“Хэнтий аймаг хадлан, тэжээлээ нөөцөлж эхэлсэн”

8-р сарын 20, 2015 1:10 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 52
IMG_0032

С.УЯНГА

Өвөлд бэлэн үү” булан энэ удаа Хэнтий аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнхтэй холбогдлоо.

-Танай аймаг өвөлжил­тийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?

Өвөлд бэлтгэх айм­гийн Засаг даргын албан даалгавар гарч бүх сумдад хүргэсэн. Мөн дөрвөн аж ахуйн нэгжтэй хамтарч аймгийн нөөцөд 450 тонн өвс бэл­дүү­лэхээр гэрээ хийлээ. Аймаг сумдынхан бололцоогоороо хадлан тэжээл бэлтгэхээр тал­бай­гаа үзэж, сон­гоод явж байна. Хад­лан­гийн хажуугаар газар тариалангийн аж ахуй нэгжүүд ногоон тэжээл бэлтгэж байна. Гандуу байснаас болж ургац муудсан учраас оройтож ургасан тал­байгаа ногоон тэжээлийн зориулал­таар хадаж ху­рааж авах тооцоо хий­сэн. Мөн мичин жил гарахтай холбогдуулаад сумын Засаг дарга нар өөрсдийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс 10 тонн тэжээл бэлтгэхээр даал­гавар авчихсан байгаа.

-Мичин жилийн өвөл хүндэрч магадгүй гэж ярьцгааж байгаа?

– Малчид  ерөнхийдөө ирэх өвөл хүндэрч магадгүй гээд малаа чанар тарга хүчээр нь ангилаад борлуулж байна. Малын ханш их муу байна. Төлөг 40, 50 мянгаас илүү гарахгүй байна. Аймгийн хэмжээнд 3.8 сая мал өвөлжинө. Тиймээс айм­гийн Засаг даргын нөөцөд бэлдсэн 450 тонн байгалийн хадлан 50 тонн тэ­жээл хөнгөлөлттэй үнээр малчдад өгнө. Мөн 100 тонн байгалийн хадлан 10 тонн тэжээл сум­дад нөөцөлж бай­на.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *