Хэн хэнийг өмгөөлж байна вэ?

4-р сарын 17, 2018 2:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 74
4-17-8-550x300

Т.САЙХАН

Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт”-ийн асуудалтай холбогдуулан төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг баривчлаад байгаа билээ.  Тэгвэл тэдний өмгөөлөгчөөр хэн хэн ажиллаж байгаа талаар тоймлон хүргэж байна.

С.Баяр- А.Ариунаа

Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн долоо хоногт баривчлан, хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Түүнийг 2009 онд “Рио тинто” групптэй хийсэн Оюутолгойн гэрээний асуудлаар шалгаж эхэлсэн юм.  Түүний өмгөөлөгчөөр А.Ариунаа ажиллаж байна.  Тэрээр “С.Баярыг баривчилсан гол зүйл нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюултолгойн гэрээг байгуулснаар энэ хүн их хэмжээний авлига авсан гэж 10 гаруй жил ярьж байна. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивт хадгалагдаж байгаа. Гэтэл түүнийг зөөвөрлөх, устгах, үрэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр баривчилсан нь буруу. Мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мэдээлэл байгаа гэсэн үндэслээр цагдан хорихоор болсон нь буруу”  гэв.

Ч.Сайханбилэг-Л.Данзанноров

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн Дубайн гэрээтэй холбогдуулан баривчлан шалгаж байна.  Түүний  Л.Данзанноров өмгөөлж байгаа билээ.  2004 оноос өмгөөлөгчөөр ажилласан., Англи, Орос хэлний мэдлэгтэй. Эрүүгийн эрх зүй, Албан тушаалын болон Эдийн засгийн гэмт хэрэг чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч юм. 1998-2003 онуудад ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их Сургуулийг дүүргэжээ.   Өмгөөлөгч Л.Данзанноров “Миний үйлчүүлэгч Ч.Сайханбилэгийн тухайд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Засгийн газрын тухай болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ хүний тусгай хамгаалалт нь буугаагүй. Тусгай хамгаалалт нь нэг бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилээр хадаглагдах ёстой. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг саатуулан баривчлах асуудал бол шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хийгдэх ёстой. Гэтэл энэ хуулийг зөрчөөд шууд баривчиллаа” гэсэн байр суурь илэрхийлж байв.

С.Баярцогт- Г.Орхон

 

Сангийн сайд асан С.Баярцогтыг мөн л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар баривчлан шалгаж  байна.  Түүнийг өмгөөлөгчөөр  Г.Орхон  ажиллаж байна.  Г.Орхон нь  2006 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Иргэний эрх зүй, Бизнесийн эрх зүй, Ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн юм. 1989-1999 онд Нийлэлийн 11 дүгээр дунд сургууль 1999-2004 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг тус тус төгсчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *