригч намын захиалгаар, таамаглалаар ийм бусармаг шийдвэр гаргалаа. Төрийн албан хаагчид ээлжит сонгуулиар зургаан сарын өмнө ажлаа өгөөд сонгуульд өрсөлдөж болдог.  Харин нөхөн сонгуульд төрийн албан хаагчийн талаарх зохицуулалт ойлгомжтой туссан байгаа.  Гэтэл үүнийг гуйвуулан, нэр дэвшигчдийн эрхийг хангасангүй гэх шалтгаан хэлж байгаа нь төр засаг ямар их хямралд орсныг харуулж байна. Бид сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэх болно” гэв.   Мөн бага чуулганаас энэ асуудлаар УИХ-д ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага хүргүүлж байгаа юм байна.   Улстөрийн намын захиалгаар нөхөн сонгуулийн хугацааг санаатайгаар хойшлуулсан Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий хариуцлага тооцохыг мөн анхаарууллаа.

“Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой”

Бага чуулганаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хууль зөрчсөн тул Засгийн газар бүхлээрээ огцрох ёстой гэж үзжээ.  Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг  УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэмээн үзлээ. Учир нь Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан асуудлаас шалтгаалан салбарын сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ үйлдэл нь гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох байгууллагын эрхэд халдсан байна гэж үзжээ. Энэ асуудлаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, өмгөөлөгч Л.Мөнхсайхан “ Засгийн газар тодорхой  шийдвэрээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг илтэд зөрчлөө.  Сайдыг огцруулах асуудлыг  хуралдаанаараа  хэлэлцээгүй хэмээн мэдэгдэж байгаа нь хууль бус үйлдлээ хайцаалсан монголчуудыг юу ч мэдэхгүй хүмүүс хэмээн басамжлан доромжилсон явдал боллоо.  ЗТЯ-д тийм ноцтой хэрэг болж байхад Төрийн тусгай  албаныхан ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.  ТЕГ болон  Төрийн тусгай алба нь Ерөнхий сайдын хамааралд байдаг учир энэ хэргийг хариуцлагыг Ерөнхий сайд өөрөө хүлээж, огцрох ёстой”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 9-р сарын 5

ОРКУУДЫН НАМЫН ДАРГА Н.ЭНХБАЯР ТА ЦАГТАА МОНГОЛД ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ИДЭГЧДИЙН СҮЛЖЭЭГ АНХЛАН БАЙГУУЛЖ, ӨӨРӨӨ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ БОЛЧИХООД УЛСЫН ЕРӨНХИЙ АВИЛГАЧААРАА ДУУДУУЛЖ, ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАА ЭДЭЛЖ ЯВСНАА БИТГИЙ МАРТ. МОНГОЛЧУУД БИТГИЙ ХЭЛ ХЭНТИЙЧҮҮД Ч ЧАМ ШИГ ӨШ ХОНЗОН, ХОРОН САНААГААР ДҮҮРСЭН БАЛИАР АМЬТНААР ДУТААГҮЙ, ХЭЗЭЭ Ч ДУТАЖ БАЙГААГҮЙ ЭЭ. МӨН ҮНДСЭН ХУУЛЬД УИХ-ЫН ГИШҮҮН АРД ТҮМНИЙ ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙНА ГЭЖ ЗААСНААС БИШ НЭГ ТОЙРГИЙН СОНГОГЧДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ЗААГААГҮЙ. ИХ ХУРАЛ 57 ГИШҮҮНТЭЙ БОЛСОН Ч ГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗАРЧМЫН ХУВЬД ХЭВИЙН ЯВАГДАХ БОЛОМЖТОЙ. ХЭНТИЙЧҮҮД БИД ЧИНИЙ ӨШ ХОНЗОНГОО АВАХ АРГА ХЭРЭГСЭЛД ХҮРЭХ ЗАМ БИШ. БИТГИЙ ГЭМГҮЙ АРИУХАН ЦАРАЙ ГАРГА, ИЧИЖ АМЬДАР, ДАЛД ОР!

狗哈德森
2018 оны 9-р сарын 13

nice to know 很高兴知道

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *