Хэн нь илүү гэж…?!

10-р сарын 15, 2012 12:53 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 304

Б.ГАРЬД

 Орон нутгийн сон­гууль хаяанд ирэв. Албаны бус хэллэгээр бол Иргэдийн хурлын тө­лөөлөгчид, Засаг дарга нараа сонгоно. Шинэч­лэх үү, одоог хэвээр үл­дээх үү гэдэг нь сон­гогч­дын асуудал.

Сонгуу­лийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй. Дөнгөж л нэр дэвшигчид сонгуу­лийн байгууллагад бүрт­гүүлээд дуусч байна. Гэвч далд сурталчилгаа хэдийнэ эхэлж. Сонин хэвлэлийн хуудаснаа хэн, хэнээ баал­сан мэдээ сэлтүүд хараг­дах болов. Сонгууль эхэлсний дохио билээ.

НЭГ. АРДЧИЛСАН НАМ

Хорин жилийн дараа /96 оныг эс тооцвол/ анх удаа засаг барьж буй Ард­чил­сан нам яг одоо Монго­лын улс төрд эрэмбээрээ нэгт жагсч байна. Бага хугацаа биш, хорин жил гэдэг. Энэ нам 2012 оны сонгуулиар засаг байгуу­лах эрхтэй болов. 20 жил дагавар магнайд улс төр хийж ирсэн Ардчилсан намын хувьд энэ бол яахын аргагүй ялалт.

МАХН ийм том бай­гааг МАН-ын “шинэ” дар­га нарын хийж буй PR-аас ч харж болно. Тэд урсгалаараа хүчээ авч , эгнээ нь тэлж байгаа энэ намыг дарахаар “МАХН-аас МАН руу” гэдэг хэв­лэлийн бага хурлыг хүртэл санхүүжүүлэн зохион бай­гуулсан.

Тэд засгийг давуу эрх­тэйгээр байгуулж, дурын томилгоогоо хийсэн шиг ажлаа эхэлж байна. Улс төр судлаачид, ажиглаг­чид, бас Ардын намынхан  “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газрыг нь хэзээ ч унаад хагарч магадгүй өндөгтэй зүйр­лэж байгаа ч энэ намын­ханд тэгж харагдахгүй байгаа. Тэд ажилласаар л байна.

Яг үнэндээ АН-ын дарга Н.Алтанхуягт нам­даа сонгуулийн ийм дүн авахаас илүүтэйгээр энэ Засгийн газрыг бүрдүүлэх хамгийн хэцүү байсан гэх. Олон фракц ангаахай шиг хараад хэвтчихсэн. Дор бүрнээ хуваарилсан тоотой. Хорин жил гудам­жинд лааз өшиглөж, ард­чиллын төлөө гэсэн сэтгэ­лээ арав, таван цаасаар өгчихөөгүй хэдэн муу пар­тизанаа хаяж болдоггүй. Дээрээс нь төрийн томоо­хон субъект болчихсон суугаа журмын нөхөр нь хошуу дүрээд байдаг. Түл­хэж болдоггүй, эргээд хар­чихаж чаддаггүй, өө­рийнхөө эрх мэдлийг ху­ваалцаж л таарав. Мөн Алтангадас, МҮДН, МоАХ, Нэг ардчилал, Шон­хор фракцууд сон­гуу­лийн бялууг жинхэнэ утгаар нь хуваацгаасан.

Гэвч хэзээний улс тө­рийн гүйлгээ ухаантай гэгддэг, Ардчилсан намын яаж ч магадгүй хэдэн ли­дер, фракцуудад өөрийгөө хүчээр хүлээн зөв­шөө­рүүлсэн Н.Алтанхуяг яаж ийгээд л засаг байгуулж дөнгөв.

Түүний Засгийн газар яг одоохондоо сайныг ч саарыг ч дуулгаж чадаагүй байна. Бүхнийг цаг хуга­цаа харуулна биз дээ гэсэн өөрсдийнх нь болоод өрсөлдөгчдийнх нь учир битүүлэг тандалт дунд өдөр хоног өнгөрч байна.

ҮХАА-ын сайд Х.Баттулга тариалангийн талбайд саравчтай малгай, шарвааран өмдтэй “зо­чил­лоо” хэмээн энд, тэнд­хийн ганц нэг хэвлэл муу­лаад авна лээ. Муулах шалтгаан биш ээ, тэгээд тэнд зангиа зүүж очих юм уу гэсэн сэтгэгдлүүд ца­хим хуудсаар дүүрэн. Яг үнэндээ Х.Баттулга шар­ваараа өмсөнө үү, зангиа­гаа зүүнэ үү, ямар хамаа байна. Хамгийн гол нь амралтын өдрүүдээр амарч хэвтэлгүй тариалангийн талбайд ажиллаж яваа нь сайхан.

Батлан хамгаалахын сайдаар очсон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ямар ч их үл тоомсорлуулсан, хүн амьт­ны хатуу хөтүү үг сөрөн энэ яаманд очив доо. Хү­мүүсийн яриад байсныг тэр эвдэж чадах нь. Энэ удаагийн цэрэг татлагаас эхлээд цэргийн алба хааж буй залуусыг МСҮТ-ийн зарчмаар тусгай мэргэжил эзэмшүүлж, Оюутолгой, Тавантолгой, Сайншан­дын бүтээн байгуулалтад оролцуулахаар төлөв­лөчи­хөж. Цэргээс халагдаад тэндээ ажиллах нөхцлөөр нь хангачихна гэж байгаа. “Төсвөөс өгч байгаа хэдэн төгрөгийг нь зөв юманд зарцуулчих юм сан” гэж шүүрс алдах Д.Бат-Эрдэнэ сайдын үг бас л нэгийг хэлнэ лээ. Шууд утгаараа, юм хиймээр байна л гэсэн үг.

Х.Тэмүүжин хуучин ЗХУ-д болов­сорсон нөхдүүд зайгаа тавьж өгсөн нь дээр гэд­гийг хүчний байгуулла­гын­ханд алсаас ойлгуул­чихсан. Түүний шинэчлэл үүнээс эхэлж байгаа. Гэх­дээ нөгөө талаасаа ЗХУ-д боловсорсон өмнөх сайд Ц.Нямдоржийн “хүмүүс”-ийг энэ салбараас ар­чи­хаар шийдэж үү гэж хараг­даад байгаа. Хүчний бай­гуул­лагын дарга нарыг өмнөө бүлтийтэл суулга­чихсан хурал хийж байна аа. Бас л дээрх үгээ хэлж байна. Зэрэгцүүлээд, “Би нэг ангид хамт сурч бай­сан хүнээ хүртэл ажлаас чөлөөлсөн. Та бид хоёр хамтарч ажиллах боломж­гүй байна” гэж хэлсэн гэлээ. Тэр нь ч юу юм, гэхдээ хийх гэснээ хийх л хэрэгтэй гэж дэмжих хүн цөөнгүй. Х.Тэмүүжиний шинэчлэлүүдийг хэсэг бүлэг хүмүүс л машид анхааралтай ажиглаж, тан­даж байгаа гэлцэнэ. Тэр нь Ардын намынхан.

Эхнээсээ зарим нэг ажил нь олон нийтэд таа­лагдаад эхлэв. Энэ зас­гийн хамгийн нүдээ олсон томилгоо гэгдэж буй О.Маг­най ШӨХТГ-ын дарга болсноор жирийн олныг ёстой л нэг гялайл­гаж байна. Магтахгүй бай­хын ч арга алга. Дутаг­даад байсан юм, нэг ий­мэрхүү зориг.

Түүнчлэн Э.Бат-Үүл баатар нийслэлийг хөөр­хөн аваад явчих шинж ажиглагдаж байна. Замын түгжрэлийг бууруулах арга хэмжээнд нь бид дасах янзтай. Ер нь л дасч эхэл­лээ. Барилгуудыг болгож тавьж байна.  Эртхэн л ингэх байсан юм. Яг үнэн­дээ Э.Бат-Үүлийн шийд­вэрүүдэд шинэ санаачилга ерөөсөө ч байхгүй. Өмнө нь Ц.Батбаяр ч, Г.Мөнх­баяр ч ярьж л байсан. Даанч тэд хийгээгүй. Хийж зүрхлээгүй юү, эсвэл…

Намын дарга, Ерөн­хий сайдын ерөнхийд нь удирдаж, фракцийн дарга нар, төрийн зарим томоо­хон субъектийн нөлөөл­лөөр бүтсэн Засгийн газ­рын үйл ажиллагаа тэр чигээрээ онц гэвэл эн­дүүрэл. Томилгоонууд нь за­рим нэг газраа утгаа алдаж эхлэв. Хэт ихээр, илтэд бялуу хувааж эхлсэн зэрэг өрсөлдөгчдөд нь сонгуу­лиар хэрэглэх томоохон хөзөр болж ч магадгүй. Эрх мэдлээр ангаж цангасан Ардчилсан намын хэдэн нөхөр гэх нэр хочийг ч ганц нэг газраас өгч эх­лээд байна. Зарим талаар тэгж харагдаж байгаа нь нууц биш.

Хэдийгээр Ардчилсан нам засгийн эрхийг ав­чихсан гээд занхайж болох ч Орон нутгийн сонгуу­лийн бүхий л объектыг Ардын намынхан эзэлсэн хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй.

Аймаг, дүүрэг, сум, баг, хороо гэдэг товчхон­доо сонгогчид л гэсэн үг. Тэнд ажиллагсад сонгог­чидтой хамгийн ойр дөт байдаг хүмүүс. Тиймээс тэднийг мартаж, энд байгаа эрх мэдэлдээ эрд­вэл Ардчилсан нам энэ сонгуульд нам тавиулна гэсэн үг. Үүний зэрэгцээ Э.Бат-Үүл орон нутгийн сонгуулийн бэлтгэлээ хэ­дийнэ эрчимтэйгээр хан­гаж эхэлсэн. МАН-ын гаралтай дүүргийн Засаг дарга нарыг ээлж дараа­лан намнаж эхэлсэн нь хариуцлага сануулсан ажил байж болох ч сон­гууль угтсан цэвэрлэгээ гэж харах хүн олон байгаа.

Гэхдээ л цэвэрлэгч, үйлчилгээ хүртэл болов­сон хүчнээрээ цэнэглэсэн сум, баг, хороог АН-жуу­лах боломж үгүй. Ялангуяа аймгууд, сумдад МАН-ын засаглал нэгэнт тогтчих­сон. Олон жилийн буурь­тай МАН-ыг “нүүлгэнэ” гэдэг АН-аас нэлээд шал­гуур ажиллагаа шаардана гэсэн үг.

Товчилбол,  АН зур­га­дугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дүнд хана­чихсан, Орон нут­гийн сон­гуульд оролцох бэлтгэл багатай байгаа гэх. Нө­гөөтэйгүүр нэгэнт төр, засгийн бүхий л том албан тушаал дээр энэ нам ноёл­сон байгаа нь ирэх сон­гуульд хүссэн хүсээгүй ялна гэх нь ч байна.

 Хоёр. МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ

 УИХ-ын сонгуулиар МАХН-д суурилсан “Шу­дарга ёс” эвсэл бүлэг илүүтэй суудал авч, улс төрийн гуравдагч хүчин гэдэг оноолтыг хүчээр авсан. “Топ” үнэн нь гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярт өгсөн ард түмний үнэлгээнээс босч ирсэн эвсэл. Энэ эвсэл хэдий­гээр өнөөгийн улс төрийн амьдралын гол дүр биш ч, дам нөлөөгөөрөө ийм дү­рийн эзэмшигч нь. Зас­гийн газрын бүрэн бүтэн байх, тогтвортой эсэх “Шу­дарга ёс” эвслээс шууд шалтгаалж байгаа. Энэ утгаараа, тэд гартаа маш том хөзөртэй. Тэр хэрээр олны анхаарал эвслийнхнээс сална гэж үгүй.

Эвслээс сонгогдсон О.Баасанхүү, Л.Цог, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, Н.Батцэрэг нарын олон гишүүн энэ парламентад өнгө, хоолой нэмж байгаа.

Монголчууд УИХ-ыг мөнгөтэй, эсвэл олон жил дарга хийсэн хүний очдог газар хэмээн ойлгодог болсоор удаж байна. Үү­нийг нотолсон зүйл нь З.Баянсэлэнгийг УИХ-ын гишүүний тангараг өргө­хөөс эхлээд гоочилж эхэл­сэн хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэц. Чу­хам­даа сэтгүүлчид хүртэл ийм мунхралд хүрсэн байв. З.Баянсэлэнгэ гэр хороололд амьдардаг л гэнэ, ядуу л гэнэ. Гэтэл Монгол Улсын Их хурал бол олны дэмжлэгийг ав­сан хэн ч бай сонгогдох эрх­тэй ардын парламент юм.

Хэдийгээр МАХН-ын дарга, эвслийн удирдагч Н.Энхбаяр шүүхээс хил­сээр ял шийтгүүлэн, бие тааруухан байгаа, эвслийн зарим улстөрч парламен­тын танхимд орсон даруй­даа амьдралыг өөрөөр харж эхэлсэн ч  Ардчилсан намтай хамтарсан Зас­гийн газар хэвийн ажил­лаж буй. Учир нь Н.Энх­баяр шүүхээс ял авбал Засгийн газрыг тараана гэсэн хардлага нийгэмд байлаа. Түүнд хамтарсан Засгийн газрыг тараах байтугай хүч, нөлөө байгаа ч өнөө хэр ямар нэг хө­дөлгөөн хийсэнгүй. Харин парламентын гадна үлд­сэн, сайдад яригдаад бас л хоосон үлдсэн М.Энх­сайхан хэвлэлээр байн байн ярилцлага өгөн, түүн­дээ улс төрийн хамтрагчаа “гээсэн” тухайгаа мэдэгд­сэн нь эвслийн талаарх ойлголтыг нийгэмд сөр­гөөр өгч эхэлсэн. Гэсэн ч МҮАН-ын хамгийн тулх­тай гишүүний нэг УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элсэх шийд гар­гасан нь олон хүнийг шоконд оруулаад байна.

Нөгөө талаар МҮАН дотор ямар нэгэн үл ойл­голцол үүсч, М.Энхсайхан ямар учраас тийм зүйл яриад эхлэв гэдгийн учиг Ц.Цолмонгийн сонгол­тоор тайлагдаж байх шиг.

Энд нэг зүйл маш то­дорхой харагдаад байгаа юм. Эзгүй байгаа эвслийн дарга, Н.Энхбаярын намд хүмүүс хэдэн зуугаараа элсч байна. Энэ нь МАХН олон нийтийн дунд ямар­хуу нэр хүндтэй байгааг илтгэж буй хэрэг. Мөн байгуулагдсанаасаа хойш доромжлол, хүнийрхэл дунд ад шоо үзэгдэж явсан энэ хүчин Монголын улс төрийн амьдралд тодорхой үүрэгтэй томоохон нам болсныг тунхаглаж байгаа явдал. 

МАХН ийм том бай­гааг МАН-ын “шинэ” дар­га нарын хийж буй PR-аас ч харж болно. Тэд урсгалаараа хүчээ авч , эгнээ нь тэлж байгаа энэ намыг дарахаар “МАХН-аас МАН руу” гэдэг хэв­лэлийн бага хурлыг хүртэл санхүүжүүлэн зохион бай­гуулсан. Энэ нь МАХН-ыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ, улс төрийн то­моохон өрсөлдөгч гэдгийг олон нийтэд зарлалаа гэж ойлгож болох ажээ.

Тэд М.Энхсайханы үгэнд дөрөөлөн “Засаг задрах нь” гэсэн PR-ийг ч хийж үзэв.

Удахгүй болох Орон нутгийн сонгуулиар ард түмэн энэ намд бас л дүн тавьж өгнө. Одоогоор МҮАН, ИЗНН-тай зарим тойрогт нэгдэж орох бол ихэнхид нь дангаараа орол­цох шийдийг гаргаад байгаа аж.

Хүчтэй байгаа МАХН-ын хувьд энэ удаагийн сонгууль улс төрийн хү­рээнийхний ярьж буйгаар “хөлтэй болох” боломж хэмээж байна.

Гурав. ИЗНН

 Засагт багтаж, төр ба­рилцаж буй эрэмбээрээ энэ нам гуравт жагсах учиртай. Улс төрд 12 жи­лийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан ч сая л тэгш эрхтэй төр барил­цаж байгаа ИЗНН-ынхан 2012 оны сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байгаа улс төрийн хүчнүүдийн нэг. Сонгуулийн өмнөхөн МҮХАҮТ-ын С.Дэм­бэ­рэл, “Иргэдийн шударга шүүх”-ийн Х.Бат-Ялалт, Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргал на­раар эгнээгээ тэлсэн ИЗНН сүүлийн үед С.Оюу­ны нам гэдэг хоч­ноосоо салж эхэлж байгаа гэх. Тэд ирснээр ИЗНН-ын үйл ажиллагаа өөр төвшинд гарч байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Юутай ч намын дарга С.Оюун нь БОНХ-ийн сайдын ажилтай, УИХ-ын хоёр ч гишүүнтэй ИЗНН-ын оргил үеүдийн нэг өдгөө үргэлжилж бай­на. Орон нутгийн сон­гуульд засагт хамтарч буй МАХН зэрэг намтай зарим тойрогт хамтарч орох шийд­вэрийг энэ намын удирдлагууд гаргаад бай­гаа.

 

Дөрөв. АРДЫН НАМ

 

МАН ялагдал хүлээ­гээд байгаа. Ялагдсаны дараа С.Батболд, У.Хүрэл­сүх нар хариуцлага хүлээлээ гээд УИХ-д шилжсэн. Өдгөө Ө.Энх­түвшин, Г.Занданшатар нар энэ намын өнгийг тодорхойлж буй. Гэсэн ч У.Хүрэлсүхийн гар намын дотоод ажилд одоо ч дү­рээс­тэй байдаг тухай эх сурвалж хэлж байна.

УИХ-ын сонгуулийн дүн гарсан “гайтай” өд­рөөс хойш Ардын намын уйтай өдрүүд эхэлсэн. Бү­лэг ч үгүй өдийг хүрэв.

Уг нь горимоороо, хуу­лиараа байсан бол өнгөр­сөн хэдэн сарын хуга­цаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх алтан боломж ирээд байв. Олон жилийн турш эрх мэдэл, албан тушаалд умбаж, амьдра­лаас “тасраад” байсан МАН-ынхан аятайхан сө­рөг хүчин болж ажилласан бол ард түмэндээ ойртож, басхүү үргэлж хүчтэний дүр эсгэсээр “эсрэг дүр”-ийн баатар болоод байсан имижээ өөрчилж, олон нийтэд зөөлөрч харагдах боломж байлаа. Орон нут­гийн сонгуулийн гайгүй сайн бэлтгэл болох байв.

Ардын нам тэгсэнгүй. Ард түмний дэмжлэг ав­саар байгаа МАХН-тай дайтсаар хэдэн сарыг үдэв. Намынх нь гишүү­дийн үзэл бодол МАХН-ыг дэмжих болж, өдөр дараалан хэдэн зуугаараа энэ нам руу “зугтдаг” бол­сон нь Ардын намын дарга нарт жинхэнэ шок болсон гэлцэх. Аргаа бараад оюут­нуудад 15 мянган төгрө­гийн хөлс төлөн жагсаалд оролцуулж, бас хэдэн за­лууг “МАХН-аас МАН руу орлоо” гэж хэлүүлэн хэвлэлийн хурал зохион байгуулж, чадлаараа л тэмцэв. Чухамдаа сонгуу­лиас хойш төрийн ажилд ч ултай оролцож чад­сан­гүй. Намын Удирдах зөв­лөл, УИХ дахь бүлгийн хурал нь ч МАХН-ыг л ярьдаг болсоор удаж буй.

Үүний зэрэгцээ лиде­рүүд нь намынхаа ажлаас илт хөндийрч, Г.Зандан­шатар мэтхэн У.Хүрэл­сүхийн зарим заавраар энэ намын жолоог залж буй. Тэднээс дээрх мэт санаа л гарах ажээ. МАН өмнө нь үнэхээр том нам шиг ха­рагддаг байв. Одоо Тус­гаар тогтнолын ордон гэдэг том байшин л үлдэж.

Уг нь энэ нам хөдөө, орон нутагт хөл, суурь сайтай. Сайн байхаас ч аргагүй. Олон жилийн улс төрийн ноёрхол нь үүнийг бүтээсэн. Ашиглаж чадвал Орон нутгийн сонгуульд суудалдаа үлдэх боломж. Гэсэн ч сууриараа ганхсан энэ намын нэр хүнд ирэх сонгуулиар энэ байдлаа алдах магадлалтай байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж яриад удаж байна. Судлаачид ч ингэж тэм­дэглэж буй. МАН-ын ан­хан шатны байгуулагын гишүүд дэмжигчид МАХН руу, эсвэл АН-ыг дэмжих болсон нь дээгүү­рээ ч, доогуураа ч ганх­чи­хаад байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, Орон нут­гийн сонгуульд оролцох энэ намын баг итгэл үнэмш­лийн хувьд ч ихээ­хэн дор орчихоод байгаа ажээ.

 Тав. ЖИЖИГ НАМУУД

 Сонгууль бүрээр “чи­мэг” болон оролцдог жи­жиг намуудын сураг ирэх сон­гуульд гарсангүй. Эх орон, Бүгд найрамдах нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, өөр юу юу ч билээ, Дээд шүүхэд бүртгэлтэй тоймгүй олон нам бий. Эзэд нь ихэвчлэн биз­несийнхэн. Буузны гуанзнаас эхлээд томоо­хон үйлдвэрийн эз­дийн нэр дээр бүртгэлтэй энэ намууд УИХ-ын сон­гуульд л ач холбогдол өгч оролцдог гэхэд болно. Дөр­вөн жил махийтал ажил­лаж олсноо дөрвөн сар хү­рэх­гүй хуга­цаанд зар­цуул­даг. Тэдний сонирхол аль нэг аймаг, дүүргийн удирд­лага биш, төрийн түшээ болох аж. Өдгөө хугацаа нь тулж ирээд байгаа Орон нутгийн сон­гуулийн прог­нозыг хий­чих чадвар тэдэнд суусан бо­лолтой юм. Өн­гөр­сөн УИХ-ын сонгуу­лиар аль нэг том нам бараадаж, хамтарч сон­гуульдаж ча­даа­гүй болохоор одоо өвөр­төө оруулаач гээд нэмэргүй. Олны анхаарал, дэмжлэг засагт байгаа цөөхөн на­мын талд байна. Тиймээс энэ сонгуулиас жижиг на­мууд нэрээ татжээ. Тэдний хувьд энэ нь зөв сонголт байж магад.

Сар илүүхэн хугацаа­ны дараа болох Орон нут­гийн сонгуулийн өмнөх улс төрийн намууд иймэр­хүү дүр төрхтэй байх ажээ. Хэнийг нь хэрхэн дүгнэ­хээ сонгогчид шийдэх буй за.

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *