Хэлмэгдсэн хүмүүсийн ач зээ нар нөхөн олговор авч чадахгүй байна

9-р сарын 12, 2018 2:04 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 16
h1

Р.ОЮУН

“Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв”, “Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо” хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээс хураан авсан эд хөрөнгийг өв залгамжлагчдад нь буцаан олгох хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын дэд дарга, Шадар сайд асан, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар хэлэхдээ “Монгол Улсад хэлмэгдэгсдийг дурсах өдөр энэ сарын 10-нд боллоо. 1938 оны есдүгээр сарын 10-нд төр, нийгмийн зүтгэлтэн, Монголын нүүр царай болсон хүмүүс, язгуур гаралтай иргэд, лам гэсэн 65 хүнийг анх барьж хэлмэгдүүлсэн үе байсан. Үүнээс хойш энэ өдрийг Монгол Улс хэлмэгдэгсдийг сэргээх, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулж байгаа. 1930-1940 онд 38 мянга орчим хүнийг аймаглан устгасан. Үүнийг өнөөдөр монгол хүн бүр улс төрийн байр суурь, нам харгалзахгүйгээр ойлгодог болсон. Хэлмэгдэгсдийн нөхөн олговрын асуудлаар 1998 онд хууль гаргасан. Олон жил ажилласны хүчинд хүний эрхийн салбарт ажилладаг, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ, иргэний нийгэм, улстөрчид, тодорхой хуульчид энэ хуульд өөрчлөлт хийсэн. Амиа алдсан иргэдийн 80 сая, хэлмэгдэж шоронд орсон хүмүүст 40 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Үүнийг иргэд салгаж ойлгох ёстой. Хуульд буруу заалт их орсон байгаа. Цаазаар авагдсан хүмүүсийн нөхөн олговрыг өөрсдөө буюу үр хүүхдэд нь гээд заачихсан. Ялангуяа, ач зээ, ачанцар зээнцэрт олгох асуудлыг хааснаас өнөөдөр энэ нөхөн олговрыг авч чадахгүй байна гэсэн юм.

Эх сурвалж www.polit.mn   

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *